Би тулгарсан бэрхшээл, асуудлуудаа шийдэх арга замыг хэрхэн олох вэ?
Тулгарсан бэрхшээл, асуудлуудаа шийдэх арга замыг олох чадвар нь бие даасан байдалд багтдаг. Эдгээр шийдлийн ихэнх нь Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнээс олддог. Тэнгэрлэг Эцэг маань бидэнд тулгардаг бэрхшээлүүдийн талаар мэддэг. Тэр бидэнд хайртай бөгөөд туслахыг хүсдэг. Бид судрууд болон бошиглогч, төлөөлөгчдийн үгсээс тулгарсан бэрхшээлүүдийнхээ хариултыг хайж байхдаа удирдамжийн төлөө залбирч байх хэрэгтэй.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Залуу эрэгтэйчүүдэд амьдралын бэрхшээлүүдээ даван туулахад нь сайн мэдээ хэрхэн тусалдгийг ойлгоход ямар судар, материалууд туслах вэ?
Сургаал үгс 3:5–6; Матай 11:28–30; Марк 4:36–39; Алма 7:11–13; Алма 37:35–37; 38:5 (Бэрхшээл, асуудлууд тулгарах үед Их Эзэний тусламжийг эрэлхийл)
Ричард Г.Скотт, “Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь,” Ensign эсвэл Лиахона, 2014 он 11-р сар, 92–95
Жэффри Р.Холланд, “Бие биендээ энэрэнгүй хандацгаая,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 11-р сар, 40–42
“Бие махбод ба сэтгэл санааны эрүүл мэнд,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2012), 25–27
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:
-
Бие даасан байдлын талаар энэ сарын туршид сурч байгаа зүйлийн дагуу амьдрахаар хичээх явцдаа өнгөрсөн долоо хоногт тохиолдсон туршлагаасаа хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс.
-
Тэдний үе тэнгийн өсвөр насныханд тулгараад байгаа зарим бэрхшээл, асуудлыг нэрлэхэд залуу эрэгтэйчүүдийг уриад, тэдний хариултыг самбарт бичээрэй. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд өсвөр үеийнхний хийж болох буруу, үр дүнгүй ямар зүйлс байдаг талаар хэлж өгөхийг залуу эрэгтэйчүүдээс хүс. Хичээлийн туршид тусалж чадах сайн мэдээний үнэний арга замуудыг эрэлхийлэхэд залуу эрэгтэйчүүдийг урь.
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр тулгарсан бэрхшээлүүддээ хэрхэн шийдэл олох талаар сурахад нь чуулгын гишүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Өнөөгийн өсвөр үеийнхэнд тулгардаг нэг бэрхшээл юм уу асуудлын талаар бодоход залуу эрэгтэйчүүдийг урь. Хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы материал болон Ensign эсвэл Лиахона сэтгүүлийн дугаараас уг асуудлыг шийдэхэд туслах сэдэв хайж, сэдвийн индексийг үзэхийг тэднээс хүс. Тухайн сэдэвтэй холбоотой хэлсэн үгсээс нэгийг сонгон, бэрхшээлээ даван туулахад нь хэн нэгэнд туслах талаар ангийнхантайгаа хуваалцахад урь. Тулгарч байгаа бэрхшээлүүддээ тусламж олохын тулд сэдвийн индексийг ашиглахад нь залуу эрэгтэйчүүдийг урамшуулаарай.
-
Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын “Бие махбод ба сэтгэл санааны эрүүл мэнд” хэсгийн сүүлийн хоёр догол мөрийг уншиж, өөрсдөд нь болон тэдний мэдэх хүмүүст тусалж болох зөвлөгөөг хайж олоход залуу эрэгтэйчүүдийг урь. Бид асуудалтай тулгарах үедээ эрэлхийлбэл зохих “эрүүл шийдэл гаргах аргуудын” ямар жишээнүүд байна вэ? Есүс Христийн сайн мэдээ нь шийдэх ямар аргуудыг санал болгодог вэ? Сайн мэдээ нь тодорхой нэг асуудал эсвэл бэрхшээлд хариулт өгч, тусламж болж байсан амьдралынхаа туршлагаас хуваалцаарай. Залуу эрэгтэйчүүдийг үүнтэй төстэй туршлагаасаа хуваалцахад урь.
-
Ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах үгсийг хуваалцаарай: “Ах эгч дүү нар минь, өөрсдийн амьдрал болон зүрх сэтгэлдээ Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авах нь ямар их адислал билээ. Энэ нь амьдралын агуу асуултуудад хариулт өгдөг. Энэ нь бидний амьдралд утга учир, зорилго хийгээд найдварыг өгдөг. Өнөөдөр бид бэрхшээлээр дүүрэн цаг үед амьдарч байна. Тэнгэрлэг Эцэг маань бидэнд тулгарч байдаг бэрхшээлүүдийг мэддэг гэдгийг би та нарт баталъя. Тэр бидний хүн нэг бүрд хайртай, биднийг адисалж мөн бидэнд туслахыг хүсдэг” (“Бид энэ хуралдааныг өндөрлөх агшинд,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 5 сар, 115). Энэ тоймд буй судруудаас нэгийг уншихыг мөн өнөөдөр өсвөр үеийнхний дунд түгээмэл тохиолддог бэрхшээл, асуудалтай хэн нэгэнд энэхүү судар нь хэрхэн тусалж болох талаар хуваалцахыг залуу эрэгтэй бүрээс хүс. Тусламж хэрэгтэй үед Их Эзэнд найдах эсвэл Христэд ирэх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Залуу эрэгтэйчүүд тодорхой бэрхшээл эсвэл асуудалд туслах өөр бусад судрыг мэдэж байна уу?
-
Сэтгэцийн эсвэл сэтгэл санааны хувьд асуудалтай тулгараад байгаа өөрсдийн таньдаг хэн нэгэн хүнийхээ талаар бодохыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Ахлагч Жэффри Р.Холландын “Бие биедээ энэрэнгүй хандацгаая” хэлсэн үгийн хуулбарыг залуу эрэгтэй бүрд өг. ”Та эсвэл таны хайртай хүмүүс сэтгэцийн эсвэл сэтгэл санааны хямралд орох үед та хэрхэн хандах вэ?“ хэмээх түүний асуултын хариултыг олохыг тэднээс хүс. Залуу эрэгтэйчүүдийг сурсан зүйлүүдээ хуваалцаж, тэдний бодож байгаа хүнд эдгээр сургаал хэрхэн тусалж болох талаар бод.
-
Чуулгын гишүүдийг өөрсдөд нь тулгарч байгаа сорилт, бэрхшээлүүдийн талаар бодож үзэхийг хүс. Ахлагч Ричард Г.Скоттын Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь хэмээх хэлсэн үгэндээ дурдсан дөрвөн арга замыг самбар дээр жагсаан бичиж, сорилт бэрхшээлүүдийг даван туулахад нь тэдэнд тусалж чадна гэж бодсон нэг арга замыг сонгон судлахыг чуулгын гишүүдээс хүс. Ахлагч Скоттын зөвлөгөөнөөс сурсан зүйлээ хуваалцахад тэднийг урь.
Өнөөдөр сурсан зүйлсийнхээ талаар хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Тэд амьдралын бэрхшээлүүдийн шийдлийг Есүс Христийн сайн мэдээнээс хэрхэн олох талаар ойлгож байна уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлагатай байна уу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг өндөрлөнө. Тэрээр:
-
Сайн мэдээг ойлгож, түүний дагуу амьдрах нь бэрхшээлүүдийг даван туулахад нь түүнд хэрхэн тусалдаг талаар хуваалцаж болно.
-
Сэтгэл санааны хувьд асуудалтай байгаа хэн нэгэнд туслахын тулд өнөөдөр сурсан зүйлээ ашиглахад чуулгын гишүүдийг урьж болно.