Ирээд, Намайг дага
Есүс Христийн Цагаатгал


Есүс Христийн Цагаатгал

“Болгоогтун та нар Христийн цагаатгал[д] … найдахыг би та нарт хэлье” (Moронай 7:41).

Энэ хэсэг дэх тоймууд нь “Христэд ирж, мөн түүний авралаас мөн түүний гэтэлгэлийн хүчнээс хүртээ[хэд]” (Oмнаи 1:26) залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Залуу эмэгтэйчүүд Цагаатгалыг ойлгож, амьдралдаа үүний хүчийг мэдэрснээр Аврагчийн ач ивээлээр дамжуулан сорилт бэрхшээл, нүглийг даван туулах хүч чадалтай болно. Тэд амар амгаланг болон эдгээлтийг олох болно. Аврагчийг хайрлах тэдний хайр, Түүнд тууштай үнэнч байх болон Түүний тухай гэрчлэлээ бусадтай хуваалцах хүсэл нь улам нэмэгдэх болно.

Энэ сарын сонгох тоймууд

Мючел

Үйл ажиллагаануудыг өсвөр үеийнхний суралцаж байгаа зүйлстэй хэрхэн холбон төлөвлөж болохыг бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Түүнчлэн эдгээр тойм дээрх суралцах олон үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглаж болно. Ням гарагт залуу эмэгтэйчүүдийн ойлгож мэдсэн зүйлийг бататгахын тулд тохиромжтой үйл ажиллагаануудыг сонгон, төлөвлөхдөө ангийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.

Хувийн хөгжил дэвшил

Хувийн хөгжил дэвшил номын дараах туршлагууд нь энэхүү бүлгийн хичээлүүдтэй холбоотой. Үүнд:

Хэвлэх