Би хэрхэн хувийн илчлэлтээ хүлээн авах вэ?
Бидний хүн нэг бүр өөрсдийн амьдралыг удирдах хувийн илчлэлт авах онцгой эрхтэй билээ. Хувийн илчлэлтээ хүлээн авахын тулд бид зөв зохистой амьдарч, судруудыг судлан, тунгаан бодож, бэлтгэх хэрэгтэй. Хэрэв бид эрэлхийлж мөн гуйвал Бурхан Өөрийн хүслийг Ариун Сүнсээр дамжуулан илчлэх болно.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Бэлдэж байхдаа эдгээр судар болон материалыг залбирч судлаарай. Та залуу эрэгтэйчүүдтэй юуг хуваалцахаар сүнслэгээр өдөөгдөж байна вэ?
Хаадын дээд 19:9–12; Хиламан 5:30; С ба Г 6:14–16, 23; 8:2–3; 11:12–14 (Ариун Сүнс бидэнтэй ярьдаг арга замууд)
Иохан 14:26–27 (Ариун Сүнс бидэнд бүх зүйлийг санахад мөн амар амгаланг мэдрэхэд тусалдаг)
Ифер 2–3; С ба Г 9:7–9 (Хувийн илчлэлт таныг тунгаан бодож мөн судалсны дараа ирдэг)
Роналд А.Расбанд, “Ариун Сүнс биднийг хөтлөг,” Ensign, 2017 оны 5-р сар, 93–96 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 81-84
Хэнри Б.Айринг, “Илчлэлт үргэлжлэн ирсээр байгаа,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 70–73
Ричард Г.Скотт, “Хувийн амьдралдаа илчлэлт, сүнсний удирдамжийг хэрхэн авах вэ,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 5-р сар, 45–47
“Сүнсний өдөөлтийг ялган танихад суралцахуй,” Миний Сайн Мэдээг Номло (1999), 96–97
“Илчлэлт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 140–144
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханыөмнөхүлээсэнүүргээбиелүүлэхнь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.
-
Өнгөрсөн долоо хоногийн хичээл нь залуу эрэгтэйчүүдийн амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Тэд суралцсан зүйлсээсээ ямар зүйлийг өөрөөр хийсэн бэ? Тэдний үйлдлүүдээс ямар адислалууд ирсэн бэ?
-
Самбар дээр “_______________үедээ хувийн илчлэлт хүлээн авдаг гэдгээ би мэддэг” гэж бич. Залуу эрэгтэйчүүдээс энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээж болохыг асуу. Хичээлийн туршид тэднийг энэхүү өгүүлбэрийг тунгаан бодож, үүнд хариултууд нэмж олохыг урь.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь хувийн илчлэлтээ хэрхэн хүлээн авахыг ойлгоход чуулгын гишүүдэд тусална. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юмуу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.
-
Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн ”Илчлэлт үргэлжлэн ирсээр байгаа“ хэлсэн үгийн эхний гурван догол мөрийг хамтдаа унш. Тэдэнд эсвэл тэдний таньдаг хэн нэгэнд хувийн илчлэлт хэрэгтэй байгаа хэдэн нөхцөлийг жагсаан бичихэд залуу эрэгтэйчүүдийг урь. Залуу эрэгтэйчүүдийг ерөнхийлөгч Айрингийн хэлсэн үгээс уншиж эсвэл үзэж, сурсан зүйлсээ хуваалцахад урь. Хувийн илчлэлт эрэлхийлэхийн тулд юу хийж болохоо тунгаан бодоход тэднийг урь.
-
Самбар дээр ахлагч Роналд А.Расбандын “Ариун Сүнс биднийг хөтлөг” хэлсэн үгийн дөрвөн санааг гарчиг болгоод, дөрвөн багана зур. Залуу эрэгтэйчүүдийг хувийн илчлэлт хүлээн авахын тулд юу хийж болох талаар ахлагч Расбандын санал болгосон зүйлсийг багануудад бичихэд урьж, хэсэг бүрийг хамтдаа хар. Танай тойрогт гал сөнөөгч, цагдаагийн офицер гэх мэт эхний хариу үйлдэгчийн ажил хийдэг хүн байдаг уу? Хэрэв байвал эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх эсвэл байгалийн гамшгийн үед эхний хариу үйлдэгч байна гэдэг нь юу гэсэн үг болохыг чуулгын гишүүдэд яриулахаар түүнийг урь. Тэр эрэгтэй эсвэл эмэгтэй эдгээр нөхцөл байдалд хариу үйлдэхээр хэрхэн бэлддэг вэ? Чуулгын гишүүдийг Сүнслэг байдлын хувьд хэрхэн эхний хариу үйлдэгчид байх талаар энэ хэлэлцүүлгээс сурсан зүйлсээ ярилцахыг хүс.
-
Самбар дээр энэ тоймд санал болгосон судрын эшлэлүүдийг бич. Залуу эрэгтэй бүрд үүний нэгийг оноон өгч, Ариун Сүнс бидэнтэй хэрхэн харилцдаг талаар юу зааж байгааг тодорхойлохыг тэднээс хүс. Тэдний олсон зүйлүүдийг судрын эшлэл тус бүрийн хажууд залуу эрэгтэйчүүдээр самбар дээр бичүүл. Ариун Сүнс тэдэнтэй эдгээр арга замын нэгээр ярьсан туршлагаасаа хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Тэд ер нь санваарын үүргээ биелүүлэхэд өөрсдийг нь удирдах хувийн илчлэлтийг эрэлхийлж эсвэл хүлээн авч байсан уу? Та бас өөрийн туршлагаас хуваалцаж болно.
-
Миний сайн мэдээг номло номын 107–108-р хуудсан дээрх хүснэгтийг залуу эрэгтэй бүрд өгөхөөр хувил. Залуу эрэгтэйчүүдийг хүснэгт болон Ариун Сүнсний бидэнтэй хэрхэн харилцдаг тодорхойлолтыг дүгнэн харахад урь. Хүснэгтэд тодорхойлсон мэдрэмж, бодол эсвэл сэтгэгдлээс аль нэг нь тохиолдож байсан үеийн талаар бичихийг тэднээс хүс. Цөөн хэдэн залуу эрэгтэйг бичсэн зүйлсээ чуулгын бусад гишүүнтэй хуваалцахад урь. Миний сайн мэдээг номло номын 112–113-р хуудсан дээрх заах санаануудаас нэгийг сонгож, уг үйл ажиллагааг тус тусдаа, жижиг бүлгээрээ эсвэл хоёр хоёроороо хуваагдаж хийхэд залуу эрэгтэйчүүдийг урь.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд хувийн илчлэлтээ хэрхэн авах талаар ойлгосон уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр дахин цаг зарцуулах шаардлагатай юу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Эрэлхийлж, хүлээн авсан хувийн туршлагаасаа хуваалцаж болно.
-
Хувийн илчлэлт эрэлхийлснээр санваарын үйлчлэлээ сайжруулж болох арга замуудыг хайхад чуулгын гишүүдийг урьж болно.