Ирээд, Намайг дага
Сэргээлтэд Иосеф Смит ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?


Сэргээлтэд Иосеф Смит ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

Олон зуун жил урвалт болж өнгөрсний дараа, Их Эзэн Өөрийн Сүмийг болон сайн мэдээний бүрэн дүүрэн байдлыг бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээсэн. Энэхүү Сэргээлт нь Иосефийн Анхны үзэгдлээр эхэлсэн бөгөөд тэгэхэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр үзэгдсэн. Иосеф Смитээр дамжуулан, Их Эзэн Мормоны Ном ба өөр бусад судрыг авчирч, санваарын эрх мэдлийг сэргээн, Өөрийн Сүмийг байгуулсан юм.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Таны амьдралыг Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн үнэнүүд хэрхэн адисалсан бэ? Та Иосеф Смитийн талаар хэрхэн гэрчлэлтэй болсон бэ? Залуу эмэгтэйчүүдийг өөрийн гэсэн гэрчлэлээ хөгжүүлэхэд нь та хэрхэн урамшуулж болох вэ?

Иосеф Смитийн амьдрал, гэрчлэл, золиослолын талаар судлах нь танай ангийн залуу эмэгтэйчүүдийн гэрчлэлийг хэрхэн гүнзгийрүүлж болох вэ? Бусдын гэрчлэлийг сонсох нь хэрхэн тусалдаг вэ?

Бэлдэж байхдаа эдгээр судар болон материалыг залбирч, судлаарай. Залуу эмэгтэйчүүдэд таны зааж байгаа юу нь хамгийн сайн нөлөөтэй байна гэж та бодож байна вэ?

С ба Г 35:17–18 (Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Их Эзэн сайн мэдээний бүрэн дүүрэн байдлыг сэргээсэн)

С ба Г 76:22–24 (Есүс Христийн талаарх Иосеф Смитийн гэрчлэл)

С ба Г 135:3 (Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Их Эзэн бидэнд нэмэлт судрыг өгсөн)

Иосеф Смитийн Түүх 1:1–25 (Иосеф Смитийн залбирлын хариуд Бурхан Эцэг, Есүс Христ хоёр айлчлан ирсэн)

Крэг К.Кристэнсэн, “Сонгогдсон үзмэрчийг тодруулна,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 13-17

Нийл Л.Андэрсэн, “Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 54–57

Нийл Л.Андэрсэн, “Иосеф Смит,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 28–31

“Есүс Христийн сайн мэдээ Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн нь,” Миний сайн мэдээг номло (2004), 39–41

Иосеф Смит,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 114–115

“Тэр хүнийг магтъя,” Сүмийн дуулал ба хүүхдийн дуу, х.50

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн сургаалын үнэний талаар бусдад гэрчлэхийг дагалдагчдадаа урьсан. Хэзээ гэрчилж, юу гэж хэлэхээ мэдэхэд Сүнс тэдэнд туслах болно гэж Тэр амласан. Гэрчлэлээ хуваалцахаар Сүнсээр өдөөгдөж байгаагаа мэдэхэд нь та залуу эмэгтэйчүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвүүлэлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг танилцуулахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой:

  • Энэ хичээлээс хоёр, гурван долоо хоногийн өмнө, залуу эмэгтэйчүүдэд ахлагч Нийл Л.Андэрсэний ”Бошиглогч Иосеф Смитийн талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй болцгоогоорой. Бошиглогчийн талаар сайнаар дурсагдах болно гэсэн Моронайн бошиглолын үгс биелэхэд та нарын дуу хоолой туслах болтугай“ хэмээх даалгаврыг хүлээн авахад урь. Найзуудтайгаа болон гэр бүлийнхэнтэйгээ Мормоны Номын судруудыг, ”Иосеф бол Бурханы мутар дах зэмсэг нь байсан гэдгийг хүлээн зөвшөөрөн“ хуваалц гэсэн ахлагч Андэрсэний зөвлөгөөг дагахыг залуу эмэгтэйчүүдэд уриал. ”Иосеф Смит“, Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 30-р хуудсыг үзнэ үү. Хичээлийн эхэнд, Иосеф Смитийн гэрчлэлийг уншаад төрсөн бодлоо болон сонгосон судруудаа хуваалцахыг тэднээс хүс.

  • Самбар дээр “Иосеф Смит чухал, учир нь _______ ” гэж бич. Залуу эмэгтэйчүүдээс хоосон хэсгийг нөхөж бичихийг хүс. Хичээлийн төгсгөлд хичээлийн явцад сурсан зүйлсээ ашиглан хоосон хэсгийг нөхөх боломжийг ахин тэдэнд өгөөрэй.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь залуу эмэгтэйчүүдэд Иосеф Смитийн тэнгэрлэг үүрэг зорилгын тухай сурахад тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Залуу эмэгтэйчүүдийг ахлагч Крэг К.Кристэнсэний “Сонгогдсон үзмэрчийг тодруулна” үгийг уншаад, бошиглогч Иосеф Смитийн ачаар бидэнд байгаа адислалуудыг талаар олж мэдэхэд урь. Тэднээс олж мэдсэн зүйлээ самбар дээр бичихийг хүс. Иосеф Смитийн ачаар бидэнд байгаа өөр ямар ямар адислалууд залуу эмэгтэйчүүдэд бодогдож байна вэ? Та Иосеф Смитийн тухай гэрлэлийг хэрхэн олж авсан болон сайн мэдээний сэргээлт хэрхэн таны амьдралыг адисалж байгаа тухай хуваалцах талаар бодож үз. 

  • Залуу эмэгтэй бүрийг Итгэлдээ үнэнч байх нь (114–115-р хуудас) ном эсвэл Сургаал ба Гэрээ 135:3-ыг уншаад, Иосеф Смитийн тухай ойлгосон зүйлсээ жагсаан бичихэд урь. Залуу эмэгтэй бүрийг бичсэн зүйлээсээ нэгийг хуваалцан, яагаад энэ нь түүнд чухал болохыг тайлбарлахыг хүс.

  • Иосеф Смитийн тухай нэг дууллыг ангиараа дуул. Энэ дуулал нь Иосеф Смит болон Сэргээлтийн тухай юу зааж байна вэ? Бошиглогчийн талаар сэтгэгдэл болон гэрчлэлээ хуваалцах боломжийг тэдэнд олго.

  • Залуу эмэгтэйчүүдийг Иосеф Смитийн Түүх 1:7–25-аас Иосеф Смитийн Анхны үзэгдлийн тухай уншаад, тэндээс сайн мэдээний үнэнүүдийг олоход урь (жишээ нь: Бурханы мөн чанар, залбирлын хүч чадал, Их урвалт гэх мэт). Эдгээр үнэн нь бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Залуу эмэгтэйчүүдийг өөр шашинд итгэдэг нэг найз нь “Танай Сүмд яагаад Иосеф Смит ийм чухал байдаг юм бэ?” гэж асууж байна гэж төсөөлөхийг хүс. Энэ асуултын тохирох хариултуудыг “Иосеф Смит: Сэргээлтийн бошиглогч” видео бичлэгээс эсвэл ахлагч Корбриж Лорэнсийн “Бошиглогч Иосеф Смит” хэлсэн үгнээс хайж олоход тэднийг урь. Та Иосеф Смитийн тухай шүүмжлэлүүдэд хэрхэн хариулахаа мэдэж авахад нь тэдэнд туслахын тулд ахлагч Нийл Л.Андэрсэны ”Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг” хэлсэн үгэн дэх “Шударга асуултууд” гэсэн гарчигтай хэсгийг уншиж болно.

  • Иосеф Смитийн амьдралыг харуулсан хэдэн зургийг тавь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 89–97-г үзнэ үү). Тэднээс уг зурагнуудын үйл явдлыг тайлбарлахыг хүс. Боломжтой бол уг үйл явдлуудыг өгүүлсэн судрын хэсгийг олоход тэдэнд тусал (судруудыг Сайн мэдээний уран зургийн цуглуулгын эхэнд тайлбарласан байж болно). Иосеф Смитийн тухай гэрчлэлээ хуваалцахад хэдэн залуу эмэгтэйг урь.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд сайн мэдээний сэргээлтэд Иосеф Смитийн гүйцэтгэсэн үүргийг ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээ нь тэд:

  • Иосеф Смитийн тухай гэрчлэлээ тэмдэглэлийн дэвтэртээ бичиж болно.

  • Гэрчлэлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж болно.

Дараагийн долоо хоногт тэд юу сурах талаар залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Хичээлдээ бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээлбэл тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео бичлэг үзэж, судраас суралцаж болно.

Хэвлэх