Ерөнхийлөгчийн зөвлөлд зориулсан тусламж
Аяллыг үнэлж дүгнэх нь


Аяллыг үнэлж дүгнэх нь

“Хүн болгон өөрт нь өгөгдсөн ажил үүргийнхээ тайланг миний өмнө өгч болохын тулд болой” (C ба Г 104:12).

Та бүхнийг аяллыг үнэлж дүгнэхээр цуглахад туршлагаасаа суралцах, сайжруулах тал дээр Сүнс удирдан чиглүүлэх болно. Аяллыг удирдах насанд хүрсэн болон өсвөр үеийн удирдагчид өдөр бүр, мөн үйл ажиллагааныхаа төгсгөлд аяллын үйл ажиллагааг үнэлж дүгнэхээр цугладаг байвал зохино. Өдөр тутмын үнэлгээ товч бөгөөд уг туршлагын чанарыг сайжруулахад тус болох ёстой.

Аяллын туршлагыг үнэлж дүгнэхдээ дараах асуултуудыг хэрэглэнэ үү.

  • Үйл ажиллагаанууд төлөвлөсний дагуу явагдсан уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?

  • Өнөөдрийг илүү сайн болгоход юу тус болсон бэ?

  • Юу нь сайн болсон бэ?

  • Бид ямар зарчим зааж мөн залуу эмэгтэйчүүд ямар зүйл сурсан бэ?

  • Бидний шийдвэрлэх ёстой ямар нэгэн асуудал байна уу?

  • Залуу эмэгтэйчүүд өнөөдөр Сүнсийг мэдэрсэн үү? Хэрэв мэдрээгүй бол маргааш бид юуг өөрөөр хийж болох вэ?

Аяллын дараах үнэлгээг хийж дүгнэх уулзалтын үеэр юу нь сайн болсон, мөн дараа жил та бүхэн хэрхэн сайжруулж болох талаар тодорхойлохын тулд эдгээр болон бусад асуултыг авч хэлэлцэнэ үү.

  • Бид зорилгодоо хүрсэн үү? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?

  • Бид сүнслэг байдлын хувьд хэр сайн бэлтгэл хангасан бэ?

  • Бид хоорондоо хэр сайн зөвлөлдсөн бэ?

  • Залуу эмэгтэйчүүд нэг нэгэндээ тохинуулах талаар юу сурсан бэ?

  • Өсвөр үеийн аяллын удирдагчид үүрэг хариуцлагаа хэр сайн биелүүлсэн бэ?

  • Залуу эмэгтэйчүүдийн гэр бүлийнхэн хэрхэн хүчирхэгжсэн бэ?

  • Залуу эмэгтэйчүүд хаана, хэзээ Сүнсийг мэдэрсэн бэ?

  • Бид залуу эмэгтэйчүүдэд Сүнсийг үргэлжлүүлэн таньж, дагахад нь туслахын тулд юу хийж болох вэ?

  • Аяллын үр дүнд залуу эмэгтэйчүүдийн маань амьдралд юу тохиолдсон бэ?

  • Залуу эмэгтэйчүүдийн дараагийн аялалд хэрэгжүүлж болох ямар санаанууд бидэнд байна вэ?

Аялалд оролцож буй охид

Та бүхэн тайлан бүртгэлийг сайн хөтөлснөөр аяллын туршлага тань улам бүр сайжирсаар байх болно. Эдгээр тайланд үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл, төсвийн тайлан, унаа тээврийн болон байр сууцны талаарх мэдээлэл, хоол хүнсний цэс, оролцогчдын тоо, гэрэл зураг, боломжтой бол гэрчлэлийг хамруулсан байвал зохино. Эдгээр тайлан нь дараагийн он жилүүдэд аялал зохиохоор төлөвлөх хүмүүст үнэ цэнтэй эх сурвалж байх болно.

Залуу эмэгтэйчүүдийг аяллын туршлагаас эргэцүүлэн бодоход урь. Тэднийг сурч мэдсэн зүйлээ гэрийнхэнтэйгээ болон найзуудтайгаа хуваалцахад урамшуулан дэмж. Та бүгд мючелийн үйл ажиллагаагаар дамжуулан залуу эмэгтэйчүүдийн аяллын үеэр олж авсан ур чадваруудыг үргэлжлүүлэн хөгжүүлж болно. Түүнчлэн аяллын үеэр заасан сургаалыг Ням гаргийн хичээл дээр ярилцаж болно. Үйл ажиллагаанууд тань амжилттай болсон бол энэ талаар бусадтай хуваалцахад анхаар.