Ирээд, Намайг дага
Урвалт ба Сэргээлт


Урвалт ба Сэргээлт

“Бибээр сайн мэдээний бүрэн байдлаа өөрийн үйлчлэгч Иосефын гараар урагш илгээсэн” (Сургаал ба Гэрээ 35:17).

Энэ хэсгийн тоймууд нь Их урвалтын талаар мөн Есүс Христ Өөрийн Сүмийг болон сайн мэдээний бүрэн байдлыг бошиглогч Иосеф Смитээр дамжуулан хэрхэн сэргээсэн тухай ойлгоход залуу эмэгтэйчүүдэд тусална. Энэ хэсэгт залуу эмэгтэйчүүд Сэргээлтийн чухал үйл явдлуудын талаар суралцаж, эдгээр нь тэдний амьдралд хэрхэн холбоотой болохыг олж мэднэ.

Урвалт, Сэргээлтийн талаар суралцах нь өнөө үед сэргээгдсэн Бурханы үнэ цэнтэй үнэнийг хайрлаж үнэлдэг болоход залуу эмэгтэйчүүдэд тусална. Энэхүү хэсэгт хүлээн авах туршлагууд Мормоны Номын талаар болон бошиглогч Иосеф Смитийн үүрэг зорилго, хүүхдүүдээ хайрлах Тэнгэрлэг Эцэгийн хайрын тухай гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд тэдэнд тусална.

Энэ сард сонгох тоймууд:

Мючел

Та үйл ажиллагаануудыг өсвөр үеийнхний суралцаж байгаа зүйлтэй хэрхэн холбон төлөвлөж болохыг бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхэнд зориулсан үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Түүнчлэн эдгээр тойм дээрх олон үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглаж болно. Залуу эмэгтэйчүүдийн ням гарагт ойлгож мэдсэн зүйлийг бататгахын тулд тохиромжтой үйл ажиллагаануудыг сонгон, төлөвлөхдөө ангийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.

Хэвлэх