Би Их Эзэний ажлыг яаравчлуулахад хэрхэн оролцож чадах вэ?
Бид Их Эзэн Өөрийнхөө амлалтыг биелүүлж буй эцсийн өдрүүдэд амьдарч байна: “Болгоогтун, бибээр өөрийн ажлыг зохих цагт нь яаравчлуулах болно” (С ба Г 88:73). Аароны санваартнууд энэ ажилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид сайн мэдээг хуваалцаж, Христийнхтэй адил үйлчлэлийг үзүүлж, санваарын ёслолуудыг зохистой гүйцэтгэн, шинэ гишүүдийг хүчирхэгжүүлж, идэвх султай гишүүдийг аварч, нас барагсдын төлөөх авралын ёслолуудыг гүйцэтгэснээр бүх хүнийг Христэд урин, уг ажилд оролцож чадна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Ямар судар болон суралцах материалууд залуу эрэгтэйчүүдийг Их Эзэний ажлыг яаравчлуулахад оролцоход нь урамшуулан дэмжих вэ?
Исаиа 11:9; 1 Нифай 13:37; 14:14 (Их Эзэний ажлын тухай бошиглолууд)
Мозая 28:1–3 (Мозаягийн хөвгүүд сайн мэдээг заах хүсэлтэй байв)
Мосе 1:39 (Бурхан Өөрийн ажлыг тодорхойлдог)
С ба Г 20:46–60 (Аароны санваартнуудын үүргүүд)
С ба Г 138:56 (Бурханы итгэлтэй хүүхдүүд Сүнсний дэлхийд байхдаа Их Эзэний талбайд хөдөлмөрлөхөөр бэлтгэгдсэн)
Toмас С.Монсон, “Бусдад үйлчлэх хүсэлтэй, мөн зохистой байх нь,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 5-р сар, 66–69
Дийтр Ф.Угдорф, “Та сэргээлтийн ажлын үеэр унтаж байна уу?” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар, 58-62
С.Гиффорд Нийлсэн, “Их Эзэний тоглоомын дүрмийг яаравчлан дага,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 11-р сар, 33–35
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Сурах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:
-
Залуу эрэгтэйчүүдээс өнгөрсөн долоо хоногийн хичээлээс сурсан зүйлээ ашигласнаар олж авсан туршлагаа хуваалцахыг мөн зааж, гэрчлэхийг хүс.
-
Самбар дээр Их Эзэний ажил гэж юу вэ? гэж бич. Чуулгын гишүүдийг самбарын дэргэд хүрч ирэн, уг асуултад тохирох хариултуудыг бичихэд урь. Тэднийг уг хичээлээс сурсан зүйлээ энэ жагсаалтад нэмэхийг урамшуулан дэмж.
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр залуу эрэгтэйчүүдэд Их Эзэний ажлыг яаравчлуулахад хэрхэн оролцож болохоо олж мэдэхэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Яаравчлуулах гэдэг үгийг самбар дээр бичиж, хэн нэгнээс Сургаал ба Гэрээ 88:73-ыг уншихыг хүс. Чуулгыг ямар нэгэн зүйлийг яаравчлуулах гэдэг нь юу гэсэн утгатай болохыг хоорондоо ярилцахад урь (хэрэв шаардлагатай бол тэд толь бичгээс энэ үгийг харж болно). Яагаад Их Эзэний ажлыг энэ үед яаравчлуулах ёстойг залуу эрэгтэйчүүдээс асуу. Тэднийг хариултаа уг тоймд санал болгосон судруудаас эсвэл өөр судруудаас олоход урь.
-
Залуу эрэгтэйчүүдээс LDS.org дахь Авралын ажлын яаравчлуулах нь хэсэгт зочилж, тэнд байгаа зарим эх сурвалжийг үзэхийг хэдэн өдрийн өмнөөс хүс. Тэднийг чуулгын уулзалтад ирэхдээ Их Эзэний ажилд илүү бүрэн дүүрэн оролцоход тэднийг урамшуулан дэмжсэн зүйлсийг энэ сайтаас хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.
-
Залуу эрэгтэйчүүдийг уг тоймд байгаа чуулган дээр хэлсэн үгсээс аль нэгийг уншиж, тэднийг Их Эзэний ажилд илүү бүрэн дүүрэн оролцоход урамшуулан дэмжсэн хэсгийг олоход урь. Тэднээс олсон зүйлсээ хуваалцаж, яагаад тэднийг урамшуулсныг тайлбарлахыг хүс.
-
Чуулгаараа ахлагч С.Гиффорд Нийлсэний “Их Эзэний тоглоомын дүрмийг яаравчлан дага” хэлсэн үгийг уншаад, түүний тодорхойлсон тоглоомын дүрмийг ол. Чуулгын ерөнхийлөгчийг сайн мэдээг хуваалцаж, чуулгын гишүүдийг аварч, ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажлыг хийх зэрэг Их Эзэний ажилд илүү бүрэн дүүрэн оролцоход чуулгын гишүүддээ туслахын тулд “тоглоомын дүрмийн” тухай ярилцахад урь.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг хүс. Тэд юу мэдэрч, ямар сэтгэгдэлтэй байна вэ? Тэд Их Эзэний ажлыг яаравчлуулахад хэрхэн оролцохоо ойлгож байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Их Эзэний ажилд оролцох нь түүний гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлсэн мөн уг хичээлийн үр дүнд юу хийх өдөөлт хүлээн авснаа чуулгатай хуваалцаж болно.
-
Чуулгын гишүүдийг Их Эзэний ажлыг яаравчлуулахын тулд чуулгаараа болон хувиараа ямар нэгэн онцгой зүйлийг хийхийг сонгоход урь.