Сион гэж юу вэ?
Их Эзэн бидэнд “Сионы ашиг сонирхлыг авчирч мөн төлөвшүүлэхийг эрэлхийлэгтүн” хэмээн зарлигладаг (С ба Г 6:6). Сион гэдэг нь нэг зүрх сэтгэл, нэг оюунтай зөв шударга байдалд оршин суудаг Их Эзэний хүмүүс юм. Бид гэр орон, тойрог, салбар, оршин суугаа газрынхаа хамт олны дунд эв нэгдэл, сүнслэг байдлыг хөгжүүлснээр Сионыг байгуулж чадна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар болон материалыг залбирч судал. Сионыг байгуулахын тулд залуу эрэгтэйчүүдэд юу нөлөөлөх вэ?
Moзая 18:21; С ба Г 38:27 (Бид нэгдмэл байдлыг эрэлхийлэх хэрэгтэй)
4 Нифай 1:1–18 (Нифайчууд болон леменчүүд Сионы адил хамт амьдарч байв)
С ба Г 6:6; 11:6; 12:6; 14:6 (Сионы ашиг сонирхлыг төлөвшүүлэхийг эрэлхийл)
С ба Г 97:21; Mосе 7:18 (Сион гэж юу вэ?)
Жэффри Р.Холланд, “Дуулсан ба дуулаагүй дуунууд,”Ensign, 2017 оны 5-р сар, 49-51 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 34-36
Бэнжамин Дэ.Хоёс, “Бидний гэрэл үндэстнүүдийн хувьд жишиг байж болохын тулд,” Ensign, 2017 оны 5-р сар, 124-126 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 116-118
Хэнри Б.Айринг, “Бидний зүрх сэтгэл нэг болж холбогдсон,” Ensign эсвэл Liahona, 2008 оны 11-р сар, 68–71, “Сион,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 173
Видео бичлэгүүд: “Дэйтоны хөл,” “Христийн гэрлийг хуваалцах нь”
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.
-
Чуулгын гишүүн бүрийг “Миний хувьд өнгөрсөн долоо хоногт суралцсан зүйлс маш чухал байсан, учир нь …” гэсэн өгүүлбэрийг гүйцээж бичихэд урь.
-
Сион гэж самбарт бичээд, залуу эрэгтэйчүүдээс Сионы талаар бодох үед санаанд орж ирдэг зүйлсийг жагсаан бичихийг хүс. Тэднээс Итгэлдээ үнэнч байх нь номны 173-р хуудсыг уншихыг хүс. Сионыг байгуулахад санваартнууд бидний үүрэг юу вэ?
Хамтдаа суралц
Доор өгөгдсөн үйл ажиллагаанууд чуулгын гишүүдийг Сионы талаар мэдэж авахад туслах болно. Сүнсний удирдамжийг даган, чуулгандаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.
-
Ахлагч Жэффри Р.Холланд Дуулсан ба дуулаагүй дуунууд хэлсэн үгэндээ Сүм найрал дуутай юугаараа адилхан болох талаар юу заасан бэ? Ахлагч Холландын зүйрлэлийг залуу эрэгтэйчүүдэд ойлгуулахын тулд найрал дуунд дуулдаг нэг ба хэд хэдэн хүнийг урьж, найрал дуунд дуулах нь тэдэнд Бурханы хаант улсын онцлог шинжийг ойлгоход хэрхэн тусалдаг талаарх санаа бодлыг хуваалцуул. Бидний дунд багтах боломжгүй мэт санагдах хүмүүсийг өөрсдийн чуулга, Залуу эрэгтэйчүүдийн бүлэг эсвэл тойрогтоо “суудал” гарган оруулснаар бид хэрхэн Сионыг барьж байгуулж болох вэ? Үүнийг хийхэд туслах ямар зөвлөмжийг ахлагч Холланд бидэнд өгсөн бэ?
-
Ахлагч Бэнжамин Дэ.Хоёс “Бидний гэрэл үндэстнүүдийн хувьд жишиг байж болохын тулд үгэндээ: “Сионыг байгуулж, Израилийг цуглуулах энэ гайхалтай цаг үед ямар зүйлсийг хийх ёстой вэ?” гэж асуусан. Энэ асуултын хариултыг олоход залуу эрэгтэйчүүдэд туслахын тулд ахлагч Хоёсын хэлсэн үгийн сүүлийн 11 дэх догол мөрийг уншихыг тэднээс хүсэж болно. Бид ахлагч Хоёсын хуваалцсан гурван арга замаар Сионыг хэрхэн илүү сайн байгуулж чадах вэ?
-
Мосе 7:18–19-ыг хамтдаа уншиж, Сионы өөр нэгэн нэрийг ол. Залуу эрэгтэйчүүдээс “Ариун хот” ямар байж болох талаар төсөөлөхийг хүс. Одоо бидний амьдарч байгаа дэлхийгээс юугаараа өөр байж болох вэ? Ариун хотод байхааргүй зүйлс болон ариун хотод байх зүйлсийг самбарт жагсаан бичихийг тэднээс хүс. 4 Нифай 1:1–18-аас уг жагсаалтад нэмж болох зүйлсийг олохыг урь. Сионыг байгуулахын тулд хувь хүний зүгээс мөн гэр бүл болон чуулгадаа бид юуг өөрчлөх шаардлагатай вэ?
-
С ба Г 6:6; 11:6; 12:6; 14:6-г уншиж, шүлэг бүрд гарсан адил хэллэгийг олохыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Залуу эрэгтэйчүүд Сионы ашиг сонирхлыг төлөвшүүлэх гэсэн нь юу гэсэн утгатай болохыг хэрхэн ойлгож байна вэ? Энэ зааварт санал болгосон видео бичлэгүүдээс нэгийг үзүүлж, чуулгын гишүүдээс уг бичлэгт гарч буй залуу эрэгтэйчүүд хэрхэн Сионы ашиг сонирхлыг авчирч мөн төлөвшүүлэхийг эрэлхийлж байгаа арга замуудыг эрж олохыг хүс. Тэдгээр залуу эрэгтэйн хандлага болон хүсэл тэдэнд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ? Тэд Сионыг төлөвшүүлэхэд туслахын тулд эдгээр залуу эрэгтэйн үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ?
-
Чуулгыг хоёр бүлэг болго. Эхний бүлгийг Мозая 18:21 ба Сургаал ба Гэрээ 38:27-г, нөгөө бүлгийг Сургаал ба Гэрээ 97:21 ба Moсе 7:18-ыг уншаад ярилцахыг хүс. Судраас суралцсан зүйлсээ ангийнхандаа заахдаа үзүүлэн ашиглах төлөвлөгөө гаргахыг бүлгүүдээс хүс (тэдэнд тусламж хэрэгтэй бол тэдэнтэй Аврагчийн арга барилаар заах нь) номын 22-р хуудасны “Сайн мэдээний зарчмуудыг заахдаа түүх, жишээнүүд ашиглах нь хэсгийг хуваалц). Тэднээс санаануудаа өөр хоорондоо хуваалцахыг хүс. Гэр бүл, чуулга, тойрог, салбараараа нэгдмэл байхын адислалууд юу вэ?
-
Чуулгаараа С ба Г 38:27-г хамтдаа унш. Их Эзэн биднээс яагаад нэгдмэл байгаасай хэмээн хүсдэг вэ? Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Бидний зүрх сэтгэл нэг болж холбогдсон” хэлсэн үгийг залуу эрэгтэйчүүдэд хэсэг болгон хуваан өгч, тэднээс гэр бүл болон чуулгадаа илүү эв нэгдэлтэй байхад туслах ерөнхийлөгч Айрингийн заасан зарчмуудыг олохыг хүс. Залуу эрэгтэйчүүдийг олж авсан зарчмуудаа самбарт бичихэд урь. Залуу эрэгтэйчүүдэд эв нэгдэлтэй байхад саад болдог ямар бэрхшээлүүд байдаг вэ? Тэд тэдгээр саад бэрхшээлийг хэрхэн даван гарч чадах вэ? Гэр бүл дэх нэгдмэл байдлаа өсгөхийн тулд эдгээр зарчмаас нэгийг нь хэрэгжүүлэх хувийн зорилго тавихад залуу эрэгтэйчүүдийг урамшуул. Чуулгаараа илүү нэгдмэл байхын тулд ижил зорилго тавьж, хамтдаа ажилла.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд Сион гэж юу болох талаар ойлгож мэддэг үү? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Чуулга эсвэл найз нөхдийнхөө хүрээнд хамрагдахгүй байгаа мэт байдаг хэн нэгнийг олж үйлчлэхийг чуулгын гишүүдээс хүсэж болно.
-
Сион болон чуулга дахь эв нэгдлийн чухлын талаарх сэтгэгдлээ хуваалцаж болно.