Ирээд, Намайг дага
Сорилт бэрхшээл тулгарсан үед Аврагч надад хэрхэн тусалж чадах вэ?


Сорилт бэрхшээл тулгарсан үед Аврагч надад хэрхэн тусалж чадах вэ?

Аврагч цагаатгагч золиослолынхоо нэг хэсэг болгон бидний өвчин эмгэг, зовлонг Өөр дээрээ авсан билээ. Тэрээр бидэнд тохиолддог сорилт бэрхшээлүүдийг биеэр амссан учраас бидэнд хэрхэн туслахыг мэддэг. Хэрэв бид Есүс Христэд итгэх итгэлээ ашиглавал Тэр бидэнд хүч чадал өгч, ачааг маань хөнгөлөх болно.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Өөртөө тохиолдож байгаа сорилт бэрхшээлүүдийн талаар бод. Та Цагаатгалаар дамжуулан хэрхэн хүч чадалтай болсон бэ?

Ангийнхаа залуу эмэгтэйчүүдийн тухай нэг бүрчлэн бод. Тэдэнд ямар сорилт бэрхшээл тулгарч байна вэ? Хувийн ямар туршлага, судрууд болон хэлсэн үгийг та тэдэнтэй хуваалцахыг хүсэж байна вэ? Залуу эмэгтэйчүүдэд бие биетэйгээ хуваалцаж болох хувийн туршлага байдаг уу?

Аврагчийн тусламж хэрэгтэй болох бүрд Түүнд хандахад нь тэдэнд туслахын тулд та эдгээр болон бусад эх сурвалжийг залбирч судлан, хичээлдээ бэлтгэх хэрэгтэй.

Maтай 11:28–30; Филиппой 4:13; 1 Нифай 17:3; Хиламан 5:12; С ба Г 19:23; 68:6 (Есүс Христ бидэнд хүч чадал өгч, бидний ачааг хөнгөлдөг)

Moзая 23:21–22; 24:8–17 (Их Эзэн Алмагийн хүмүүсийн ачааг хөнгөлөхийн тулд тэднийг хүчирхэгжүүлсэн билээ)

Исаиа 53:3–5; Aлма 7:11–13 (Есүс Христ зовлонг өөрийн биеэр туулсан учир бидний зовлонг ойлгодог)

Улиссес Соарес, Бурханд эргэлзэхгүйгээр найдах нь,Ensign, 2017 оны 5-р сар, 33-35 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19-21

Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71-75

В.Кристофэр Ваддэлл, “Амар амгаланд хүргэх загвар,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 74

Саад тотгор,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 152–156

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн номлолыг зааж, гэрчлэхдээ судруудыг ашигладаг байлаа. Сорилт бэрхшээл тулгарсан үед Аврагч биднийг хэрхэн хүчирхэгжүүлдэг тухай заадаг хүч нөлөө ихтэй олон судар энэ хичээлд байгаа. Залуу эмэгтэйчүүд эдгээр судрыг судалж, ярилцахад Ариун Сүнс тэдэнд судруудын үнэнийг гэрчлэх болно.

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвүүлэлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж мэдэхэд туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой.

  • Залуу эмэгтэйчүүдийг Итгэлдээ үнэнч байх нь гарын авлагын 155–156-р хуудаснаас “Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэх нь” хэсгийг уншихад урь . Тэд сорилт бэрхшээл тулгарсан үед Есүс Христ хэрхэн тусалж чадах талаар юу олж мэдсэн бэ? 

  • Залуу эмэгтэй бүрд цаас өгч, түүнд ямар сорилт бэрхшээл тулгарч байгааг бичихийг хүс. Сорилт бэрхшээл тулгарсан үед Есүс Христ тэдэнд хэрхэн хүч чадал өгдөг тухай тунгаан бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Тэд хүсвэл өөрсдийнхөө бодол, мэдрэмжийг хуваалцаж болно.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь тэдэнд сорилт бэрхшээл тулгарсан үед Цагаатгал хэрхэн тусалдгийг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу. Үүнд:

  • Ахлагч Улиссес Соаресын хэлсэн Бурханд эргэлзэхгүйгээр найдах нь үгнээс эгч нь нас барсан нэгэн номлогчийн түүхийг унших эсвэл үзэхэд залуу эмэгтэйчүүдийг урь. Есүс Христийн Цагаатгалболон авралын төлөвлөгөөний талаар мэдлэг нь энэ номлогчидсорилт бэрхшээлийнх нь үед хэрхэн тусалсан бэ? Ахлагч Соаресын хэлсэн үгээс залуу эмэгтэйчүүд ямар нэмэлт ойлголттой болсон бэ?   Одоо тулгараад байгаа сорилт бэрхшээлийнхээ тухай бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Тэд Аврагчаас өөрсдөд нь туслах хүчийг хэрхэн олж болох вэ? 

  • Залуу эмэгтэйчүүдийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь” үгийн зарим хэсгийг, ялангуяа Элиза Р.Снөүгийн туршлагын тухай судлахад урь. Залуу эмэгтэйчүүд хүнд хэцүү нөхцөлд баяр баясгалантай байсан ямар туршлагаасаа хуваалцахыг хүсэж байна вэ? Залуу эмэгтэйчүүдэд баяр баясгаланг авчрах зүйлсийн талаар бодоход нь туслахын тулд ангийнхныг хоёр багт хуваа. Баг бүрд тодорхой хугацаа өгөөд, баяр баясгаланг авчирдаг аль болох олон зүйлийг бичиж тэмдэглэх даалгавар өг. Тэднийг бичиж дууссаны дараа ерөнхийлөгч Нэлсоны үгээс жагсаалт дээрээ нэмж болох зүйлсийг хайж олоход урь. Тэд хүнд хэцүү үед баяр баясгаланг авчирдаг зүйлсээ санахын тулд юу хийж болох вэ? 

  • Залуу эмэгтэйчүүдийг бүлгүүд болгон хуваа. Бүлэг бүрээр энэ хэсэг дэх судруудаас нэг юм уу түүнээс олныг уншуулж, уншсан зүйлийг нь хураангуйлан дүгнүүл. Эдгээр судраас сурч мэдсэн зүйл нь сорилт бэрхшээлүүдийг даван туулахад тэдэнд хэрхэн туслах тухай бичихэд залуу эмэгтэйчүүдийг урь. Тэд үүнийг зохимжтой гэж үзвэл бичсэн зүйлээ хуваалцахад тэднийг урамшуулан дэмж. Өөрийнхөө туршлагыг хуваалцахыг бод.

  • Moзая 24:8–17-г ангиараа унш. Алма болон түүний хүмүүсийн туршлагаас сурч мэдсэн зүйлээ хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь. Бишопын зөвшөөрлөөр тэдний ээжүүдээс заримыг нь хичээл дээр ирж, сорилт бэрхшээл тохиолдсон үед Аврагч тэдэнд хэрхэн хүч чадал өгснийг хуваалцахад урь.

  • “Бурхан биднийг өргөн дэмжих болно” видео бичлэгийг үзүүл. Видео бичлэгийн эхэнд ахлагч Робэрт Д.Хэйлсийн тавьсан асуултанд залуу эмэгтэйчүүд хэрхэн хариулах бол? Бритни тохиолдсон хүнд сорилтыг даван туулах хүч чадлыг олохын тулд юу хийсэн бэ? Тохиолдсон сорилт бэрхшээлүүдийг даван туулахад Бритнигийн үлгэр жишээг дагаж болох арга замуудын тухай тунгаан бодоход залуу эмэгтэйчүүдийг урь.

  • Залуу эмэгтэйчүүдийг хүмүүст тохиолддог зовлон зүдгүүр, сорилт бэрхшээлийг жагсаан бичихэд урь. Ахлагч Даллин Х.Өүксийн “Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн” эсвэл бишоп В.Кристофэр Ваддэллын “Амар амгаланд хүргэх загвар” хэлсэн үгсийг ангиараа харж, сорилт бэрхшээлтэй үедээ Аврагч бидэнд хэрхэн тусалж чадахыг олж мэд. Тэдний жагсаан бичсэн зарим сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа найздаа тусалж байгаагаар залуу эмэгтэйчүүдийг жүжигчлэн тоглуул. Жүжигчлэн тоглож байхдаа дээрх үгсээс хуваалцахад тэднийг урь.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Цагаатгал сорилт бэрхшээл тохиолдсон үед тэдэнд хэрхэн тусалж болохыг тэд ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаалд илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Есүс Христэд итгэх агуу итгэлийг хөгжүүлэн ашигласнаар, тохиолдох сорилт бэрхшээлүүдийг даван туулах хүч чадал хүлээн авахын тулд юу хийж болох тухай бичих цагийг залуу эмэгтэйчүүдэд гаргаж өг. Дараагийн хичээл дээр туршлагаа хуваалцахад тэднийг урь.

Дараагийн долоо хоногт тэд юу сурах талаар залуу эмэгтэйчүүдтэй хуваалц. Хичээлдээ бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээ нь, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео бичлэг үзэн, нэг судар судалж болно.

Хэвлэх