Ирээд, Намайг дага
Мормоны Ном бидэнд яагаад хэрэгтэй вэ?


Мормоны Ном бидэнд яагаад хэрэгтэй вэ?

Мормоны Ном бидний өдрүүдэд зориулан бичигдсэн юм. Энэ нь Есүс Христийн талаар гэрчилж, Түүний сайн мэдээг бүрэн дүүрэн агуулж мөн Урвалтын туршид алдагдсан үнэнүүдийг сэргээдэг. Иосеф Смит Мормоны Номыг “манай шашны тулгуурын чулуу, түүнчлэн бусад ямар ч номноос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой” хэмээн заажээ (Мормоны Номын Удиртгал).

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Мормоны Номын талаарх сэтгэгдлээ тунгаан бод. Энэ нь таныг Есүс Христ рүү хэрхэн ойртуулсан бэ? Та Мормоны Номын талаарх гэрчлэлийг хэрхэн олж авсан бэ? Энэ мэдлэг таны амьдралд хэрхэн тусалсан бэ?

Ангийнхаа залуу эмэгтэйчүүдийн тухай бод. Тэд Мормоны Номын талаар ямар туршлагатай вэ? Мормоны Ном үнэн гэдэг гэрчлэл тэдний одоо болон ирээдүйн амьдралд ямар сайн нөлөөг үзүүлэх вэ?

Та хичээлдээ бэлтгэхдээ эдгээр судар ба материалыг залбирч судлаарай. Залуу эмэгтэйчүүдийг Мормоны Номын талаар илүү ихийг сурахад нь та хэрхэн тусалж чадах вэ?

1 Нифай 13:40; 2 Нифай 3:12; Итгэлийн Тунхаг 1:8 (Мормоны Ном нь үнэ цэнтэй үнэнүүдийг сэргээн, буруу сургаалуудыг үгүйсгэдэг)

2 Нифай 25:23, 26; 33:10–11 (Мормоны Номыг бичсэн хүмүүс Есүс Христийг гэрчилдэг)

2 Нифай 29:7–11 (Бурхан олон үндэстний хүүхдүүдтэйгээ ярьдаг гэдгийг Мормоны Ном харуулдаг)

С ба Г 20:8–16 (Мормоны Ном нь Есүс Христийн сайн мэдээний бүрэн дүүрэн байдлыг агуулдаг)

Мормоны Номын гарчиг ба удиртгал

Томас С.Монсон, “Мормоны Номын хүч,” Ensign, 2017 оны 5-р сар, 86–87 эсвэл 2017 оны 4 дүгээр сарын Ерөнхий чуулган,  73

Гари И.Стивэнсон, “Номонд ханд мөн Их Эзэнд ханд,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 33-37

Бага Лигранд Р.Көртис, “Мормоны Номонд хүч байдаг,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55-59

Кэвин В.Пийрсон, “Модны дэргэд үлд,Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104–109

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч үнэний тухай гэрчилсэн бөгөөд Өөрийн шавь нарыг ч мөн гэрчлэхэд урьсан. Сүнс үнэнийг гэрчилж болохын тулд Тэрээр энгийн бас зоригтой гэрчилсэн. Таны гэрчлэл Мормоны Ном чухал гэдгийг ойлгож, үүний агуулдаг үнэнүүдийн тухай гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд залуу эмэгтэйчүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвүүлэлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд доорх санаануудаас ашигла эсвэл өөрийн санааг ашиглаарай:

  • Ангиараа тулгуурын нуман чулуу барь эсвэл зур (ахлагч Гари И.Стивэнсоны хэлсэн “Номонд ханд мөн Их Эзэнд ханд” үгийг үзнэ үү). Залуу эмэгтэйчүүдээс ахлагч Стивэнсоны үгээс яагаад Мормоны Ном манай шашны тулгуур чулуу болох шалтгааныг олж мэдэхийг хүс.

  • Мормоны Номын талаарх найзуудад нь байдаг асуултуудын талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Тэд найзууддаа хэрхэн хариулж болох вэ? Хичээлийн төгсгөлд энэ үйл ажиллагааг давтан хийж, тэд ямар хариулт нэмэхийг харж болно.

Хамтдаа суралц

Дараах бүх үйл ажиллагаа нь Мормоны Ном чухал гэдгийг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд тусална. Сүнсний удирдамжийг даган ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Залуу эмэгтэйчүүдийг өөрөөсөө хүч ялгаруулдаг зай, цахилгаан үүсгүүр, салхин сэнс, нарны зай хураагуур гэх мэт зүйлсийг нэрлэхэд урь. Мормоны Ном бидний амьдралд хэрхэн хүч өгдгийг жагсаан бичихэд залуу эмэгтэйчүүдийг урь. Тэднээс ерөнхийлөгч Томас С.Монсоны “Мормоны Номын хүч” гэх хэлсэн үгийг уншаад, жагсаалтдаа нэмж болох санааг хайж олохыг хүс. Залуу эмэгтэйчүүдэд Мормоны Номыг өдөр бүр унших ерөнхийлөгч Монсоны урилгад хэрхэн нэгдэх талаар тунгаан бодох цаг гаргаж өг. Тэднээс санал бодлоо хуваалцахыг хүс.

  • Залуу эмэгтэйчүүдийг ахлагч Бага Лигранд Р.Көртисийн “Мормоны Номонд хүч байдаг” үгээс дуртай түүхээ сонгоод, хошин шогийн зургаар дүрслэн үзүүлэхэд урь. Эдгээр түүхээс яг ямар зүйл тэдэнд сүнслэг байдлаар нөлөөлсөн бэ? Яагаад хайртай хүмүүстэйгээ Мормоны Номыг хуваалцах нь чухал вэ? Ганцаараа эсвэл бүлгээрээ Мормоны Номыг хуваалцах арга замуудын талаар ярилц. Залуу эмэгтэйчүүдийг хуваалцах гэж байгаа Мормоны Номон дээрээ гэрчлэлээ бичихэд урь. 

  • Залуу эмэгтэйчүүдийг ахлагч Гари Стивэнсоны “Номонд ханд мөн Эзэнд ханд” эсвэл ахлагч Кэвин В.Пийрсоны “Модны дэргэд үлд” үгсээс Мормоны Номын талаарх ойлголт болон яагаад энэ ном чухал болох талаар олж мэдэхэд урь. Та залуу эмэгтэйчүүдийг уг үгсийн зарим хэсгийг эсвэл Мормоны Номын дуртай судруудаа хуваалцахад урьж болно. Та бас тэднийг Мормоны Номын талаарх гэрчлэлээ бичиж тэмдэглэн, хуваалцахад  урамшуулан дэмжиж болно. 

  • Залуу эмэгтэй бүрийг энэхүү тойм дээр жагсаасан судруудаас нэгийг эсвэл Мормоны Номын гарчгаас уншин, “Бидэнд яагаад Мормоны Ном хэрэгтэй вэ?” гэдэг асуултад хариулт олохыг хүс. Мормоны Номын талаарх гэрчлэлээ хуваалц. Тэднээс хэрхэн гэрчлэлтэй болсон тухайгаа хуваалцахыг хүс.

  • Яагаад “Есүс Христийн бас нэгэн гэрээ” гэдэг нь Мормоны Номонд сайн тохирдог вэ? гэж залуу эмэгтэйчүүдээс асуу. Мормоны Номоос Христийн тухай гэрчилдэг эсвэл заадаг хэсгээс хуваалцахыг тэднээс хүс (1 Нифай 10:4–6; Moзая 3:5–10; 3 Нифай 11:7–11 гэх мэт). Мормоны Ном тэдний гэрчлэлийг өсгөхөд хэрхэн тусалсан бэ?

  • Сорилт бэрхшээлийг даван туулахад тусалсан Мормоны Номын хэсгээс хуваалцахад тэднийг урь. Яагаад энэ судар тэдний хувьд чухал болохыг асуу. Судар тэдэнд хэрхэн нөлөөлсөн тухай туршлагаасаа хуваалцахыг тэднээс хүс. Эдгээр туршлага бидэнд Мормоны Ном чухал гэдгийг ойлгоход хэрхэн тусалдаг вэ?

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд Мормоны Ном чухал гэдгийг ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлагатай байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:

  • “ Мормоны Ном бидэнд яагаад хэрэгтэй вэ?” гэсэн асуултын хариултыг эрэлхийлэн, Мормоны Ном унших хувийн төлөвлөгөө гаргаж болно. Тэд дараагийн хичээлүүд дээр олж мэдсэн зүйлийнхээ талаар хуваалцаж болно.

  • Хувийн хөгжил дэвшил номынхоо Ариун журам хэсгийн эрхэмлэх чанарын төслийг гүйцэтгэж болно.

  • Найзтайгаа эсвэл гэр бүлийнхээ гишүүнтэй гэрчлэлээ хуваалцан, Мормоны Номыг өгч болно.

Дараагийн долоо хоногт юу сурах талаар нь залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Тэд хичээлдээ бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой хэлсэн үгийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.