Хожмын өдрүүдэд Бурханы хаант улсыг байгуулах нь
“Тэнгэрийн хаант улс ирж болохын тулд … Бурханы хаант улс урагш одох болтугай” (Сургаал ба Гэрээ 65:6).
Танай чуулгад харьяалагдах Аароны санваартнууд Аврагчийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд туслахаар тодорхой энэ цаг үед дэлхий рүү илгээгдсэн. Бурханы хаант улсыг байгуулж, Түүний сайн мэдээг хуваалцахдаа ашиглаасай хэмээн Их Эзэний хүсдэг онцгой бэлэг, авьяас чадвар тэдэнд бий. Энэ хэсгийн хичээлүүд нь тэднийг Сүмд болон Бурханы хаант улсад удирдагч болон багш болохоор бэлтгэх үед эдгээр авьяас чадвараа хөгжүүлэхэд туслах болно.
Чуулгын Ням гаргийн цуглааны Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь хэсгийг биелүүлэхийн тулд энэ хэсгийг заах үедээ Бурханы өмнө хүлээсэн үүргийн дараах тоймыг заах хэрэгтэй.
Энэ сард сонгох тоймууд:
Мючел
Та үйл ажиллагаануудыг өсвөр үеийнхний суралцаж байгаа зүйлстэй хэрхэн холбон төлөвлөж болох талаар бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Түүнчлэн эдгээр тойм дээрх суралцах олон үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжтой. Залуу эрэгтэйчүүдийн ням гарагт ойлгож мэдсэн зүйлийг бататгах тохирох үйл ажиллагаануудыг сонгон авч, төлөвлөхдөө чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.
Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь
Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын дараах хэсгүүд энэ бүлгийн хичээлүүдтэй холбоотой. Үүнд: