Ирээд, Намайг дага
Сүнслэг ба материаллаг байдлын хувьд бие даах нь


Сүнслэг ба материаллаг байдлын хувьд бие даах нь

“Хүч тэдэнд буй, үүгээр тэд өөрсдийнхөө төлөө сонгогчид юм” (Cургаал ба Гэрээ 58:28).

Энэ хэсгийн тоймууд нь сүнслэг ба материаллаг байдлын хувьд бие даахын чухлыг ойлгоход Аароны санваартнуудад туслах болно. Хэдийгээр тэд өсвөр насныхан ч эдгээр залуу эрэгтэй сонгох эрх чөлөөгөөр адислагдсан бөгөөд өөрсдийн замыг хэрхэн сонгох, Есүс Христийн сайн мэдээнээс асуудлуудынхаа хариултыг хэрхэн олж болох талаар суралцаж байгаа юм. Тэд бие даах тусам илүү их эрх чөлөөг эдлэх болно. Тэд санваарын дуудлагаа биелүүлж, гэр бүлээ хүчирхэгжүүлэхэд мөн ирээдүйд нөхөр, эцэг хүнийхээ үүргийг биелүүлэхэд илүү сайн бэлтгэгдсэн байх болно.

Энэ сард сонгох тоймууд:

Мючел

Та үйл ажиллагаануудыг өсвөр үеийнхний суралцаж байгаа зүйлстэй хэрхэн холбон төлөвлөж болох талаар бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Түүнчлэн эдгээр тойм дээрх суралцах олон үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглаж болно. Ням гарагт залуу эрэгтэйчүүдийн ойлгож мэдсэн зүйлийг бататгахын тулд тохиромжтой үйл ажиллагаануудыг сонгон авч, төлөвлөхдөө ангийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын дараах хэсгүүд энэ бүлгийн хичээлүүдтэй холбоотой. Үүнд:

“Сургаалыг ойлго,” 18–20, 42–44, 66–68-р хуудаснууд

“Боловсрол,” 55–59-р хуудаснууд

Хэвлэх