Ерөнхийлөгчийн зөвлөлд зориулсан тусламж
Аяллыг төлөвлөх нь


Аяллыг төлөвлөх нь

“Өөрсдийгөө зохион байгуул; хэрэгтэй юм болгоныг бэлтгэ” (С ба Г 109:8).

Аялал нь энгийн байж, залуу эмэгтэйчүүдэд Бурханы бүтээлүүдийг үзэж, “хөдөлгөөнгүй байх” (C ба Г 101:16) цаг олгодог байх ёстой. Аялал зорилгоос нь сатааруулах тайз засалт, үйл явдал эсвэл засал чимэглэл хамруулсан, хэт их бэлтгэлтэй байх ёсгүй. Түүнчлэн залуу эмэгтэйчүүд уйтгар гуниг, гэнэтийн гайхширал зэрэг сэтгэл санааны хэт хүчтэй мэдрэмжийг Сүнсний мэдрэмжтэй андуурч болох туршлагаас зайлсхийх хэрэгтэй. Зохистой үйл ажиллагаа, аюулгүй хөгжилдөөн, чин сэтгэлийн харилцаа зэрэг нь Ариун Сүнсийг урьдаг.

Аялалд оролцож байгаа охид

Аяллыг залуу эмэгтэйчүүд Сүнсийг мэдэрч, гэрчлэлээ хуваалцан, ур чадварт суралцаж, хөгжилдөж болох амар тайван газарт зохион байгуулах ёстой.

Аяллын нарийн түвэгтэй асуудал бүрийг болон оролцогч бүрийн шаардлага хэрэгцээ, аюулгүй байдлыг анхааралтай бодолцож, урьдчилан тооцоолох нь насанд хүрсэн болон өсвөр үеийн удирдагчдын үүрэг хариуцлага болно.

  • 10.8.6 Залуу эмэгтэйчүүдийн аялал

  • 10.8.9 Үйл ажиллагаа болон үйл явдлуудыг санхүүжүүлэх

  • 13.2.4 Стандарт жишгүүд

  • 13.6.8 Санхүүжилт босгох үйл ажиллагаа

  • 13.6.9 Даатгал

  • 13.6.12 Хоногоор явах үйл ажиллагаа

  • 13.6.13 Эцэг эхийн зөвшөөрөл

  • 13.6.17 Үйл ажиллагаанд зориулж Сүмийн биш барилга байгууламжийг түрээслэх

  • 13.6.20 Аюулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, осол гарсан үед авах арга хэмжээ ба ослын тухай тайлагнаж мэдээлэх нь

  • 13.6.24 Аялал

Бүх залуу эмэгтэйг аялалтай холбогдох үүрэг хариуцлага, даалгаварт хамруул Гарын авлага 2, 3.3.4-ийг үзнэ үү). Залуу эмэгтэйчүүд үйлчлэх, хоол хийх, цэвэрлэгээ хийх, зохион байгуулах, удирдах боломж хүлээн авснаар гэр бүлийг нь болон Сүмийг үргэлжлүүлэн адислах зохион байгуулалт, удирдлага менежментийн ур чадварт суралцах болно. Төлөвлөх үйл явцын бүх шатанд сүнслэг бэлтгэл хангах болон Христийн адил манлайлах, тохинуулах зарчмуудыг заавал мөрдөх ёстойг анхаарна уу.

Аялалд оролцож буй охид

Аялал зохион байгуулах газар болон огноог сонгох

Залуу эмэгтэйчүүдийн аялах газрын байршил нь танай бүс нутаг, хэрэгцээ шаардлага зэргээс хамааран өөр өөр байх болно. Аяллыг ихэвчлэн гэрээс нь зайдуу, аюулгүй бөгөөд нар салхи бүхий хээрийн нөхцөлд зохион байгуулдаг. Байршлаас үл хамааран, аяллыг залуу эмэгтэйчүүд Сүнсийг мэдэрч, гэрчлэлээ хуваалцан, ур чадварт суралцаж, хөгжилдөж болох амар тайван газарт зохион байгуулах ёстой. Хоногоор явах болон аялал зохион байгуулахад хүндрэлтэй эсвэл хориотой бүсүүдэд өдрийн аялал төлөвлөх нь илүү зохистой хувилбар байж болно. Нэг өдрийн аяллыг цэцэрлэгт хүрээлэн, зуслангийн газар эсвэл гэрийн хашаа гэх зэрэг залуу эмэгтэйчүүдийн гэрийн ойролцоох байршилд зохион байгуулж болно.

Аялалд зөвхөн тойргийнхоо залуу эмэгтэйчүүдийг эсвэл гадасны бүх залуу эмэгтэйг хамруулж болно. Та бүхэн аяллыг жилийн ямар ч цаг үед төлөвлөж болох боловч цаг агаар, улирлыг мөн та болон залуу эмэгтэйчүүд ямар төрлийн аяллын туршлага олж авахыг хүсэж байгааг харгалзан үзэх нь чухал. Онцгой тохиромжтой нөхцөлд залуу эмэгтэйчүүдийн аялал жилд нэг удаа болдог боловч орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд арай цөөн удаа зохион байгуулах шаардлагатай байж болно. Нийтлэг тохиолдолд аялал нь тав хоногоос илүү удаан үргэлжлэх ёсгүй бөгөөд Хүндэтгэлийн өдрөөр зохион байгуулж болохгүй. Үүнээс гадна даваа гарагт зохион байгуулдаггүй. Өсвөр үеийнхний аяллын үед хоногоор аялахтай холбогдсон орон нутгийн дүрэм журмыг мөрдөх шаардлагатай гэдгийг анхаарна уу.

Аялалд оролцож буй охид

Аяллын зорилгыг тодорхойлох

Бусадтай зөвлөлдөж, аяллынхаа зорилгыг сонгож тодорхойлохдоо залбиран байж өөрсдөөсөө асуу. Тэнгэрлэг Эцэг маань энэ аяллын үр дүнд залуу эмэгтэйчүүдийн амьдралд юу тохиолдоосой гэж хүсэж байгаа вэ? Энэ асуултын хариулт аяллын тань зорилго болох ёстой. Энэ зорилго нь аяллын талаар таны гаргах бусад бүх шийдвэрт удирдамж болж чиглүүлнэ.

Аялалд оролцож буй охид

Аяллын сэдвийг сонгох

Аяллын сэдэв нь түүний зорилгод анхаарлаа төвлөрүүлэхэд тусална. Сэдэв нь уг чанартаа сүнслэг байх ёстой бөгөөд залуу эмэгтэйчүүдэд сайн мэдээний зарчмуудыг сануулж, залуу эмэгтэйчүүдийнхээ үнэ цэнийн дагуу амьдрахад сүнслэгээр нөлөөлдөг байх ёстой. Санваарын удирдагчид тань уг сэдвийг төлөвлөгөө гаргахаас өмнө, аялалд хэрэглэнэ гэдгийг баталсан байх ёстой.

Сэдэв нь дараах зүйлсээр өдөөгдсөн байж болно. Үүнд:

Инээмсэглэж буй залуу эмэгтэйчүүдийн удирдагчид

Үйл ажиллагаануудыг сонгох

“Хэрхэн үйлдэхийг та нар мэдэж болохын тулд та нар хамтдаа цуглах үедээ бие биендээ зааварлаж мөн сэнхрүүлэх ёстой хэмээх зарлигийг би та нарт өгч байна” (C ба Г 43:8).

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл, насанд хүрсэн болон өсвөр үеийн аяллын удирдагчид хамтдаа үйл ажиллагааныхаа зорилгод хүргэх аюулгүй бөгөөд утга учир бүхий үйл ажиллагаануудыг төлөвлөхийн тулд хоорондоо зөвлөлд. Аяллын хамгийн шилдэг арга хэмжээнүүд бүх залуу эмэгтэйн хэрэгцээ шаардлага, ур чадварт тохирсон байх ёстой бөгөөд тэднийг найз нөхөдтэй болох, удирдлагын ур чадварт дадлагажих, авьяас чадвараа хөгжүүлэх, бие махбодын үйл ажиллагаагаар дамжуулан эрүүл мэндээ сайжруулах эсвэл онцгой байдлын талаар суралцаж, бэлтгэл хангах, Сүнсийг таньж мэдрэх боломжтой байлгах үйл ажиллагаанууд байвал зохино.

Эдгээр шалгуурыг хангах үйл ажиллагаанд зориулсан зарим санааг энэ удирдамжийн “Аялалд зориулсан санаанууд” хэсэгт жагсаасан. Сүнслэг болон нийгмийн, бие махбодын болон оюун ухааны үйл ажиллагаануудыг тэнцвэртэйгээр сонго. Дараах асуултууд төлөвлөсөн үйл ажиллагаануудыг тань үнэлж дүгнэхэд тус болж болно. Үүнд:

  1. Энэ арга хэмжээ нь аяллын зорилгыг хэрэгжүүлэхэд хэрхэн туслах вэ?

  2. Залуу эмэгтэйчүүд энэ арга хэмжээнээс ямар чухал сургамжинд суралцах вэ?

  3. Энэ арга хэмжээ залуу эмэгтэйчүүдэд ямар ур чадварыг хөгжүүлэхэд туслах вэ?

  4. Энэ үйл ажиллагаа буюу арга хэмжээ нь залуу эмэгтэйчүүд болон тэдний гэр орон, гэр бүлийг хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?

  5. Энэ үйл ажиллагаа нь өвдөх, гэмтэх дундаж эрсдэлээс илүү өндөр эрсдэлтэй юу? Бид эдгээр эрсдэлийг багасгах талаар хангалттай төлөвлөгөө гаргасан уу?

Олон жилийн турш аялалд оролцож байгаа залуу эмэгтэйчүүд тухайн газруудад жил бүр давтагддаг, уламжлал болчихсон үйл ажиллагаа, дуунууд болон дадал зуршилтай байж болох юм. Эдгээр уламжлал болчихсон зүйлсийг аяллын зорилго, хэрэгцээ шаардлагад нийцсэн, зохимжтой эсэхийг баттай болгохын тулд болгоомжтой хянаж үзнэ үү.

Залуу эмэгтэйчүүдийн аяллын жирийн нэг өдрийн жишээг доор үзүүлэв. Доорх жагсаалтад байгаа зарим үйл ажиллагаа нь танай бүс нутагт тохиромжгүй байж болно. Залуу эмэгтэйчүүдэд болон хүрээлэн буй орчиндоо тохирсон аяллын хуваарийг гаргахдаа Сүнсийг дага.

Хамгаалалтын малгай өмссөн охид

Аяллын жирийн нэг өдрийн хуваарийн жишээ

7:00–7:30 Аялал болох газар руу явах эсвэл тэнд өглөөг угтаж сэрэх

7:30–9:00 Өглөөний унд бэлтгэж, үйлчлэх; хоолны дараа аяга тавгаа угаах

9:00–9:15 Дуулал, судар, залбирал бүхий өглөөний онцгой цугларалт

9:15–9:30 Үйл ажиллагааг зарлаж, үүрэг даалгавар, аюулгүй байдлын талаар хэлэлцэх

9:30–12:00 Үйл ажиллагаа, арга хэмжээнүүдэд оролцох, тухайлбал ус цэвэршүүлэх, анхны тусламж үзүүлэх, онцгой байдлын үеийн хоргодох байрны талаар суралцах

12:00–1:30 Өдрийн хоол бэлтгэж, үйлчлэх; хоолны дараа аяга тавгаа угаах

13:30–14:30 Судар судлах, тунгаан бясалгах, тодорхой бүлэг эсвэл сэдвийн талаар тэмдэглэл хөтлөхөд зориулсан чимээгүй цаг

14:30–17:00 Үйл ажиллагаа, арга хэмжээнүүдэд оролцох, тухайлбал багийн тоглоом, сэлэлтийн уралдаан ба явган аялал

17:00–18:30 Оройн хоол бэлтгэж, үйлчлэх; хоолны дараа аяга тавгаа угааж, буудалласан газраа цэвэрлэх

18:30–19:30 Авьяас үзүүлбэр

18:30–21:00 Үдшийн онцгой цугларалт, гэрчлэлийн цуглаан

21:00–21:30 Хувиараа суралцах, залбирахад цаг зориулах

21:30–22:00 Унтаж амрахад бэлдэх. Насанд хүрсэн болон өсвөр үеийн аяллын удирдагчид энэ өдөр болсон үйл явдлуудыг үнэлж дүгнэн, дараагийн өдөрт бэлдэхээр цуглана.

Аялалд оролцож буй охид

Эцэг, эхчүүдэд мэдээлэл өгөх, тэднийг оролцуулах

Залуу эмэгтэйн аяллын үеэр сурсан зүйлс нь түүнийг болон гэр бүлийг нь хүчирхэгжүүлэх ёстой. Аяллын бэлтгэлийг нь хангахдаа, охиныхоо төлөө ямар сүнслэг хэрэгцээ, найдвар тээж байгаа талаар нь хуваалцуулахаар мөн гэр бүлд нь үр ашигтай байж болох үйл ажиллагаа, ур чадварын талаар санаа оноо өгч, хувь нэмэр оруулахын тулд эцэг, эхийг нь урьж оролцуулж болно. Зарим эцэг эх хувь нэмэр болох шинжээчийн мэдлэг, ур чадвартай байж ч магадгүй. Аялал зохион байгуулахаар төлөвлөсөн огноо, аялах газрын байршил, төлбөр, сэдэв, үйл ажиллагаануудын тухай эцэг, эхчүүдэд мэдэгд. Эцэг, эхчүүд болон залуу эмэгтэйчүүдэд шаардлагатай хувцаслалт, зан байдлын жишгүүдийн талаар тайлбарла ( 1 Tимот 4:12-ыг үзнэ үү).

Аяллаас өмнө залуу эмэгтэй бүрийн эцэг, эхээс Эцэг, эх буюу асран халамжлагчийн зөвшөөрөл ба эмнэлгийн бичиг бөглөж өгөхийг хүс. Энэ маягтыг safety.lds.org-оос авч болно. Та аяллын тухай болон түүний хүрээнд хийгдэх арга хэмжээнүүдийн талаар тодорхой, дэлгэрэнгүй мэдээллийг өгснөөр эцэг, эхчүүд охиноо оролцуулах талаар мэдээлэлд суурилсан зөвшөөрөл өгөх боломжтой байх болно (Гарын авлага 2, 13.6.13-ыг үзнэ үү).

Аюулгүй байдлыг хангаж, онцгой байдалд бэлэн байх төлөвлөгөө гаргах

“Мөн бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь тулгуурлагдсан тэрхүү хуульд дуулгавартай байснаар буюу” (С ба Г 130:21).

Аяллын үеэр таны хариуцах хамгийн чухал үүрэг хариуцлагын нэг бол залуу эмэгтэйчүүдийг гэр бүлээсээ хол байгаа үед сүнслэг байдал, ёс суртахуун, сэтгэл санаа, бие махбодын хувьд аюулгүй байлгах явдал юм. Бүх хөтлөн явуулж буй үйл явц, харилцан үйлдэл Сүмийн жишиг болон Христийнхтэй адил зан байдлын үлгэр жишээнд нийцсэн байх ёстой. Үүнээс гадна удирдагчид аюулгүй байдлыг хангаж, аяллын зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай орчинг бүрдүүлэхийн тулд энэхүү үйл ажиллагаанд зориулж тодорхой жишиг, удирдамж гаргаж болно. Өсвөр үеийнхэн тухайн үйл ажиллагаанд оролцох нь тэдний эрх биш бөгөөд хэрвээ зохисгүй зан авир гаргавал эсвэл өөрийгөө болон бусдыг эрсдэлтэй байдалд оруулбал цуцалж болох онцгой боломж гэдгийг ойлгох хэрэгтэй. Удирдагчид эдгээр шаардлагыг эцэг эхчүүд болон оролцож буй хүмүүст мэдээлж, зохисгүй зан байдлаас үүсэж болох асуудлуудад хэрхэн хандах талаар хамтдаа зөвлөлдөх ёстой.

Хангалттай олон тооны насанд хүрсэн удирдагч аялалд оролцох шаардлагатай. Үйл ажиллагаа бүрд доод тал нь хоёр насанд хүрсэн хянагч оролцдог байвал зохино. Том хэмжээний үйл ажиллагаанд насанд хүрсэн удирдагчид нэмэгдэн оролцох шаардлагатай байж болно. Аяллын туршид дэмжлэг үзүүлэх, хамгаалах зорилгоор хоёр эсвэл түүнээс олон Мелкизедек санваартан ах үргэлж хамт байлцах ёстой (Гарын авлага 2, 13.6.12-ыг үзнэ үү). Эрэгтэй, эмэгтэй бүх удирдагч насанд хүрсэн удирдагчдад ил харагдах зайнд ойр байхаас бусдаар бол өсвөр үеийн хүүхэдтэй ганцаараа тулж харилцах нөхцөл байдлаас зайлсхийх хэрэгтэй.

Анхан шатны энгийн тусламжаас илүү нарийн тусламж шаардлагатай аливаа осол, ноцтой гэмтлийн талаар санваартан удирдагчдад нэн даруй мэдэгд. Аялалд оролцож буй бүх хүнд, ялангуяа, насанд хүрсэн удирдагчдад ямар нэгэн хэлбэрийн хүчирхийлэл, үл ойшоосон байдалд сэрэмжтэй байхыг сануулна. Бие махбодын болон бэлгийн эсвэл сэтгэл санааны хүчирхийллийг олж мэдсэн хүмүүс хуулийн байгууллагад мэдэгдэж мөн нэн даруй бишоптой холбоо барих ёстой.

Залуу эмэгтэйчүүд болон удирдагчид аяллын материаллаг хэрэгцээнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Орон нутгийн холбогдох бүх дүрэм журам, тухайн бүс нутгийн хууль тогтоомжийг дуулгавартай дагаснаар аюулыг багасга. Бүх цаг үед унаа тээвэр, харилцаа холбоо хүртээлтэй бэлэн байхад анхаар. Хэрвээ боломжтой бол эмч, сувилагч эсвэл анхны тусламж үзүүлэх талаар хангалттай туршлагатай хэн нэгнийг аялалд оролцоход урь. Анхны тусламжийн хэрэгслүүд авч яв. Орон нутгийн цагдаагийн байгууллага, гал команд, түргэн тусламж зэрэг яаралтай тусламж үзүүлэх газрын болон ойролцоох эмнэлгийн хаяг, утасны дугаарыг гарт ойр, үргэлж бэлэн байлга.

Аялал зохион байгуулахаас өмнө залуу эмэгтэйчүүдийн эцэг, эхчүүдтэй уулзаж, залуу эмэгтэй бүрийн хоолны дэглэм, эрүүл мэндийн болон сэтгэл санааны хэрэгцээ болох хүн нэг бүрийн онцгой хэрэгцээг мэдэж ав. Өсвөр үеийнхний зан байдалд идэвхтэйгээр хяналт тавьж, шаардлагатай гэж үзвэл хөндлөнгөөс оролцож, арга хэмжээ ав . Доромжлох, тоглоом шоглоом хийх болон найрсаг бус, ёс суртахуунгүй, хүндэтгэлгүй бусад үг хэл, зан байдал нь байж болохгүй үйлдэл юм. Таны халамжинд байх өсвөр үеийнхний аюулгүй, сайн сайхан байдалд зориулж төлөвлөгөө гаргах нь таны үүрэг хариуцлага болохыг ойлгож, хүлээн зөвшөөр. Аяллын үеэр гарч болзошгүй эрсдэлүүдийг бууруулах арга замуудыг тодорхойлж, энэ тухай мэдээлэл хийж, бэлтгэл ханга.