Би гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?
Гэрчлэл бол Ариун Сүнсээр өгөгддөг, үнэний сүнслэг гэрч юм. Сүмийн гишүүний хувьд бид өөрсдийн гэсэн гэрчлэлтэй болох ариун нандин боломж, үүрэг хариуцлагатай байдаг. Хэрэв бид судалж, залбирч, сайн мэдээний дагуу амьдарснаар гэрчлэлтэй болохыг эрэлхийлбэл Ариун Сүнс бидэнд сайн мэдээ үнэн гэдгийг мэдэхэд тусална.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Дараах судар, материалуудыг залбирч судал. Залуу эрэгтэйчүүдийг гэрчлэлтэй болоход юу сүнслэгээр урамшуулна гэж та үзэж байна вэ?
Иохан 7:16–17 (Хэрэв бид Их Эзэний хүслийг биелүүлбэл гэрчлэлтэй болно)
1 Коринт 2:9–13; Aлма 5:45–46; С ба Г 8:2–3 (Ариун Сүнс үнэнийг гэрчилдэг)
Иаков 1:5; 1 Нифай 10:17–19; 15:11; 3 Нифай 18:20; Moронай 10:3–5 (Гэрчлэл олж авахын тулд бид асууж мөн эрэлхийлэх ёстой)
Moзая 26:3; Aлма 12:11 (Гэрчлэлтэй болоход тулгарах бэрхшээлүүд)
С ба Г 9:7–9 (Бид асуухаасаа өмнө өөрсдөө суралцах ёстой)
Роналд А.Расбанд, “Та мартахгүйн тулд,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 110-114
Дийтр Ф.Угдорф, “Гэрэл ба үнэний талаар гэрчлэл хүлээн авах нь,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 20-23
Жэффри Р.Холланд, “Их Эзэн, би итгэнэ,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 5-р сар
Квинтин Л.Күк, “Та нар одоо тийн мэдэрч чадаж байна уу?” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 11-р сар, 6–9
“Гэрчлэл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 178–180
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханыөмнөхүлээсэнүүргээбиелүүлэхнь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг давтаж, энэ долоо хоногийн хичээлийг танилцуулахын тулд эдгээр санаанаас сонгож эсвэл өөрийн санааг ашиглаарай.
-
Энгийн туршилтын үр дүнг урьдчилан гаргахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Жишээ нь, та “Би үүнийг унагавал юу болох вэ?” эсвэл “Хэрэв би чийдэнгийн унтраалгыг дарж асаавал юу болох вэ?” гэж асууж болно. Тэднээс энэ туршилтыг хийхээс өмнө юу болохыг тэд хэрхэн урьдчилан мэдэж байгаа талаар асуу. Гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд тухайн үгийг туршиж үзэх шаардлагатай бөгөөд ( Aлма 32:27-г үзнэ үү) цаг үргэлж хийж байвал туршилтынхаа үр дүнд итгэлтэй болдог болохыг тэдэнд тайлбарла.
-
Өнгөрсөн долоо хоногийн хичээлтэй холбоотой зарчмыг хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Та ярилцлагыг эхлүүлэхийн тулд өөрт тохиолдсон туршлагуудаасаа нэгийг хуваалцаж болох юм.
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр нь гэрчлэлээ хэрхэн олж авах талаар сурахад нь чуулгын гишүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг эсвэл түүнээс дээш үйл ажиллагааг сонго.
-
Чуулгын нэг гишүүнийг энэ хичээлийн зарим хэсгийг заахад урь. Тэр үүнийг Бурханы өмнө хүлээсэн үүрэг төлөвлөгөөн дэх залбирал болон хувийн илчлэлтийн тухай сурч, заахын нэг хэсэг болгон хийж болно (“Сургаалыг ойлгох нь,” 18, 42 эсвэл 66-р хуудас).
-
Залуу эрэгтэйчүүдийн заримыг 1 Нифай 10:17–19-ийг уншиж, үлдсэн хэсгийг нь Алма 5:45–47-г уншихад урь. Өөрсдөө гэрчлэл олж авахын тулд Нифай болон Алма юу хийсэн бэ? Залуу эрэгтэйчүүд эдгээр жишээнээс өөр юу сурч чадах вэ? Тэд өөр ямар жишээнүүдийг судруудаас олж чадах вэ? Гэрчлэлээ хүчирхэгжүүлсэн туршлагуудаасаа хуваалцахад тэднийг урь. Тэд эдгээртэй адил илүү их туршлагатай болохоор эрэлхийлэхийн тулд юу хийж чадах вэ?
-
Залуу эрэгтэй бүрд ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын ”Гэрэл ба үнэний гэрчийг хүлээн авах нь“ хэлсэн үгийн гол хэсгүүдийн нэгийг судлахыг даалга. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф гэрчлэлтэй болох талаар юу зааж байгааг хайхад залуу эрэгтэйчүүдийг урьж мөн олсон зүйлээ хуваалцахыг хүс. Самбар дээр ”Гэрчлэлтэй болох нь _________-тай адил“ гэж бич. Хэдэн залуу эрэгтэйг самбар дээр гарч, энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээснээ хуваалцахад урь.
-
Залуу эрэгтэй бүрийг гэрчлэлээ олж авч мөн хүчирхэгжүүлдэг арга замуудыг эсвэл биднийг гэрчлэлтэй болоход саад болдог зүйлүүдийг олохын тулд энэ тоймд байгаа судруудын нэгийг уншихад урь. Тэднийг санаа бодлоо хуваалцсаны дараа гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд нь чуулгын бусад гишүүнд тусалж чадах арга замуудын талаар бодохыг тэднээс хүс. Тэд гэр бүлийнхэндээ болон сургуулийнхаа найзуудад хэрхэн тусалж чадах вэ?
-
Залуу эрэгтэй бүрийг ахлагч Рональд А.Расбандын “Та мартахгүйн тулд” үгийг эсвэл ахлагч Квинтин Л.Күкийн “Та одоо ийн мэдэрч байна уу?” үгийн 9, 10-р догол мөрийг уншихад уриад, залуу эрэгтэй нэг бүрийг гэрчлэлийг сулруулж болох зүйлс болон гэрчлэлийг хүчирхэгжүүлж болгох арга замуудын жагсаалт гаргахад урь. Залуу эрэгтэйчүүдээс жагсаалтан дээрх аль нэгэн зүйлийг харуулсан туршлагаасаа хуваалцахыг хүс.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд хэрхэн гэрчлэлтэй болох талаар ойлгож байна уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр дахин цаг зарцуулах шаардлагатай юу?
Үйлдэхэд урь
Удирдаж байгаа залуу эрэгтэй цуглааныг өндөрлүүлнэ. Тэрээр:
-
Хүн бүр сайн мэдээний тухай өөрийн гэсэн гэрчлэлтэй болохын ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалцаж болно.
-
Чуулгын бусад гишүүнийг гэрчлэлээ хуваалцахад урьж болно.
-
Чуулгын гишүүдийг гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд хийж чадах зүйлийнхээ талаар бодоход урьж болно.