Ирээд, Намайг дага
Христтэй илүү адил болох нь


Христтэй илүү адил болох нь

“Зам, үнэн, амь бол Би байгаа юм” хэмээн Есүс түүнд хэлсэн” (Иохан 14:6).

Энэхүү хэсгийн тоймууд нь Христийн адил зан чанаруудаас суралцаж мөн өөртөө хөгжүүлэхэд нь залуу эрэгтэйчүүдэд туслах болно. “Би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би” хэмээн Есүс Христ бидэнд зарлигласан (3 Нифай 12:48). Христийн зан чанаруудыг өөртөө хөгжүүлэх нь Түүний ариун санваарыг эзэмшигчийн хувьд үүргээ биелүүлэхэд залуу эрэгтэйчүүдэд туслах болно. Хүнд цаг үед саад бэрхшээлтэй тулгарахад нь мөн ирээдүйд бүрэн цагийн номлогчоор үйлчлэн, зөв шударга гэр бүлийг өсгөж хүмүүжүүлэхээр бэлтгэхэд нь эдгээр зан чанар тэдэнд хэрэг болох болно.

Энэ сард сонгох тоймууд:

Мючел

Өсвөр үеийнхний суралцаж байгаа зүйлтэй үйл ажиллагаануудаа хэрхэн холбон төлөвлөж болох талаар бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Түүнчлэн эдгээр тойм дээрх олон сурах үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжтой. Залуу эрэгтэйчүүдийн ням гарагт ойлгож мэдсэн зүйлийг бататгахын тулд тохирох үйл ажиллагаануудыг сонгон авч, төлөвлөхдөө чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын дараах хэсгүүд энэ бүлгийн хичээлүүдтэй холбоотой. Үүнд:

“Зохистой амьдар,” 16–17, 40–41, 64–65-р хуудаснууд

“Сургаалыг ойлго,” 18–20, 42–44, 66–68-р хуудаснууд

Хэвлэх