Ирээд, Намайг дага
Ерөнхийлөгч Монсон Аароны санваартнуудад юу заасан бэ?


Ерөнхийлөгч Монсон Аароны санваартнуудад юу заасан бэ?

Санваартнуудын хувьд бидний тангараг ба гэрээний нэг хэсэг бол амьд бошиглогчид зэрэг Их Эзэний үйлчлэгчдийг хүлээн авах мөн Их Эзэний амнаас гарч буй үг бүрийн дагуу амьдрах явдал юм (С ба Г 84:36, 44-ийг үзнэ үү). Ерөнхийлөгч Монсон Аароны санваартнууд нь үүргээ биелүүлэх хүсэлтэй мөн зохистой байх ёстой гэж заасан. Тэрээр биднийг зөв шударга зарчмын төлөө зогсох шаардлагатай үед ганцаараа ч гэсэн зогсохыг урамшуулсан. Тэрээр биднээс эргэн тойрныхоо хүмүүсийг адислах мөн тэдэнд үйлчлэхийн тулд санваараа хэрхэн ашиглахаа ойлгодог байгаасай хэмээн хүсдэг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та нар ерөнхийлөгч Монсоноос санваарын үйлчлэлийн талаар юу сурсан бэ? Түүний сургаал, үлгэр жишээг та нар хэрхэн хэрэгжүүлсэн бэ?

Ерөнхийлөгч Монсон саяхны чуулганаар санваартнуудын хувьд залуу эрэгтэйчүүдэд хандан юу гэж хэлснийг чуулгын тань залуу эрэгтэйчүүд мэдэж байгаа юу? Ерөнхийлөгч Монсоны захиасууд залуу эрэгтэйчүүдийн амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг ойлгоход тэдэнд туслахын тулд та юу хийж чадах вэ?

Ерөнхийлөгч Монсоны санваартнуудад хандан саяхан хэлсэн үгсийг залбирч судал. Үүнд:

Нинжин сэтгэл, энэрэл, хайр,” Ensign, 2017 оны 5-р сар, 66–67 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 55–56

Зарчим ба амлалт,” Ensign, 2016 оны 11-р сар, 78–79 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 67–68

Ариун итгэмжлэл,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 68

Санваар бол ариун нандин бэлэг,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 74–76

Зарлигуудыг сахь,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 69–71

Аврагчийн арга барилаар заах нь

Бүхий л нөхцөлд Аврагч бидний жишээ мөн багш байсан юм. Тэрээр тэдэнтэй хамт залбирснаар залбирахыг заасан. Тэднийг хайрлаж, үйлчилсэн шигээ бусдыг хайрлаж, үйлчлэхийг Тэр заасан. Тэрээр Өөрийн зааж байгаа аргаар сайн мэдээгээ заахыг тэдэнд заасан. Та санваартны хувьд чуулгын залуу эрэгтэйчүүддээ хэрхэн үлгэр жишээ үзүүлэгч бөгөөд зөвлөгч нь байж чадах вэ?

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Залуу эрэгтэйчүүдэд энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханыөмнөхүлээсэнүүргээбиелүүлэхнь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.

  • Залуу эрэгтэйчүүдийг хоёр хоёроор нь хуваарил. Тэднээс өнгөрсөн долоо хоногийн хичээлээс санаж буй зүйлээ бие биетэйгээ хуваалцахыг хүс.

  • Чуулгаараа ”Бурханы өмнө хүлээх үүргээ биелүүлэх нь“ номын “Санваарын үүргүүд” хэсгийг дахин уншаад, самбар дээр үүргүүдээ бич (23, 46–47 эсвэл 70–71-р хуудсуудыг үзнэ үү). Ерөнхийлөгч Монсон эдгээр үүргийн талаар юу заасан бэ? Энэхүү хичээлийн үеэр, залуу эрэгтэйчүүдээр тэдний санваарын үүргүүдийн талаар ерөнхийлөгч Монсоны заасан зүйлээс сурсан зүйлийг нь самбар дээр нэмж бичүүл.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаанууд чуулгын гишүүдийг ерөнхийлөгч Томас С.Монсоны санваартнуудад хандан хэлсэн саяхны захиасуудыг судлахад туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Залуу эрэгтэй бүрд ерөнхийлөгч Монсоны санваартнуудад хандан хэлсэн үгсээс нэгийг хувилан өг (энэхүү тоймд санал болгосон хэлсэн үгсийг үзнэ үү). Хэлсэн үгэнд яригдсан нэг түүхийг олоод, үүнийгээ чуулгын гишүүддээ өөрийн үгээр ярихад мөн санваарын үйлчлэлийн талаар юу зааж байгааг хуваалцахад залуу эрэгтэйчүүдийг урь.

  • Залуу эрэгтэйчүүдийг ерөнхийлөгч Монсоны саяхны хэлсэн үгсээс нэгийг сонгон уншаад, санаж явахыг хүссэн хэсгийг хайхад урь. Залуу эрэгтэй бүрд нэг жижиг карт өгөөд, үүн дээр тэрхүү хэсгийг нь бичүүл. Чуулгын гишүүдийг бичсэн хэсгээ хуваалцан, яагаад үүнийг сонгосноо тайлбарлахыг хүс.

  • Санваарын үйлчлэлийн талаар ерөнхийлөгч Монсоны ашигладаг судруудыг олохыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Эдгээр судраас сурсан зүйлээ бие биетэйгээ хуваалцахад тэднийг урь. Санваарын тухай заадаг бусад судрыг олохын тулд хуудасны зүүлт тайлбарыг ашиглахад тэднийг урамшуул. Тэд хэрхэн олж мэдсэн зүйлээ санваарын үүргээ биелүүлэхдээ хэрэгжүүлэх вэ?

  • Чуулгын гишүүдийн тал хувийг нь ерөнхийлөгч Монсоны хэлсэн үгсээс нэгийг сонгон санваартнуудаар хийлгэхийг хүссэн зүйлсийг олоход урь. Нөгөө хэсэг гишүүдээс түүний амласан адислалуудыг энэхүү хэлсэн үгнээс олохыг хүс. Сурсан зүйлээ хуваалцахыг чуулгын гишүүдээс хүс. Тэд түүний зөвлөгөөг санваарын үүргээ биелүүлэхдээ хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэдэнд өгсөн ерөнхийлөгч Монсоны захиасуудын талаар тэд сурч мэдсэн үү? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү хугацаа зарцуулах шаардлагатай байна уу?

Заахад туслах зөвлөмж

“Тодорхой нэг хичээл дээр ярьж болох бүх зүйлийг заахаас зайлсхий. Таны зааж буй хүмүүс үүний талаар тодорхой ойлголтыг аль хэдийн авсан байж болно. Таны хичээл тэдний тухайн хичээлийн талаар суралцах ганц цаг хугацаа биш юм гэдгийг санаарай.”

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Ерөнхийлөгч Монсоны тухай бодлоо хуваалцаж болно.

  • Чуулгын гишүүдийг сурсан зүйлийнхээ талаар сэтгэгдлээ хуваалцахад урьж болно.

  • Чуулгын гишүүдийг өнөөдөр сурсан зүйл дээрээ үндэслэн Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын “Санваарын үүргүүд” хэсэг дээрх төлөвлөгөөг хийхэд эсвэл сайжруулахад урьж болно.