Ирээд, Намайг дага
Ажиллаж хөдөлмөрлөх нь яагаад сайн мэдээний чухал зарчим болдог вэ?


Ажиллаж хөдөлмөрлөх нь яагаад сайн мэдээний чухал зарчим болдог вэ?

Их Эзэн бидэнд бүү залхуур хэмээн тушаасан. Ажиллах хүсэл болон чадвараа хөгжүүлэх нь амьдарч байгаа дэлхийдээ хувь нэмэр оруулахад маань бидэнд тусалдаг. Энэ нь өөрсдийгөө үнэлэх мэдрэмжийг маань нэмэгдүүлдэг. Энэ нь одоо ч, ирээдүйд ч биднийг болон гэр бүлийг маань адисалдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та ямар нэг зүйлийг авахын төлөө ажиллаж байсан уу? Энэ нь таныг болон таны гэр бүлийг материаллаг ба сүнслэг байдлын хувьд хэрхэн адисалсан вэ?

Шаргуу хөдөлмөрлөснөөр сэтгэл хангалуун байдлыг залуу эрэгтэйчүүд хэзээ мэдэрч байсан бэ? Ажил хөдөлмөрийн олон адислалуудыг таньж мэдэн мөн хөдөлмөрлөх хүслийг хөгжүүлэхэд нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Эдгээр судар болон материалуудыг залбирч судал. Ажиллахад юу таныг урамшуулдаг вэ?

Эхлэл 3:19 (Бид өөрсдийгөө хангахын тулд хөдөлмөрлөх ёстой)

Maтай 25:14–30 (Талантын тухай сургаалт зүйрлэл)

Галат 6:3–5; 1 Тесалоник 4:11; Мозая 10:4–5 (Бидэнд ажиллахыг зарлигласан)

Алма 38:12; C ба Г 58:27; 60:13; 75:29; 107:99–100 (Бүү залхуур)

Дийтр Ф.Угдорф “Эдийн засгийн хоёр зарчим,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 11 сар, 55–58

Х.Дэвид Бөртэн “Ажил хөдөлмөрөөс ирэх адислалууд,” Лиахона, 2009 оны 12 сар, 36–40

Ажил хөдөлмөр ба бие даах чадвар,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 40–41

Видео бичлэг: “Ажил урагшилж байна”

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч шавь нартаа ойлгуулахын тулд энгийн түүх, сургаалт зүйрлэлүүд, амьдралд тохиолдсон жишээнүүдээс хуваалцаж байлаа. Тэр тэдэнд туршлагууд дээрээ үндэслэн сайн мэдээг нээж илрүүлэхэд нь тусалдаг байсан. Та ажил хөдөлмөрийн талаар ямар бодит жишээг хуваалцаж чадах вэ? Ажил хөдөлмөрийн талаар залуу эрэгтэйчүүд юу сурсан бэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Самбар дээр өмнөх хичээлээс хоёр асуулт бичээд, залуу эрэгтэйчүүдээс түүнд хариулахыг хүс.

  • Олж авахаар шаргуу ажилласан ямар нэг зүйлийн талаар ярихыг нэг залуу эрэгтэйгээс хүс. Тэр ямар золиослолуудыг гаргах хэрэгтэй байсан бэ? Тэр зорилгодоо хүрээд, ямар сэтгэгдэлтэй байсан бэ? Тэр энэ туршлагаас юу сурсан бэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь чуулгын гишүүдийг хөдөлмөрийн үнэ цэнийн талаар сурахад тусална. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • “Би юу сурсан бэ?” “Энэ нь яагаад чухал вэ?” “Би юу хийж чадах вэ?” зэрэг асуултуудыг самбар дээр бич. Залуучуудын бат бөх байдлын төлөө авлагыг залуу эрэгтэй бүрд тараан, “Ажил хөдөлмөр ба бие даах чадвар” хэсгээс догол мөр бүрийг уншуулахаар хуваарил. Өөрт оногдсон догол мөрийг судалж, самбар дээр байгаа гурван асуултад хариулахад бэлдэхэд тэднийг урь. Ажил хөдөлмөрийн чухлыг ойлгуулсан амьдралынхаа туршлагаас хуваалцаарай.

  • Залуу эрэгтэй бүрд энэхүү хөтөлбөрт санал болгосон судруудаас нэгийг уншихыг даалга. Түүнийг ангийн урд гараад, (а) судраас сурсан зүйлээ, (б) энэ нь яагаад чухал болохыг, (в) сударт заадаг зүйл бүхий өөрийн харж байсан жишээнээсээ хуваалцахыг хүс.

  • Чуулгаараа Maтай 25:14–30-ийг унш. Ажиллаж хөдөлмөрлөх мөн түүний үр дүнтэй холбоотой үгсийн доогуур зурж, залхуурах болон ажил хийхгүй байхын үр дүнтэй холбоотой үгсийг дугуйлахыг залуу эрэгтэйчүүдэд санал болго. Олж мэдсэн болон шаргуу ажилласан туршлагаасаа хуваалцахад залуу эрэгтэйчүүдийг урь. Тэдний хичээл зүтгэлийн үр дүн нь юу байсан бэ?

  • Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Эдийн засгийн хоёр зарчим” хэлсэн үгийн “Эхний зарчим: Ажил хөдөлмөр” хэсгийг унш. Ажиллаж хөдөлмөрлөх хичээл зүтгэлээс урам авахын тулд уг хэлсэн үгээс мартахгүйгээр санах эсвэл өдөр бүр уншиж байх үгсийг сонгохыг залуу эрэгтэйчүүдээс хүс. “Ажил урагшилж байна” видео бичлэгийг үзүүлж, ерөнхийлөгч Угдорфын заасан зүйлсийн жишээг олохыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Тэд Тайлерын жишээнээс ажиллаж хөдөлмөрлөх талаар юу сурч чадах вэ? Тэд өөрсдийнхөө зорилгод хүрэхийн тулд түүний хийсэн зүйлийг хэрхэн хэрэгжүүлж чадах вэ?

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд юу мэдэрч, ямар сэтгэгдэлтэй байна вэ? Тэд яагаад ажил хөдөлмөр чухал болохыг ойлгож байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Хариултыг нь судрууд болон хожмын үеийн бошиглогчдын сургаалуудаас олж болох шаардлагатай асуултуудыг асуу” (Teaching, No Greater Call [1999], 62).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Өнөөдөр сурсан зүйл дээрээ үндэслэн юу хийхээр мэдэрсэн талаараа хуваалцаж болно.

  • Бишопын хэлсэн, тойрогт байгаа зарим хэрэгцээ шаардлагын талаар чуулгатай хуваалцаж, эдгээрийг хангахад туслах чуулгын үйл ажиллагааг төлөвлөж болно.