Би хэрхэн илүү тэвчээртэй байж сурах вэ?
Тэвчээр гэдэг нь саатал, бэрхшээл, сөргөлдөөн буюу зовлонг уурлаж, бухимдахгүйгээр эсвэл сандрахгүйгээр тэсэж өнгөрөөх чадавхыг хэлдэг. Бурхан бидэнд өгсөн бүх амлалтуудаа биелүүлэх болно гэсэн итгэлтэйгээр, Түүний хүссэнийг хийхээр эрэлхийлж, Түүний цаг хугацааг хүлээн зөвшөөрснөөр бид тэвчээртэй байдлыг хөгжүүлж чадна. Бид жижиг зүйлүүдэд тэвчээртэй байж сурснаар том бэрхшээлүүдийг тэвчээртэйгээр даван туулахад өөрсдийгөө бэлтгэдэг.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар болон материалуудыг залбирч уншаарай. Та залуу эрэгтэйчүүдтэй юуг хуваалцахаар сүнслэгээр өдөөгдөж байна вэ?
Иов 1; 19:25–26 (Иовын жишээ)
Дуулал 37:7–9; Лук 21:19; Еврей 10:35–36; Мозая 23:21–22; Алма 26:27; С ба Г 24:8 (Тэвчээртэй тэдэнд адислалууд ирдэг)
Ром 5:3; Иаков 1:3 (Бэрхшээл нь тэвчээрийг бэхжүүлдэг)
Дийтр Ф. Угдорф “Тэвчээрээр үргэлжлүүл,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 5 сар, 56–59; мөн түүнчлэн “Тэвчээрээр үргэлжлүүл” видео бичлэгийг үзнэ үү.
Робэрт С. Өүкс “Тэвчээрийн хүч чадал,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11 сар, 15–17
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:
-
Өнгөрсөн долоо хоногийн хичээлээр сурсан зүйлийг нь дүгнэх нэг өгүүлбэр самбар дээр бичихийг залуу эрэгтэй бүрээс хүс.
-
Энэ хичээлийн гарчгийг самбарт бичээд, энэ тоймын эхэнд байгаа догол мөрийг унш. Залуу эрэгтэйчүүдийг амьдралд нь тохиолдож болох тэвчээр шаардагдах нөхцөл байдлуудын талаар хуваалцахад урь (боловсрол, гэрлэлт эсвэл ажил гэх мэт). Амьдралдаа тэвчээр үзүүлэх хэрэгтэй байсан үеийг тань төлөөлөх хэд хэдэн зүйлсийг тэдэнд үзүүл (жишээлбэл, коллежийн диплом, хуримын бөгж эсвэл номлогчийн нэрийн тэмдэг гэх мэт). Эдгээр зүйлс нь тэвчээртэй ямар хамааралтай талаар тэднээр таалгаад, туршлагаасаа хуваалц.
Хамтдаа суралц
Тэвчээртэй байх нь яагаад чухал болохыг чуулгын гишүүдэд ойлгуулахад дараах үйл ажиллагаа бүр туслах болно. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Самбар дээр “Тэвчээр” болон “Тэвчээргүй байдал” гэсэн гарчгуудыг бич. Залуу эрэгтэй бүрд энэхүү хичээлд санал болгосон тэвчээрийн тухай судруудын нэгийг өг. Өөрсдөд нь оноогдсон судруудыг ээлжлэн чангаар уншаад, түүнд зааж байгаа зүйлийн талаар ярилцаж, мөн тэвчээртэй байдлаас ирэх адислал ба тэвчээргүй байдлын үр дагаврыг самбар дээр бичихэд залуу эрэгтэйчүүдийг урь. Өөр ямар адислал болон үр дагавруудыг тэд уг жагсаалт дээрээ нэмж болох вэ? Тэвчээр шаардах нэг нөхцөл байдлыг цаасан дээр бичихэд залуу эрэгтэй бүрийг урь (ноцтой бэрхшээл төдийгүй, өдөр тутмын бухимдал ба төвөгтэй байдлыг ч бас багтаахад тэднийг урамшуул). Цаасаа өөр нэгэн залуу эрэгтэйтэй солилцож, тэвчээр үзүүлэх тухай хариулт бичээд, өөрийн бичсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг хүс.
-
Ахлагч Робэрт С. Өүксийн “Тэвчээрийн хүч чадал” хэлсэн үгээс нэгэн эцгийн тэвчээрийн талаарх түүхийг хуваалцаад, тэвчээртэй холбоотой өөр ямар нэг түүх хуваалцахад залуу эрэгтэйчүүдийг урь. Уг хэлсэн үгээс тэдэнд хэрэгтэй гэж бодож байгаа богино хэсгийг залуу эрэгтэй бүрд өгөөрэй. Түүнийгээ уншин, чуулгынхандаа дүгнэн ярихад урь. Тэд Их Эзэнд болон Түүний цаг хугацаанд итгэх урам төрүүлэхүйц ямар зүйлийг энэ ярианаас сурч байна вэ? Биднийг тэвчээргүй болгодог ямар шалтгаанууд байдаг вэ? Бид энэ байдлаа хэрхэн ялан дийлж чадах вэ?
-
New Era эсвэл Лиахона сэтгүүлүүдийн сүүлийн дугааруудаас хэд хэдэн мормон сурталчилгааг залуу эрэгтэйчүүдэд үзүүл. Чуулгыг жижиг бүлгүүд болгон хуваарилан, тэвчээр гэсэн сэдвээр өөрсдийн мормон сурталчилгааг зохиоход тэднийг урь. Тэд эхлээд тэвчээрийн талаар бичигдсэн судар олоод (энэ тоймд жагсаагдсан судрууд гэх мэт) мөн үзүүлэн дээр харуулах бүтээлч аргыг бодож олж болох юм. Өөрсдийн үзүүлэнг чуулгатай хуваалцаж, тэвчээр нь тэдний хувьд ямар утга учиртай болохыг тайлбарлахыг тэднээс хүс. (Энэ ярилцлагын нэг хэсэг болгож энэ тоймын эхэнд байгаа тэвчээр гэдэг үгийн тодорхойлолтыг чуулгатай хуваалцахыг та хүсч болох юм).
-
“Тэвчээрээр үргэлжлүүл” видео бичлэгийг үзүүлэн, хөөсөнцөр чихрийн туршлагаас сурсан зүйлээ ярилцахад залуу эрэгтэйчүүдийг урь. Залуу эрэгтэйчүүдэд тэвчээр алдах ямар нөхцөл байдлууд тохиолддог вэ? Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Тэвчээрээр үргэлжлүүл” хэлсэн үгийн нэг хэсгийг залуу эрэгтэй бүрд уншуулахаар өгөөд, өөрсдийн уншсан хэсгээсээ сурсан зүйлээ чуулгынхандаа дүгнэн хэлж өгөхийг тэднээс хүс. Ерөнхийлөгч Угдорфын зөвлөгөө залуу эрэгтэйчүүдэд илүү тэвчээртэй байхад нь хэрхэн туслах вэ?
-
Иовын түүхийг ярьж өгөхийг чуулгын нэгэн гишүүнээс хүс (Иов 1-ийг үзнэ үү). Иов өөрт нь тулгарсан бэрхшээлийг яагаад тэвчээртэйгээр туулж чадсан гэж залуу эрэгтэйчүүд бодож байна вэ? Түүний Аврагчид итгэх итгэл нь түүнд хэрхэн тусалсан бэ (Иов 19:25–26-г үзнэ үү)? Иовд тулгарсан шиг хүнд бэрхшээлийн үед мөн өдөр тутмын шалгуурт ч тэвчээргүй байдлыг ялан дийлэхийн тулд хийж болох тодорхой зүйлс санал болгоход чуулгын гишүүдийг урь.
-
Чуулгаараа Ахлагч Робэрт Д. Хэйлсийн “Эзэнийг хүсэн хүлээ: Таны хүсэл биелэг” хэлсэн үгийн 9-17 дугаар догол мөрүүдийг уншихдаа “Их Эзэнийг хүлээнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?” хэмээх асуултын хариултыг эрэлхийлээрэй. Илүү ойлголт авахын тулд Ахлагч Хэйлсийн эш татсан судруудыг уншиж мөн эдгээр судрууд тэвчээрийн талаар юу зааж байгаа талаар хуваалцахад залуу эрэгтэйчүүдийг урь. Итгэл найдвараа алдаж буй хэн нэгэнд туслахын тулд Ахлагч Хэйлсийн үгс болон эдгээр судруудыг залуу эрэгтэйчүүд хэрхэн ашиглаж болох вэ?
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд тэвчээртэй байдлын чухлыг ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг өндөрлөнө. Тэрээр:
-
Тэвчээрийн талаар сэтгэгдлээ хуваалцаж, ирэх долоо хоногт гэр бүлдээ илүү их тэвчээр үзүүлэхэд чуулгын гишүүдийг урьж болно.
-
Тэвчээртэй байхыг сануулж болох газарт тэвчээрийн тухай судар, үгсийг (эсвэл өөрсдийн зохиосон мормон сурталчилгааг) байрлуулахад бусад чуулгын гишүүдийг урьж болно.