Ирээд, Намайг дага
Яагаад бидэнд Мормоны Ном хэрэгтэй вэ?


Яагаад бидэнд Мормоны Ном хэрэгтэй вэ?

Мормоны Ном өнөө үед зориулан бичигдсэн. Энэ нь Есүс Христийн тухай гэрчилдэг бөгөөд Түүний сайн мэдээгээр дүүрэн байдаг. Мормоны Ном Урвалтын үед алдагдсан үнэнүүдийг сэргээсэн. Мормоны Ном бол “манай шашны тулгуурын чулуу, түүнчлэн ямар ч номноос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой” хэмээн Иосеф Смит заасан юм (Мормоны Номын удиртгал).

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Мормоны Номыг судалж байсан туршлагынхаа талаар бод. Яагаад Мормоны Ном танд чухал байдаг вэ?

Мормоны Ном залуу эрэгтэйчүүдийн амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Тэд Мормоны Номын талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болох вэ? Өнөө үед тулгарч буй сорилт бэрхшээлүүдээ даван туулахад Мормоны Ном тэдэнд хэрхэн туслах вэ?

Эдгээр судар ба материалыг залбиралтайгаар уншаарай. Залуу эрэгтэйчүүдийг Мормоны Номын хүч чадлыг мэдрэхэд нь та хэрхэн тусалж чадах вэ?

Езекиел 37:15-17 (Библи, Мормоны Ном хоёр хамтдаа нэг зүйл юм.)

1 Нифай 13:40; 2 Нифай 3:12 (Мормоны Ном нь үнэ цэнтэй үнэнүүдийг сэргээн, буруу сургаалуудыг үгүйсгэдэг)

2 Нифай 25:23, 26; 33:10–11 (Мормоны Номыг бичсэн хүмүүс Есүс Христийг гэрчилдэг)

2 Нифай 29:7–11 (Бурхан олон үндэстний хүүхдүүдтэйгээ ярьдаг гэдгийг Мормоны Ном харуулдаг)

С ба Г 20:8–16; 42:12 (Мормоны Ном Есүс Христийн сайн мэдээг бүрэн дүүрэн агуулдаг)

Томас С.Монсон, “Мормоны Номын хүч,” Ensign  2017 оны 5-р сар, 86–87 эсвэл  2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган,  73

Гари И.Стивэнсон, “Номонд ханд мөн Их Эзэнд ханд,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 33-37

Бага Лигранд Р.Көртис, “Мормоны Номонд хүч байдаг,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55-59

Мормоны Номын гарчиг ба удиртгал

Кэвин В.Пийрсон, “Модны дэргэд үлд,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104–106

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч хүмүүсийг сайн мэдээний үнэнүүдэд суралцахын тулд итгэлийнхээ дагуу үйлдэхэд урьдаг байсан. Тэрээр “Гуйгтун. Та нар хүлээн авна” хэмээн заасан (Иохан 16:24). Залуу эрэгтэйчүүд Мормоны Номын тухай гэрчлэлтэй болоход эсвэл энэхүү гэрчлэлээ хүчирхэгжүүлэхээр эрэлхийлэхдээ энэ арга замыг дагахад нь та тэднийг хэрхэн дэмжиж чадах вэ? (Moронай 10:3–5-ыг үзнэ үү.)

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханыөмнөхүлээсэнүүргээбиелүүлэхнь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Чуулгынхнаас тулгуурын нуман чулуу барьж эсвэл зурахыг хүс (ахлагч Гари И.Стивэнсоны “Номонд ханд мөн Их Эзэнд ханд” үгийг үзнэ үү). Залуу эрэгтэйчүүдээс ахлагч Стивэнсоны үгээс Мормоны Ном манай шашны тулгуур чулуу болох шалтгааныг олж мэдэхийг хүс.

  • Цөөн хэдэн залуу эрэгтэйг өнгөрсөн долоо хоногийн хичээлээс юу тэдэнд хамгийн онцгой санагдсан тухай хуваалцахад урь.

Хамтдаа суралц

Дараах бүх үйл ажиллагаа нь чуулгын гишүүдийг Мормоны Ном хэчнээн чухал болохыг ойлгоход тусална. Сүнсний нөлөөг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Чуулгын гишүүдээс зай, цахилгаан үүсгүүр, салхин тээрэм, нарны зай хураагуур гэх мэт эрчим хүч үүсгэдэг зүйлсийг нэрлэхийг хүс. Мормоны Ном бидний амьдралд хэрхэн хүч авчирдгийг жагсаан бичихэд залуу эрэгтэйчүүдийг урь. Ерөнхийлөгч Томас С.Монсоны “Мормоны Номын хүч” хэлсэн үгийг уншиж, жагсаалтдаа нэмж болох санаануудыг хайж олохыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Чуулгын гишүүдэд Мормоны Номыг өдөр бүр унших ерөнхийлөгч Монсоны урилгад хэрхэн нэгдэхээ бодож үзэх цаг гарга. Тэднээс санал бодлоо хуваалцахыг хүс. Та мөн залуу эрэгтэйчүүдийг  Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь  номынхоо  2953, эсвэл  77-р хуудсыг гаргаж, тэндээ Мормоны Номыг уншихад урьж болох хэн нэгний нэрийг бичихэд урьж болно. 

  • Чуулгын гишүүдийг  Ахлагч Бага Лигранд Р.Көртисийн “Мормоны Номонд хүч байдаг,”  мөн ахлагч Кэвин В.Пийрсоний “Модны дэргэд үлд” үгсээс Мормоны Номын талаарх сургаал болон яагаад энэ ном чухал болох талаар олж мэдэхэд урь. Та залуу эрэгтэйчүүдийг уг үгсийн зарим хэсгийг эсвэл Мормоны Номон дахь дуртай судруудаа хуваалцахад урьж болно. Та бас тэднийг Мормоны Номын талаарх гэрчлэлээ бичиж, хуваалцахад урамшуулан дэмжиж болно.

  • Залуу эрэгтэй бүрийг энэхүү тойм дээр жагсаасан судруудаас нэгийг эсвэл Мормоны Номын гарчгаас уншин, “Яагаад бидэнд Мормоны Ном хэрэгтэй вэ?” гэдэг асуултад хариулт олохыг хүс. Тэднийг хариултаа самбар дээр бичихэд урь. Самбар дээр бичсэн хариултуудаас илүү ихийг мэдэхийг хүссэн нэг хариултыг сонгон, сонгосон хариултаа бусадтайгаа хуваалцахыг тэднээс хүс.

  • Залуу эрэгтэй бүрийг өөрсдөд нь чухал санагддаг Мормоны Номын нэг судар эсвэл тэдний амьдралд нөлөө үзүүлсэн нэг хэсгийг олоход урь. Чуулгын гишүүдийг хоёр эсвэл гурван хүнтэй жижиг бүлгүүдэд хуваан, сонгосон судраа хуваалцан, яагаад энэ судар түүний хувьд чухал байдаг тухай мөн энэ хэсэгтэй холбоотой туршлагаасаа хуваалцахыг хүс. Цөөн залуу эрэгтэйг энэ тухай нийт чуулгынхантайгаа хуваалцахад урь. Эдгээр туршлага нь бидэнд Мормоны Ном чухал гэдгийг хэрхэн зааж байна вэ?

  • Тэднээс “Яагаад бидэнд  Мормоны Ном хэрэгтэй вэ?” гэдэг асуултад хариулан бичихийг хүс. Тэднээр бичсэн зүйлсийнх нь талаар хуваалцуул. Мормоны Ном байхгүй байсан бол тэдний амьдрал ямар байх байсан бэ?

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан тухайгаа хуваалцахыг хүс. Яагаад Мормоны Ном чухал болохыг тэд ойлгодог уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Нэг хүн судраас чанга уншиж, бусад нь түүнийг даган уншихад та тэднийг дэмжих ёстой. Уншсан зүйлээсээ ямар нэг тодорхой зарчим эсвэл санааг олж, сонсоход тэднийг урь. Тэдэнд уншихаасаа өмнө уг судрын хэсгийг олж нээх цаг олго. Хэрэв уг хэсэгт ойлгоход хэцүү үг хэллэг байгаа бол уншихаасаа өмнө тэдгээрийг тайлбарлаж өг. Ангид сайн уншиж чаддаггүй суралцагч байгаа бол ээлжлэн уншуулахын оронд чанга унших нэг хүнийг томил” (Teaching, No Greater Call [1999], 56).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Цөөн залуу эрэгтэйг яагаад Мормоны Ном бидэнд хэрэгтэйг болон энэ нь үнэн гэдгийг хэрхэн мэдсэн тухай гэрчлэлээ хуваалцахад урьж болно.

  • Та Мормоны Номын хувиудыг тараан, боломжтой бол чуулгын гишүүн бүрээс уг номын эхэнд гэрчлэлээ бичин, хэн нэгэн хүнд дурсгахыг хүсэж болно.