Бошиглогчид ба илчлэлт
“Бурханы илчилсэн бүгдэд, эдүгээ түүний илчилж буй бүгдэд бид итгэдэг, мөн Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг Тэрээр цаашид илчлэх болно гэдэгт бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:9).
Энэ хэсгийн тоймууд нь Их Эзэнийг судар, амьд бошиглогч, төлөөлөгч, Ариун Сүнсээр болон хувийн илчлэлтээр дамжуулан зүрх сэтгэл, оюун санаанд нь ярих үед дуу хоолойг нь таньж сурахад залуу эрэгтэй бүрд туслах болно. Судруудад “мөнх амьдралын үгсэд хичээнгүйлэн анхаарал тавихдаа болгоомжтой байж” мөн “Бурханы амнаас урагш гардаг үг бүрээр амьдар” (Сургаал ба Гэрээ 84:43–44) гэсэн зарлиг санваартнуудад өгөгдсөн байдаг. Энэ хэсэгт та чуулгынхаа гишүүдэд Бурханы үгийг хайрлах хайрыг суулгаж өгснөөр энэ зөвлөгөөг дуулгавартай дагахад тусалж чадна.
Та Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг чуулгын Ням гаргийн цуглааны нэг хэсэг болгохын тулд доорх “Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь” тоймыг энэ хэсэгт багтаан зааж болно.
Энэ сард сонгох тоймууд
Мючел
Та үйл ажиллагаануудыг өсвөр үеийнхний суралцаж байгаа зүйлстэй хэрхэн холбон төлөвлөж болохыг бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Түүнчлэн эдгээр тойм дээрх суралцах олон үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжтой. Ням гарагт залуу эрэгтэйчүүдийн ойлгож мэдсэн зүйлийг бататгахын тулд тохирох үйл ажиллагаануудыг сонгон, төлөвлөхдөө чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.
Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь
Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын дараах хэсгүүд энэ бүлгийн хичээлүүдтэй холбоотой. Үүнд: