Порнографын харанхуйгаас Христийг хайх нь
Бид залуучуудад зориулсан нийтлэлийг төлөвлөхдөө тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудын талаар бодоход олон цаг зарцуулдаг. Маш олон асуудал бий. Гэхдээ бид энэ сарын нийтлэлээ хэлэлцэж байхдаа, бидэнд хувь хүний хувьд мөн найз нөхөд болон өөр бусад тоймгүй олон хүнд нөлөөлсөн болзоо ба порнограф гэсэн сэдэв рүү орсон юм. Энэ хэсгийг төлөвлөхөд төвөгтэй гэдгийг бид мэдэж байсан. Эцсийн эцэст порнографын нөлөө маш олон хүний зүрх сэтгэлийг шархлуулж, заримдаа амьдралыг нь сүйрүүлдэг. Харин ганц бие залуучуудын хувьд энэ нь ирээдүйг нь, ялангуяа тэднийг гэрлэхэд бэлтгэх үед асуудлыг илүү бүрхэг болгож болно.
Биднийг порнограф харилцаанд нь нөлөөлсөн тухай залуучуудаас түүх цуглуулж эхлэх үед Тэнгэрлэг Эцэгийн мутар бидний ажлыг удирдаж байгааг бид үнэхээр харсан. Бид аз жаргалтай, донтолтгүй мөнхийн гэрлэлт бол өчүүхэн найдвар төдий зүйл биш гэдгийг ойлгосон юм. Яагаад? Яагаад гэвэл түүх бүр амьдралыг өөрчилсөн, итгэл найдвар төрүүлсэн, Есүс Христийн эдгээгч хүчний тухай ба Түүний Цагаатгалын талаар гэрчилдэг.
Тиймээс, хэрэв харилцаанд тань порнограф ямар нэг байдлаар нөлөөлж байгаа бол бид таныг порнографтай тэмцэх хэцүү гэдгийг яс махаараа мэдэрсэн хүмүүсийн эмзэглэж явдаг зүйлээ хуваалцсан хэдэн түүх бүхий энэ сарын хэсгийг уншихад урьж байна. Эдгээр нийтлэл нь болзож байхдаа хэрхэн порнографын талаар яриа эхлүүлэх, үүнийг хэрхэн шийдвэрлэх (44-р хуудас), хэн нэг нь порнографын асуудалтай гэдгээ хүлээвэл хэрхэн хандах (зөвхөн цахимаар), өршөөх ба эдгэрэх нь хэрхэн хоёуланд нь боломжтой ба харилцаагаа авч үлдэхэд Сүнс хэрхэн туслах (зөвхөн цахим) зэрэг сэдвүүдийг хөндөнө.
Хэрэв та хариултыг эрэлхийлэхдээ Аврагчид найдаж, амьдралдаа Сүнсийг урих юм бол Тэнгэрлэг Эцэг өвөрмөц нөхцөл байдалд тань таарсан арга замаар удирдана гэдгийг бид мэднэ. Порнографын харанхуй дэлхийг нөмөрсөн байж болох ч Аврагчийн эдгээгч гэрэл ямар ч харанхуйг нэвтэлдэг. Бидний хийх ёстой цорын ганц зүйл бол Түүнийг эрэлхийлэх явдал юм.
Хүндэтгэсэн,
Шакэл Вордлэй, Минди Сэлү нар
Сүмийн сэтгүүлийн залуучуудад зориулсан хэсгийн редакторууд
Эдгээр болон өөр бусад нийтлэлийг доорх эх сурвалжаас олно уу. Үүнд:
-
YA Weekly (Gospel Library аппликэйшн дээрх “Young Adults” апп)
-
facebook.com/liahona
Түүхээ хуваалц
Танд хуваалцах түүх байна уу? Эсвэл та тодорхой нэгэн сэдвээр бичсэн нийтлэл уншмаар байна уу? Та өөрийн нийтлэл болон санал, сэтгэгдлийг liahona.ChurchofJesusChrist.org руу илгээнэ үү.