Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь
Боловсрол эзэмшиж, ур чадвараа хөгжүүлэх нь надад яагаад чухал вэ?
Түүнтэй илүү адил болоход тусалдаг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд боловсрол чухал байр суурийг эзэлдэг. Боловсрол эзэмших нь биднийг бие даасан байдлаа хөгжүүлэхэд туслан, гэр бүлээ тэтгэн, сүм болон дэлхийд илүү их үйлчлэл үзүүлж болох ойлголт болон ур чадвараар хангадаг.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар болон материалуудыг залбирч судал. Боловсролын ач холбогдлыг ойлгоход нь залуу эрэгтэйчүүдэд юу туслах вэ?
2 Нифай 9:29 (Хэрэв тэд Бурханы зөвлөмжийг анхааран сонсох аваас суралцсан байх нь сайн хэрэг)
C ба Г 88:76–80 (Сүнслэг болон зуурдын зүйлсийн талаар бид сурч мөн заах ёстой)
C ба Г 88:118 (Судлахаар мөн итгэлээр суралцагтун)
C ба Г 90:15 (Бид сайн ном уншиж, хэл сурч, хүмүүстэй танилцах хэрэгтэй)
C ба Г 130:18–19 (Бид энэ амьдралд оюун билгийн ямар ч түвшинд хүрлээ гэсэн, энэ нь амилуулалтанд бидэнтэй хамт сэргэн босох болно)
Д.Тодд Кристоффэрсон “Ах нар аа, бидэнд хийх ажил байна,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 11-р сар, 47–50
“Боловсрол,” Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь (2010), 55–59
“Боловсрол,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 9–10
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:
-
Өмнөх хичээлүүдээс сурсан зүйлсээ хэрэгжүүлэхдээ хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад залуу эрэгтэйчүүдийг урь (жишээлбэл, тэд Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номондоо гаргасан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд юу хийж байгаагаа хуваалцаж болно).
-
Нэг найзыгаа сургуулиа орхих гэж байна гэж хэлж байгаагаар төсөөлөхөд залуу эрэгтэйчүүдийг урь. Залуу эрэгтэйчүүд түүнийг сургуульдаа үргэлжлүүлэн сурахад нь хэрхэн дэмжиж болох вэ? Хариултуудаа цаасан дээр бичихийг тэднээс хүс. Цааснуудыг цуглуулан, хариултуудыг уншиж, ангийнхантайгаа ярилц. Хичээлийн төгсгөлд хичээллэх явцдаа сурсан зүйл дээрээ үндэслэн хариулт нэмэх боломжийг тэдэнд өгөөрэй.
Хамтдаа суралц
Энэ хичээлийн зорилго нь ирээдүйн гэр бүлээ тэжээхэд нь тэднийг бэлтгэхэд туслах ур чадварыг хөгжүүлэх эсвэл боловсролоо дээшлүүлэх төлөвлөгөө гаргахад нь залуу эрэгтэйчүүдэд туслах явдал юм. Энэ хичээлийн нэг хэсэг болгож чуулгын гишүүд Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын “Боловсрол” хэсэгт төсөл зохиож эхлэх хэрэгтэй. Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоо сүм дээр авчирч байхыг чуулгын цуглаанаас өмнө залуу эрэгтэйчүүдээс хүс. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх талаар ямар туршлага хуримтлуулж байгаагаа чуулгын хойшдын цуглаанууд дээр хуваалцахад тэднийг урь.
-
Залуу эрэгтэйчүүдийг Сургаал ба Гэрээ 88:77–80, 118 болон Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь “Боловсрол” хэсгийг судлахад урь. Залуу эрэгтэйчүүдийг (a) Их Эзэн тэднийг юу сураасай гэж хүсч байгааг, (б) Тэр тэднийг яагаад сурахыг хүсч байгааг болон (в) Тэр тэднийг хэрхэн сураасай гэж хүсдэгийг мэдэхийг хүс (Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь 55-ыг үз). Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын 56–58 дахь хуудсыг нээж, боловсролоо дээшлүүлэх талаар сурсан зүйлээ хэрэгжүүлэхэд нь тэдэнд туслах төсөл зохиоход залуу эрэгтэйчүүдийг урь. Чуулгаараа боловсролоо дээшлүүлэхийн чухлын талаар ойлгоход нь залуу эрэгтэйчүүдэд туслах мючелийн үйл ажиллагааг төлөвлө.
-
Энэ хичээлд өгөгдсөн судруудаас нэгийг чуулгын гишүүн бүрд хуваарилж, үүнийг уншаад уг сударт мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаар юу гэж заасныг олохыг хүс. Өөрийн сурсан зүйлээ чуулгын өөр нэг гишүүнтэй хуваалцахад залуу эрэгтэй бүрийг урь. Өөрсдийн хүсч байгаа мэргэжлүүдийг самбар дээр бичихийг залуу эрэгтэй бүрээс хүс. Эдгээр мэргэжилд бэлтгэхэд нь туслах ямар зүйлүүдийг тэд уг судруудаас сурч авсан бэ?
-
Чуулгаараа “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг уншихдаа нөхөр болон эцэг хүнийг дүрслэн илэрхийлдэг үгсийг хайхыг хүс (Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын 107-р хуудаснаас уг тунхагийг олж болно). Дараах асуултуудын хариултыг самбар дээр бичихийг тэднээс хүс: (а) Боловсрол эзэмших болон нөхөр ба эцэг хүний хувьд үүргээ гүйцэтгэх чадвартай байх хоёрын хоорондох холбоо нь юу вэ? (б) Эдгээр үүргийг ойлгох нь мэргэжлээ сонгоход чинь хэрхэн нөлөөлж байна вэ? (с) Мэргэжилтэй болохын төлөө чи одоо юу хийж чадах вэ? Залуу эрэгтэйчүүдийг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын 56–58 дахь хуудсыг нээж ирээдүйнхээ мэргэжлийн талаар судалж эхлэх нэг төсөл зохиохыг урь. Чуулгаараа мэргэжлийн талаар судлахад залуу эрэгтэйчүүдэд туслах мючелийн үйл ажиллагааг төлөвлө.
-
Бишопын зөвшөөрөлтэйгөөр чуулгын зарим гишүүдийн аавыг урьж, гэр бүлээ тэтгэхийн тулд хэрхэн боловсрол эзэмшиж эсвэл ур чадварт суралцсан талаараа хуваалцахад урь. Тэд ямар золиослолуудыг гаргасан бэ? Тэд өөрсдийн туршлагыг амжилттай болгохын тулд юу хийх хэрэгтэй байсан бэ? Тэдэнд арай өөрөөр хийсэн бол гэж хүсдэг зүйл байдаг уу?
-
Ахлагч Д.Тодд Кристофэрсоны “Ах нар аа, бидэнд хийх ажил байна” хэлсэн үгийн 6-8 дахь догол мөрийг уншихад залуу эрэгтэй бүрийг урь. Боловсрол яагаад чухал болох талаар сурсан зүйлээ чуулгатайгаа хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Боловсролын талаар одоо гаргаж байгаа шийдвэр ирээдүйд нь хэрхэн нөлөөлөх вэ?
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд юу мэдэрч, ямар сэтгэгдэлтэй байна вэ? Боловсрол яагаад чухал болохыг тэд ойлгож байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Сургуульдаа илүү амжилттай сурахын тулд хийж болох зүйлүүдийн жагсаалтыг гарган, ирэх долоо хоногийн туршид тэдгээрийг хийж эхлэхэд залуу эрэгтэйчүүдийг урьж болно.
-
Залуу эрэгтэйчүүдийг номлолд болон ирээдүйн боловсролдоо зориулан мөнгө хадгалж эхлэхэд уриалж болно.
-
Энэ хичээлд багтсан боловсролын талаарх судруудыг хувийн судрын цагаараа судалж, хойшдын чуулгын цуглаан дээр сурсан зүйлээ хуваалцахад гишүүдийг урьж болно.