Амьд бошиглогчдыг сонсон, дагах нь яагаад чухал байдаг вэ?
Бид Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч мөн илчлэгчид хэмээн батлан дэмждэг. Тэдний заасан зүйлс Их Эзэний хүслийг тусгадаг. Тэд бидэнд Их Эзэний заавар, сэрэмжлүүлэг, зөвлөгөөг өгдөг. Бид тэдний зөвлөгөөг сонсон дагах үед аюулгүй байдал, амар амгалан, сүнслэг хүч чадлаар адислагддаг.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Дараах судар, материалуудыг залбирч судал. Та залуу эрэгтэйчүүдтэй юуг хуваалцахаар сүнслэгээр өдөөгдөж байна вэ?
Aмос 3:7; С ба Г 1:4, 37–38; Moсе 6:26–38 (Их Эзэн Өөрийн бошиглогчдоор дамжуулан бидэнтэй ярьдаг)
С ба Г 21:1, 4–7 (Их Эзэн бошиглогчийг дагадаг хүмүүст агуу адислал амласан)
Роналд А.Расбанд, “Сүмийн удирдагчидтайгаа хамт зогсох нь,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган , 31–34
Дэвид А.Бэднар, “Миний нэрийг гэрчлэхээр сонгогдсон,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 126–130
М.Рассэлл Баллард, ”Завиндаа үлдэж, чанга зууран барь!“ Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 89–92
Кэрол Ф.Макконки, “Бошиглогчдын үгсийг дагаж амьдарцгаая,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87–89
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн нь чуулгын цуглааныг хөтлөн явуулна. Тэрээр чуулгын үйл ажиллагааны талаар хамтдаа ярилцаж, санваарын үүргийнх нь талаар тэдэнд зааж (судруудаас болон ”Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь “ номноос), зөвлөхийг эсвэл өөр нэг чуулгын гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урин залуу эрэгтэйчүүдийг удирддаг. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг удирдагчдын цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханыөмнөхүлээсэнүүргээбиелүүлэхнь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.
-
Өнгөрсөн долоо хоногийн хичээлээс түлхүүр үгийг сонгон, чуулгын нэг гишүүнээр энэхүү үгийг дүрслэн хэлүүлж, бусад гишүүнийг уг үгийг таахад урь. Чуулгынхнаас өнгөрсөн хичээл дээр энэ үг яагаад чухал байсныг тайлбарлахыг хүс.
-
Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын зургуудыг харуул (Ensign эсвэл Лиахона сэтгүүлүүдийн Ерөнхий чуулганы хэсэг дээрх зургууд гэх мэт). Эдгээр эрэгтэй нь бошиглогч, үзмэрч мөн илчлэгчид юм хэмээх гэрчлэлээ хуваалц. Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын нэг гишүүнээс сонссон ямар захиасыг залуу эрэгтэйчүүд санаж байна вэ?
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаанууд нь чуулгын гишүүдэд амьд бошиглогчдыг дагахын ач холбогдлыг ойлгоход тусална. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.
-
Залуу эрэгтэй бүрд энэхүү тоймд санал болгосон судруудаас нэгийг оноон өгч, бидэнд бошиглогч хэрэгтэй байдгийн шалтгааныг мөн бошиглогчийг дагаснаар ирэх адислалуудыг хайхыг тэднээс хүс. Тэднийг өөрсдийн бодлыг хуваалцахад урь.
-
Амьд бошиглогчийг гол гатлах хөтөчтэй адилтгасан ахлагч Баллардын хэлсэн үгийг хэсэгчлэн уншиж, гол гатлах хөтчийн бошиглогчтой адил зүйлүүдийг жагсаан бич. Бошиглогч, төлөөлөгчдийг дагах нь яагаад чухал болохыг бусдад заахдаа ашиглаж болох ижил төстэй зүйрлэлийн талаар бодож мөн хуваалцахад ангийн гишүүдийг урь.
-
Кэрол Ф.Макконки эгчийн “Бошиглогчдын үгсийг дагаж амьдарцгаая” хэлсэн үгэн дэх дараах мэдэгдлийг ангийнхантай хуваалц: “Дэлхийн жишгээр бол, бошиглогчийг дагах нь нийтэд өргөн дэлгэрээгүй бөгөөд улс төрийн хувьд буруу эсвэл нийгмээр хүлээн зөвшөөрөгдөөгүй зүйл юм. Гэвч бошиглогчийг дагах нь үргэлж зөв байдаг” (Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87–89). Бошиглогчийг дагадаггүй хүмүүс ямар шалтгаан хэлдэг вэ? Бошиглогчийг дагахыг нь болиулахыг хичээж буй хэн нэгэнд хандан хэлж болох зүйлсийг хайн, Макконки эгчийн хэлсэн үгийн үлдсэн хэсгийг судлахад ангийн гишүүдийг урь. Олж мэдсэн зүйлсээ хуваалцахыг тэднээс хүс.
-
Чуулгын гишүүдийг өөр сүмд явдаг найз нь тэднээс ”Та нарт яагаад бошиглогч байдаг вэ?“ хэмээн асууж байна гэж төсөөлж бодоход урь. ”Бошиглогч хүн ямархуу байдаг вэ?“ эсвэл ”Бошиглогч та нарт юу гэж хэлдэг вэ?“ Залуу эрэгтэйчүүд юу гэж хариулах бол?
-
Ахлагч Дэвид А.Бэднарийн “Миний нэрийг гэрчлэхээр сонгогдсон” эсвэл ахлагч Роналд А.Расбандын “Сүмийн удирдагчидтайгаа хамт зогсох нь” хэлсэн үгийг хамтдаа унш. Бошиглогчийг дагахын ач холбогдлын талаар сурч мэдсэн зүйлээ хуваалцахад залуу эрэгтэйчүүдийг урь. Ерөнхийлөгч Томас С.Монсоны хамгийн сүүлийн чуулган дээр хэлсэн үгсийн гарчгийг тэдэнтэй хамт харж, өнөө үеийн талаар бошиглогч бидэнд юу сэрэмжлүүлж байгааг ярилц.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Амьд бошиглогчдыг сонсон, тэднийг дагах нь яагаад чухал байдаг талаар тэд ойлгосон уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Амьд бошиглогчдын тухай болон тэднийг дагах тухай мэдэж авах боломжийн талаар юу бодож байгаагаа хуваалцаж болно.
-
Чуулгын гишүүдээс бошиглогчийг дагасан тухайгаа мөн энэ нь тэдний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар туршлагаасаа хуваалцахыг хүсэж болно.