Ирээд, Намайг дага
Есүс Христэд итгэх гэдэг нь юу гэсэн үг вэ?


Есүс Христэд итгэх гэдэг нь юу гэсэн үг вэ?

Бид аврагдахын тулд итгэлээ Их Эзэн Есүс Христ дээр төвлөрүүлэх ёстой. Есүс Христэд итгэнэ гэдэг нь Түүнд итгэж, зарлигуудыг нь дагана гэсэн үг юм. Итгэл бишрэл бол зүгээр нэг идэвхгүй итгэхээс илүү чухал зүйл мөн. Бид итгэлээ үйлдлээрээ бас амьдралын хэв маягаараа харуулдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Есүс Христэд итгэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Есүс Христэд итгэх итгэлийн ямар жишээнүүдийг та харсан бэ? Есүс Христэд итгэх итгэл таны ирээдүйн төлөөх найдварт хэрхэн нөлөөлдөг вэ?

Ангийнхаа залуу эмэгтэйчүүдийн тухай бод. Тэдний амьдралаас та итгэлийн ямар жишээнүүдийг харсан бэ? Тэд амьдралынхаа ямар зүйлүүд дээр Их Эзэнд илүү их найдаж болох вэ?

Та хичээлдээ бэлтгэхдээ эдгээр судар болон бусад эх сурвалжийг залбирч судал. Судруудаас болон бусдын амьдралаас итгэлийн ямар жишээнүүдийг залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаж болох вэ?

Иаков 1:5–6; 2:14–20 (Итгэл бол итгэл ба үйлдэл юм)

Aлма 32:21, 26–43 (Итгэл бол үнэн боловч харагддаггүй зүйлсэд найдах явдал мөн)

Moронай 7:33–41 (Гайхамшгууд итгэлээр үйлдэгддэг)

Квинтин Л.Күк, “Итгэлийн суурь,Ensign, 2017 оны 5-р сар, 127-131 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий Чуулган, 119-123;

Бонни Х.Кордон, “Эзэнд итгэ, бүү хазай,” Ensign,  2017 оны 5-р сар, 6-9 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган,  124–126

Eстер 4–5; Еврей 11:4–9, 17–29; Aлма 19; 56:45–48; 57:21; Ифер 12:6–22; Иосеф Смит—Түүх 1:11–19 (Итгэлийн жишээнүүд)

Дийтр Ф.Угдорф, “Дөрөвдүгээр давхрын сүүлчийн хаалга,” Ensign,  эсвэл  2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 137-140

Итгэл, Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил (2009), 13–20

Итгэл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 117–120

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч хэлэхдээ “Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх” гэж хэлсэн (Иохан 7:16). Тэр Эцэгээсээ сурсан сургаалаа заасан. Та үнэн сургаал зааж байгаадаа хэрхэн итгэлтэй байж чадах вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн зүйлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хэлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвөлтөд тус дөхөм үзүүлэх бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж харахад тусална.

Сургаалыг заа

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд доорх санаануудаас ашигла эсвэл өөрийн санааг ашиглаарай:

  • Энгийн завь зураад, дээр нь “Итгэл” гэж бич. Хоёр сэлүүрийн нэгэн дээр нь “Итгэл,” нөгөө дээр нь “Үйлдэл” гэж бич. Хэрэв завь ганцхан сэлүүртэй бол яахыг залуу эмэгтэйчүүдээс асуу. Хэрэв бид итгэдэг зүйлээ үйлдлээр харуулахгүй бол бидний итгэлд юу тохиолдох вэ? Итгэл гэж юу болох хийгээд энэ зураг итгэлтэй хэрхэн холбоотойг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд туслахын тулд судруудыг эсвэл Итгэлдээ үнэнч байх нь (117–120-р хуудас) товхимлыг ашигла.

  • Агуу итгэлээ харуулсан судар дахь нэг эмэгтэйн нэрийг бичихийг залуу эмэгтэйчүүдээс хүс. Судар дахь энэ эмэгтэйн нэрийг бичсэн цаасыг нь хурааж ав. Нэрсийг чанга уншиж, эдгээр эмэгтэйн түүхийг ярихыг залуу эмэгтэйчүүдээс хүс.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь Есүс Христэд итгэх итгэлтэй байх нь ямар утгатайг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Хоёр залуу эмэгтэйг самбарын өмнө гарч ирэхэд урь. Нэг залуу эмэгтэйгээс өөр өөр байдлаар (хөлөө салган зогсох эсвэл хазайж зогсох гэх мэт) зогсохыг хүс, харин түүнийг янз бүрийн байрлалд зогсох үед өөр нэг залуу эмэгтэйгээр хөнгөн түлхүүл. Аль зогсолтууд залуу эмэгтэйг хөдөлшгүй бат зогсож үлдэхэд тусалсан бэ? Аль зогсолтууд түүнийг тэнцвэрээ алдахад хүргэсэн бэ? Залуу эмэгтэйчүүдийг Бонни Х.Кордон эгчийн хэлсэн Эзэнд итгэ, бүү хазай гэсэн үгийг уншихдаа Христэд итгэх агуу итгэлийг хөгжүүлэх, Түүнд итгэлээ хэрхэн төвлөрүүлэх тухай хэлсэн санаануудыг хайж олоход урь. Залуу эмэгтэйчүүд өөрсдийн ойлголтод түшиглэн хазайх үед тэдэнд ирсэн үр дагаврууд, эсвэл Аврагчид найдсанаар хүлээн авсан адислалуудынхаа талаар хуваалцаж болох юм. 

  • Залуу эмэгтэйчүүдийг Aлма 32:21 ба Хиламан 5:12-ыг уншихад урь. Эдгээр судраас итгэлийн тухай юу сурснаа өөрийн үгээр дүгнэн хэлэхийг цөөн суралцагчаас хүс. Залуу эмэгтэйчүүдийг ахлагч Квинтин Л.Күкийн хэлсэн Итгэлийн суурь ба ахлагч Нийл Л.Андэрсоны хэлсэн Итгэл боломжоор бус харин сонголтоор ирдэг (Зөвхөн англиар) үгсээс итгэлийн хүчирхэг суурьтай хүмүүсийн жишээг олоход урь. Олсон зүйлсээ хуваалцахыг тэднээс хүс. Итгэлийн хүчирхэг суурийг бий болгохын тулд тэд юу хийж болох вэ? 

  • Залуу эмэгтэй нэг бүрийг сайн үйлсийг цөхрөлтгүй эсвэл бууж өгөлгүй хийсэн туршлагаа товчхон хуваалцахад бэлдэж ирэхэд урь. Та бас өөрийн туршлагаас хуваалцаж болно. Залуу эмэгтэйчүүдийг ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Дөрөвдүгээр давхрын сүүлчийн хаалга” үгэнд буй дээрх хоёр номлогчийн түүхийг уншихад урь. Тэд энэ түүхэн дээрх хоёр номлогчоос юу сурч болох вэ? Энэ түүх өөрсдийнх нь туршлагатай хэрхэн холбогдож байна вэ? Та бас залуу эмэгтэйчүүдийг энэ үгийн үлдсэн хэсгийг уншаад, ерөнхийлөгч Угдорфын итгэлийн талаар заасан зүйлийг хайж олон, тэдний анхаарлыг татсан мэдэгдлийг дугуйлан зурахад урьж болно. Залуу эмэгтэйчүүд итгэлийн талаар өөр юу сурч мэдсэн бэ? (Залуу эмэгтэйчүүд энэ үгийг мөн энэ тоймд орсон өөр нэгэн үгийг уншаад, Хувийн хөгжил дэвшил номонд дээрх итгэлд эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага 1-ийг хийж гүйцэтгэ.)

  • Залуу эмэгтэйчүүдийг ахлагч Нийл Л.Андэрсэний “Аврагч миний итгэлийг хэрхэн хардаг вэ?” гэсэн асуултад хариулж бичихэд урь. (“Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг”-ийг  үзнэ үү). Тэднийг Аврагчид итгэлээ харуулж болох арга замуудыг хуваалцахад урамшуулан дэмж. Тэд ахлагч Андэрсэний хэлсэн үгээс итгэлээ бэхжүүлж, харуулахад сүнслэгээр өдөөх юуг сурсан бэ? Тухайлбал, итгэлээ үзүүлсэн номлогчдын тухай түүний ярьсан түүхийг давтан үзэхэд тэднийг урь. Мөн та бэлэг шиг боосон, дотроо бидний итгэлийг бэхжүүлж болох зүйлс бүхий хайрцаг авчирч болно (“Бидний итгэлийг өсгөдөг бэлгүүд” гарчигтай хэсгээс жишээ үзнэ үү). 

  • Залуу эмэгтэйчүүдээс Есүс Христэд итгэх итгэл дээрээ үйлдсэн хэн нэгний түүхийг судруудаас олохыг хүс (жишээ нь, Eстер 4; Maрк 5:25–34; Еврей 11:4–9, 17–29; 1 Нифай 4; Aлма 19:16–29; Ифер 12:11–22-ыг үзнэ үү). Тэд өөрсдөө эсвэл таньдаг хэн нэгэн нь Есүс Христэд итгэх итгэлээ ашигласан туршлагын тухай бичихэд залуу эмэгтэйчүүдийг урь. Судраас олсон түүх болон өөрийн бичсэн туршлагыг хуваалцахад бүх залуу эмэгтэйг урь. “Зориг” видео бичлэгийг үзүүлэхэд бэлтгэ.

  • Maтай 17:20-ийг уншихад залуу эмэгтэйчүүдийг урьж, уулыг итгэлээр нүүлгэх гэсэн нь юу гэсэн утгатайг тэднээс асуу. Бишоп Ричард К.Эйжлийн хэлсэн дараах үгийг хуваалц. “Газар дээрх жинхэнэ уулыг нүүлгэхийг би хэзээ ч хараагүй. Харин итгэлийн ачаар уулс адил эргэлзээ, цөхрөлийг итгэл найдвар ба өөдрөг үзлээр халж ор мөргүй болтол арилгахыг би харсан. Итгэлийн ачаар уулс адил нүглийг наманчлал ба уучлалаар халахыг би харсан. Түүнчлэн итгэлийн ачаар уулс адил өвчин зовлонг амар амгалан, итгэл найдвар хийгээд талархлаар солихыг би харсан. Тийм ээ, уулс нүүлгэгдэхийг би харсан” (“Итгэл—Сонголт нь та нарынх юм,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 33). “Цэвэр бөгөөд энгийн итгэл” видео бичлэгийг үзүүлж, итгэлийн ачаар нүүлгэгдсэн уулсыг олохыг (эсвээс өөрийнхөө туршлагыг хуваалцахыг) залуу эмэгтэйчүүдээс хүс.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсээ хуваалцахыг хүс. Тэд Есүс Христэд итгэлтэй байхын утга учрыг ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаалд илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь тэд:

  • Итгэлийн тухай хэн нэгэнд (жишээ нь, дүү нартаа болон найздаа) зааж болно.

  • Сайн мэдээг бие дааж судлахдаа итгэлийн жишээнүүдийг судруудаас хайж олон, эдгээр жишээг амьдралдаа дагаж болно.

Дараагийн долоо хоногт юу сурах талаар нь залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Хичээлдээ бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншин, видео бичлэг үзэж, нэг судар судалж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Залуу эмэгтэйчүүдэд энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.