Ирээд, Намайг дага
Санваар хэрхэн сэргээгдсэн бэ?


Санваар хэрхэн сэргээгдсэн бэ?

Эрт дээр үед санваарыг эзэмшиж байсан тэдний гар тавилтаар Иосеф Смитэд санваар сэргээгдсэн.1829 оны 5-р сард Иохан Баптист Аароны санваарыг сэргээн мөн удалгүй Аврагчийн анхны төлөөлөгчид болох Петр, Иаков, Иохан гурав Мелкизедек санваарыг сэргээсэн.1836 оны 4-р сарын 3-нд Мосе, Елиа, Елиас нар санваарын нэмэлт түлхүүрүүдийг сэргээсэн.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Санваарын эрх мэдэлтэй учраас хожмын үеийн гэгээнтнүүд юугаараа онцлог байдаг вэ? Санваар таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?

Залуу эмэгтэйчүүд санваарын сэргээлтийн талаар юу мэддэг вэ? Санваарын адислалын үр дүнд хүлээн авсан адислалуудаа ойлгоход нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Та хичээлдээ бэлтгэхдээ эдгээр судар ба материалыг залбирч судлаарай. Та залуу эмэгтэйчүүдтэй юуг хуваалцах хэрэгтэй гэж бодож байна вэ?

Еврей 5:4 (Санваарыг хүлээн авахын тулд хүмүүн нь Бурханаар дуудагдах ёстой)

С ба Г 2 (Елиа санваарыг илчлэх болно; Эцгүүдэд нь өгөгдсөн амлалтууд хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгагдах болно)

С ба Г 13; Иосеф Смитийн Түүх 1:66–72 (Иохан Баптист Аароны санваарыг сэргээсэн)

С ба Г 27:12–13 (Петр, Иаков, Иохан нар Мелкизедек санваарыг сэргээсэн)

С ба Г 110:13–16 (Елиа эргэж ирэн мөн Малахигаар амлагдсанчлан, өөрийн эрин үеийн түлхүүрүүдийг даатгав)

Итгэлийн Тунхаг 1:5 (Санваар нь эрх мэдэлтэй хэн нэгнээр гар тавигдан, өгөгддөг)

Жэффри Р.Холланд “Бидний хамгийн онцгой шинж чанар” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 5-р сар, 43–45

Видео бичлэг: “Санваарын сэргээлт”

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч дагалдагчдадаа Өөрийн сургаалыг заахын тулд тэдний амьдралд өдөр бүр үлгэр дууриал үзүүлдэг байсан нь сургаалыг ойлгоход тэдэнд тусалдаг байлаа. Тэрээр хүмүүст ойлгоход амархан энгийн түүх, сургаалт зүйрлэл ба амьдралын жишээнүүдийг ашигладаг байв. Та залуу эмэгтэйчүүдэд санваарын сэргээлт болон санваар тэдний амьдралд хэрхэн хэрэгждэг талаар заахдаа жишээнүүдийг хэрхэн ашиглах вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвүүлэлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд доорх санаануудаас ашигла эсвэл өөрийн санааг ашиглаарай:

  • Залуу эмэгтэйчүүдэд Мосе Аароныг томилж буй зургийг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга 15) мөн залуу эр санваарт томилогдож буй зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга 106). Эдгээр зургуудад ижил төстэй зүйл байна уу? Сайн мэдээний ямар үнэнүүдийг энд харуулсан байна вэ?

  • Санваар хэрхэн сэргээгдсэн тухай өөрсдийн мэддэг зүйлсээ хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь. Санваар тэдний амьдралыг хэрхэн адисласан бэ?

Хамтдаа суралц

Дараах бүх үйл ажиллагаа нь сэргээгдсэн санваарын тухай ойлгоход нь залуу эмэгтэйчүүдэд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Санваар хэрхэн, яагаад сэргээгдсэн тухай өгүүлсэн судрын хэдэн эшлэлийг самбар дээр бич (С ба Г 13; 27:12–13; Иосеф Смитийн Түүх 1:66–72; Итгэлийн Тунхаг 1:5). Залуу эмэгтэйчүүдийг тус тусдаа эсвэл жижиг бүлэг болон судруудыг уншаад, судар бүрийг тоймлон дүгнэхийг хүс. Эдгээр судар нь залуу эмэгтэйчүүдэд санваарын сэргээлтийн тухай юуг зааж байна вэ? Санваарын сэргээлт тэдний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Залуу эмэгтэйчүүдэд ахлагч Жэффри Р.Холландын “ Бидний хамгийн онцгой шинж чанар” хэлсэн үгийг хуваан өг. Өөр өөрсдийн авсан хэсгээс “Санваар хэрхэн хүртээсэн бэ?” болон “Яагаад санваарыг ийм аргаар өгсөн бэ?” гэдэг асуултуудад хариулт олж уншихыг хүс. Энэ ярилцлагаараа залуу эмэгтэйчүүдийг Еврей 5:4 ба Итгэлийн Тунхаг 1:5-ыг уншихад урь. Залуу эмэгтэйчүүд санваарын сэргээлтийн тухай мэддэг байх нь яагаад чухал вэ?

  • Санваарын сэргээлтийг харуулсан зургийг ил тавь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга 93–95-г үзнэ үү. Эдгээр үйл явдалд чухал байр суурь эзлэх хүмүүсийг тэднээр нэрлүүл (Иосеф Смит, Иохан Баптист, Елиа гэх мэт). Эдгээр үйл явдлын тухай өгүүлсэн судруудыг унш (энэхүү тоймд санал болгосон гэх мэт) мөн тэдэнд ямар нэг асуух зүйл байгаа эсэхийг лавла. Залуу эмэгтэй бүрээс санваар түүнийг хэрхэн адисалсан тухай хуваалцахыг хүс.

  • Бишопын зөвшөөрөлтэйгөөр нэг залуу эмэгтэйн эцгийг эсвэл нэг санваартныг ангид урьж авчран санваарын эрх мэдлийн шугам гэж юу болохыг тайлбарлахыг хүс. Эрх мэдэл нь залуу эмэгтэйчүүдэд сэргээгдсэн санваарын талаар юуг зааж байна вэ? Сэргээгдсэн санваарын тухай гэрчлэлээ хуваалцан, залуу эмэгтэйчүүдийг энэ талаар гэрчлэхэд урь.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд санваарын сэргээлтийн тухай ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлагатай байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээ нь тэд:

  • Санваар атгадаг найз эсвэл гэр бүлийн гишүүнтэй ярилцан, түүнээс санваар хүлээн авсан туршлагаас нь асуу.

  • Гэр бүлийн үдэш дээр сэргээгдсэн санваарын тухай заах санал дэвшүүл.

Дараагийн долоо хоногт тэд юу сурах талаар залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Хичээлдээ бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээлбэл тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео үзэж, судраас суралцаж болно.