Ирээд, Намайг дага
Патриархын адислал надад хэрхэн тусалж болох вэ?


Патриархын адислал надад хэрхэн тусалж болох вэ?

Патриархын адислал бол бидэнд зориулсан хувийн илчлэлт юм. Хэрэв бид итгэлтэй байвал патриархын адислал бидэнд өөрсдийн чадвар болон хүлээн авч болох адислалуудаа ойлгоход туслах болно. Энэ нь бидний амьдралыг удирдан чиглүүлэх амлалт, сануулга, анхааруулгыг агуулдаг. Энэ нь түүнчлэн Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрийг мэддэг мөн санаа тавьдаг гэдгийг мэдэхэд бидэнд тусалдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Хэрэв та патриархын адислалаа авсан бол энэ нь таны амьдралыг хэрхэн удирдан чиглүүлсэн бэ? Энэ нь хүнд хэцүү цаг үед тань хэрхэн тусалсан бэ? Энэ нь танд хэрхэн сүнслэгээр нөлөөлсөн бэ?

Патриархын адислал нь таны зааж буй залуу эрэгтэйчүүдийн амьдралд ямар арга замаар удирдамж болж чадах вэ? Тэдний хувьд Израилын угсаан дахь өөрсдийн гарал угсааг мэдэх нь яагаад чухал вэ? Патриархын адислалаа авахаар бэлтгэхэд нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Бэлдэж байхдаа эдгээр судар болон материалыг залбирч судлаарай. Таны зааж буй залуу эрэгтэйчүүдэд хамгийн ихээр туслах зүйл юу байна гэж та бодож байна вэ?

Aлма 16:16–17; 3 Нифай 17:2–3 (Бид Их Эзэнээс удирдамж хүлээн авахын тулд зүрх сэтгэлээ бэлтгэх хэрэгтэй)

3 Нифай 20:25–27 (Израилын угсаа дэлхийн гэр бүлүүдийг адисалдаг)

С ба Г 82:10; 130:20–21 (Адислалууд дуулгавартай байдал дээр тулгуурладаг)

Хэнри Б.Айринг, “Өндөр зорилго тавихад нь хүүхдүүддээ тусалEnsign эсвэл Лиахона, 2012 оны 11-р сар, 60–67

Боид К.Пакэр “Өсвөр үеийнхэнд өгөх зөвлөгөөEnsign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 16–19

Карлос А.Годой, ”Их Эзэнд бидэнд зориулсан төлөвлөгөө бий!Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 96–98

“Патриархын адислалуудын тухай” New Era 2004 оны 3-р сар, 32–35; эсвэл Лиахона, 2004 оны 3-р сар, 18–21

Патриархын адислалууд,Итгэлдээ үнэнч байх нь (2004), 111–113

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч чуулгын тань залуу эрэгтэйчүүдийг мөн тэдний хэн болж чадахыг мэддэг. Чуулгын тань гишүүн бүрээр хийлгэх ажил Түүнд байгаа бөгөөд ажлаа хийж дуусгахад нь Тэр тэдэнд туслахыг хүсдэг. Та патриархын адислалуудын талаар ярьж байхдаа тэднийг хайрлах Аврагчийн хайрын талаар залуу эрэгтэйчүүдэд хэрхэн зааж чадах вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханыөмнөхүлээсэнүүргээбиелүүлэхнь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг давтаж, энэ долоо хоногийн хичээлийг танилцуулахын тулд эдгээр санаанаас сонгож эсвэл өөрийн санааг ашиглаарай:

  • Залуу эрэгтэйчүүдэд өнгөрсөн долоо хоногийнх нь хичээлийг сануулахын тулд ямар нэгэн зүйл эсвэл зураг үзүүл.Тэд сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэх талаар ямар туршлагатай болсон бэ? Тэдэнд хичээлийн сэдвийн талаар ямар нэгэн асуулт эсвэл тайлбар байгаа эсэхийг тэднээс асуу.

  • ”Патриархын адислал надад хэрхэн тусалж болох вэ?“ гэж самбар дээр бич. Энэ асуултад хариулахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Хичээлийн үеэр энэ асуултыг дахин авч үзэж болно. Ярилцлагынхаа нэг хэсэг болгож ахлагч Карлос А.Годойд амьдралынхаа чухал шийдвэрийг гаргахад патриархын адислал нь түүнд хэрхэн тусалсан тухай түүхийг хуваалцах талаар бодож үз. (”Их Эзэнд бидэнд зориулсан төлөвлөгөө бий!Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 96–98-ыг үзнэ үү).

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаанууд нь чуулгын гишүүдэд патриархын адислалын талаар суралцахад нь туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Нэг эсвэл түүнээс дээш тооны залуу эрэгтэйг патриархын адислал хүлээн авсан туршлагынх нь талаар хуваалцахыг урь (эсвэл өөрийн туршлагаасаа хуваалц). Патриархын адислалууд нь тэдэнд хэрхэн тусалдаг вэ? (Чуулгынханд патриархын адислалуудын агуулгын тодорхой хэсэг нь ариун нандин байдаг бөгөөд хуваалцах ёсгүйг сануул.) “Патриархын адислалуудын тухай” нийтлэлийн хувийг нэг асуултад нэг хариулт байхаар хэсгүүдэд хуваан хайчил. Чуулгын гишүүн бүрийг нийтлэлийн хуваасан нэг хэсгийг сонгон, асуулт хариултыг чуулгынхантай хуваалц. Залуу эрэгтэйчүүдэд өөр ямар асуултууд байна вэ?

  • Бишопын зөвшөөрлөөр чуулгынхантай патриархын адислалын талаар ярилцахаар гадасны патриархыг урь. Залуу эрэгтэйчүүд өөрсдөдөө буй аливаа асуултаа патриархаас асуухад нь тэднийг дэмж.

  • Патриархын адислалын талаар өөрсдөдөө байгаа аливаа асуултуудаа бичихийг залуу эрэгтэйчүүдээс хүс. Чуулгаараа Итгэлдээ үнэнч байх нь номны 149–151 хуудсууд дээрээс хариултаа хай.

  • Чуулгаараа, патриархын адислалын талаар ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн “Өсвөр үеийнхэнд өгөх зөвлөгөө” үг эсвэл адислалаа хүлээн авсан талаарх түүхийг ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Өндөр зорилго тавихад нь хүүхдүүддээ тусал” хэлсэн үгээс унш. Залуу эрэгтэйчүүдээс патриархын адислал тэдэнд туслах арга замуудыг танихыг мөн тэд юу олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

  • Энэхүү тоймд санал болгосон судруудыг уншихыг залуу эрэгтэйчүүдэд уриалан тэднийг патриархын адислалын талаар судар болгоны зааж байгаа зүйлийг хуваалцахад урь.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Патриархын адислалуудын талаар тэд илүү сайн ойлгож мэдсэн үү? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцууулах шаардлага байна уу?

Заахад туслах зөвлөмж

“Хэн нэг нь асуулт асуусан үед өөрөө хариулахын оронд бусдыг хариулахад урих талаар бодож үзээрэй. Тухайлбал: Энэ сонирхолтой асуулт байна. Та нар энэ тухай юу гэж бодож байна? эсвэл хэн нэг нь энэ асуултад хариулах уу? гэж та асууж болох юм.” Teaching, No Greater Call (1999), 67.

Үйлдэхэд урь

Цуглааныг удирдсан чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хаана. Тэрээр:

  • Патриархын адислалаа хүлээн аваагүй байгаа чуулгын гишүүдийг бэлтгэхийн тулд тодорхой ямар нэгэн зүйл хийхэд урина.

  • Патриархын адислалаа хүлээн авсан чуулгын гишүүдийг адислалуудаа байнга уншиж, судалж байхад урина.

Хэвлэх