Би идэвх султай найзуудаа Сүмдээ эргэн ирэхэд нь хэрхэн туслах вэ?
Санваартан бидний үүрэг хариуцлагын нэг хэсэг нь Сүмдээ ирэхгүй байгаа чуулгын гишүүд, найзууддаа туслах явдал юм. Ерөнхийлөгч Монсон биднийг “явж бусдыг авар” гэж үргэлж захидаг (“Аврах нь,” Ensign эсвэл Лиахона, 2001 оны 5-р сар, 48). Бид идэвх султай найзууддаа чин сэтгэлийн хайр халамжийг мэдрүүлж, үйлс болон үгсээрээ гэрчлэлээ хуваалцаж, үйл ажиллагаануудад урьж оролцуулснаар тэдгээр найздаа тусалж чадна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар болон бусад материалыг залбирч судал. Та залуу эрэгтэйчүүдтэй юуг хуваалцахаар сүнслэгээр өдөөгдөж байна вэ?
Лук 15 (Алдагдсан хонь, зоос болон үрэлгэн хүүгийн тухай сургаалт зүйрлэл)
Aлма 31:34–35; С ба Г 18:10, 14–16 (Бодгалиудын үнэ цэн агуу юм)
С ба Г 20:46–47, 53–55 (Aaроны санваарын үүрэг хариуцлагууд)
С.Марк Палмэр, “Есүс түүнийг ширтэн харж, хайрлав,” Ensign, 2017 оны 5-р сар, 114-116 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган,105-107
Мэрвин Б.Арнолд, “Аврах ажил: Бид үүнийг хийж чадна,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39–41
Дийтр Ф.Угдорф, “Ирж, бидэнтэй нэгд,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 11-р сар
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.
-
Залуу эрэгтэйчүүдээс өнгөрсөн долоо хоногийн хичээл дээр өгсөн даалгаврыг биелүүлэхийн тулд юу хийсэн талаар асуу.
-
Энэхүү тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэгийг үзүүлж, идэвх султай найз юм уу гэр бүлийн гишүүнийг сүмд эргэн ирэхэд тусалсан талаарх туршлагаа хуваалц. Залуу эрэгтэйчүүдээс Алма 31:34–35 болон Сургаал ба Гэрээ 18:10, 14–16-г уншихыг хүс. Эдгээр түүх болон судар нь Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийн талаар юу мэдэрдгийг хэрхэн зааж байна вэ?
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаанууд нь идэвх султай найзаа хэрхэн хүчирхэгжүүлэхэд суралцахад нь чуулгын гишүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу, түүнээс дээш үйл ажиллагааг сонго.
-
Чуулгын гишүүдэд хонь ба хоньчны зураг үзүүл. Есүс алдагдсан хонио авч яваа нь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д.64) Залуу эрэгтэйчүүдээс Dear to the Heart of the Shepherd (Hymns, д. 221) дууллыг дуулж эсвэл уншиж байхдаа, Есүс Христийн хонио хайрлах хайрыг дүрсэлж буй үг болон мөрүүдийг хайж олохыг хүс. Аврагчийн алдагдсан тэднээ олоход тусалж болох арга замуудыг олж мэдэхэд нь чуулгын гишүүдэд туслахын тулд та ахлагч С.Марк Палмэрын хэлсэн Есүс түүнийг ширтэн харж, хайрлав үгийнхээ төгсгөлд хуваалцсан 4 сургамжийг үзэхийг тэднээс хүсэж болно. Энэ сургамжууд бидэнд гэр бүлийнхээ идэвх султай гишүүд болон найз нөхдөдөө хүрч туслахад хэрхэн тустай байж болох вэ? Өөр үүнд тусалж болох ямар зарчмуудын талаар залуу эрэгтэйчүүд бодож олох боломжтой вэ?
-
Залуу эрэгтэйчүүдийг үнэ цэнтэй ямар нэгэн зүйлээ алдаж байсан үеэ бодоход урь. Түүнийгээ олохын тулд тэд юу хийсэн бэ? Лук 15-д гарч буй гурван сургаалт зүйрлэлээс нэг нэгийг уншихыг чуулгын гишүүдээс хүс. Сургаалт зүйрлэлийг өөрийн үгээр тайлбарлаж, Аврагчийн зааж буй зүйлийг хураангуйлсан өгүүлбэрийг хуваалцахад тэднийг урь. Залуу эрэгтэйчүүд эдгээр сургаалт зүйрлэлд гарч буй хоньчин, эмэгтэй, эцэг гурвын үйлдлээс юу сурч авсан бэ? Залуу эрэгтэйчүүд чуулгаасаа “алдагдсан” хэн нэгэнд туслахдаа тэдний үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ? Идэвх султай байсан хэдий ч Сүмдээ эргэж ирсэн найзын юм уу, гэр бүлийн гишүүдийн талаар ямар нэг туршлага байвал хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс.
-
Залуу эрэгтэйчүүдээс Сургаал ба Гэрээ 18:10–13-ыг уншиж, энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээн бичиж болох талаар асуу: “Бодгалийн үнэ цэнэ агуу, учир нь …” Залуу эрэгтэйчүүдээс Сургаал ба Гэрээ 20:46–47, 53–55-ыг судалж, санваарын үүрэг хариуцлагынх нь талаар дүрсэлж буй үг, хэллэгийг самбар дээр жагсааж бичихийг хүс. Эдгээр үгээс чухам аль нь идэвх султай чуулгын гишүүнд туслах арга замуудыг дүрсэлж байна вэ? Залуу эрэгтэйчүүд идэвх султай чуулгын гишүүнд хүрч туслахын тулд юу хийж чадах талаарх ярилцлагыг удирдан явуулахыг чуулгын ерөнхийлөгчөөс хүс.
-
Чуулгын нэг гишүүнийг урьдчилан ахлагч Мэрвин Б.Арнолдын “Аврах ажил: Бид үүнийг хийж чадна” хэмээх хэлсэн үгийг уншихад урь. Түүнээс онцгой сэтгэгдэл төрүүлсэн нэг эсвэл хоёр түүхийг хуваалцах бэлтгэлтэй ирэхийг хүс. Залуу эрэгтэйчүүдийг эдгээр түүх нь хэрхэн тэдэнд чуулгын гишүүдийн хувьд хамааралтай болохыг ярилцахад урь. Тэд сүмд ирэхгүй байгаа хэнийг мэддэг вэ? Тэр хүнийг Аврагчид ойртон ирэхэд туслахын тулд тэд чуулгаараа хэрхэн хамтран ажиллаж чадах вэ? Та мөн залуу эрэгтэйчүүдийг Ахлагч Арнолдын хэлсэн үгэн дэх дөрвөн үндсэн зарчмыг олж мэдэхэд урьж болно. Тэд эдгээр зарчмыг үлгэрлэн харуулдаг хүмүүсийг мэдэх үү? Тэд энэ хүмүүстэй адилхан байхын тулд юу хийж болох вэ?
-
Хүмүүсийн Сүмд ирэхгүй байгаагаа тайлбарладаг зарим шалтгааныг самбар дээр бич. Жишээ нь: “Би Сүмийн сургаалуудын талаар эргэлзэж байна,” “Би Сүмийн хүмүүстэй таарахгүй,” “Би өөрийгөө Сүмийн жишгүүдийн дагуу амьдарч чадна гэж бодохгүй байна,” “Би Сүмийн хоёр нүүртэй, нэг гишүүнийг мэддэг” гэх мэт. Залуу эрэгтэйчүүдээс ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Ирж, бидэнтэй нэгд” хэлсэн үгээс эдгээр асуудлын талаарх түүний хариултуудыг хайж олохыг хүс. Хэрэв тэдний найзад эдгээр асуудлын аль нэг нь тохиолдсон бол тэд хэрхэн хариулж болох талаар жүжигчлэн үзүүлэх боломжийг залуу эрэгтэйчүүдэд олго.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд идэвх султай найзуудаа хүчирхэгжихэд хэрхэн туслах талаар ойлгож, мэдэж авсан уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Идэвх султай гишүүдийг сүмийн болон мючелийн үйл ажиллагаанд урих тодорхой арга замуудын талаар чуулгын гишүүдтэй ярилцаж болно.
-
Идэвх султай гишүүнтэй уулзаж, дараагийн долоо хоногт тайлагнахыг залуу эрэгтэйчүүдээс хүсэж болно.