Ирээд, Намайг дага
Би Их Эзэний ажлыг яаравчлуулахад хэрхэн оролцож чадах вэ?


Би Их Эзэний ажлыг яаравчлуулахад хэрхэн оролцож чадах вэ?

Бид Их Эзэн “Болгоогтун, бибээр өөрийн ажлыг зохих цагт нь яаравчлуулах болно” (С ба Г 88:73) хэмээн Өөрийнхөө амлалтыг биелүүлж буй эцсийн өдрүүдэд амьдарч байна. Залуу эмэгтэйчүүд энэ ажилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид сайн мэдээг хуваалцаж, Христийнхтэй адил үйлчлэлийг үзүүлэн, шинэ гишүүдийг хүчирхэгжүүлж, идэвх султай гишүүдийг аварч, нас барагсдын төлөө авралын ёслолуудыг гүйцэтгэснээр бүх хүмүүнийг Христэд урьж уг ажилд оролцож чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Өнөө үед Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байгаа ямар нотолгоог та харсан бэ? Залуу эмэгтэйчүүд энэ ажилд идэвхтэй оролцоход тэднийг урамшуулан дэмжиж болох ямар туршлагуудыг та хуваалцаж чадах вэ?

Та залуу эмэгтэйчүүдээс Их Эзэний ажилд илүү үр дүнтэй оролцоход туслах ямар авьяас, чадварыг олж харсан бэ? Тэд энэ ажилд оролцохын тулд юуг хийгээд эхэлчихсэн байгаа вэ?

Ямар судар болон суралцах материалууд залуу эмэгтэйчүүдийг Их Эзэний ажлыг яаравчлуулахад оролцоход нь урамшуулан дэмжих вэ?

Исаиа 11:9; 1 Нифай 13:37; 14:14 (Их Эзэний ажлын тухай бошиглолууд)

Мозая 28:1–3 (Мозаягийн хөвгүүд сайн мэдээг заах хүсэлтэй байв)

Мосе 1:39 (Бурхан Өөрийн ажлыг тодорхойлдог)

С ба Г 138:56 (Бурханы итгэлтэй хүүхдүүд Их Эзэний талбайд хөдөлмөрлөхөөр Сүнсний дэлхийд байхдаа бэлтгэгдсэн)

Бонни Л.Оскарсон, “Сионы эгч нар аа, хүч чадалтай байж, өндийн босоцгооё,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган,  133–136

Кэрол Ф.Макконки, Бид энд зөв шударга үйл хэрэгт үйлчлэхээр ирсэн,Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 134

Линда К.Бөртон, “Ажлыг яаравчлуулах гар болон зүрх сэтгэлтэй хүмүүс хэрэгтэй байна,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар, 122–124

Авралын ажлыг яаравчлуулах нь

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч хүмүүсээс тунгаан бодож, гүнзгий мэдрэмж төрүүлэх асуултууд асуудаг байсан. Түүнийг өөрсдөд нь хайртайг мэддэг байсан учраас тэд бодол санаагаа нээлттэй хуваалцдаг байв. Та залуу эмэгтэйчүүдийн бодол санаа, хариултуудыг чин сэтгэлээсээ сонсож, анхааралтай сонсож байгаагаа тэдэнд харуулснаар Аврагчийн хайрыг мэдрэхэд нь тэдэнд туслах болно.

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах мөн гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд эдгээр санаанаас сонго эсвэл өөрийн санааг ашиглаарай.

  • Яаравчлуулах гэдэг үгийг самбар дээр бичиж, хэн нэгнээс Сургаал ба Гэрээ 88:73-ыг уншихыг хүс. Залуу эмэгтэйчүүдийг ямар нэгэн зүйлийг яаравчлуулах гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ярилцахад урь (хэрэв шаардлагатай бол тэд толь бичгээс энэ үгийг харж болно). Яагаад Их Эзэний ажлыг энэ үед яаравчлуулах ёстойг залуу эмэгтэйчүүдээс асуу.

  • Самбар дээр “Их Эзэний ажил гэж юу вэ?” гэж бич. Залуу эмэгтэйчүүдийг самбарт уг асуултад тохирох хариултуудыг бичихэд урь. Тэднийг хичээлээс сурсан зүйлээ энэ жагсаалтад нэмэхийг урамшуулан дэмж.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь залуу эмэгтэйчүүдэд Их Эзэний ажлыг яаравчлуулахад хэрхэн оролцож болохоо олж мэдэхэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Залуу эмэгтэйчүүдээс LDS.org дахь Авралын ажлыг яаравчлуулах нь хэсэгт зочилж, тэнд байгаа зарим эх сурвалжийг үзэхийг хэдэн өдрийн өмнөөс хүс. Тэднийг ангид ирэхдээ Их Эзэний ажилд илүү бүрэн дүүрэн оролцоход тэднийг урамшуулан дэмжсэн зүйлсийг энэ вэбсайтаас хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.

  • Залуу эмэгтэй бүрийг (хувь хувьдаа эсвэл жижиг бүлгүүдэд хуваагдан) Кэрол Ф.Макконки эгчийн “Бид энд зөв шударга үйл хэрэгт үйлчлэхээр ирсэн” хэлсэн үг эсвэл Кэрол М.Стэфэнс эгчийн “Бидэнд баярлах агуу шалтгаан буй” хэлсэн үгэн дэх түүхүүдээс нэгийг уншихад урь. Мөн та Сүмд элсээд удаагүй эсвэл Сүмд саяхнаас дахин идэвхтэй болсон тойргийн гишүүнийг туршлагаа хуваалцахад урьж болно. Хэрэв залуу эмэгтэйчүүд хэлсэн үгсийг уншиж дуусвал, уншсан түүхээ ангийнханд товч ярьж өгөөд, Их Эзэний ажилд оролцох талаар сурсан зүйлсээ хуваалцахыг тэднээс хүс. Эдгээр түүх нь бидэнд авралын ажилд хэрхэн оролцох талаар юу зааж байна вэ? Бид ямар арга замаар оролцчихсон явж байгаа вэ?

  • Линда К.Бөртон эгчийн “Ажлыг яаравчлуулах гар болон зүрх сэтгэлтэй хүмүүс хэрэгтэй байна ” хэлсэн үгэн дэх “хэрэгтэй байна” хэмээх жагсаалтуудыг хамтдаа уншина уу. Залуу эмэгтэйчүүдийг жагсаалтуудаас сонгож, хүмүүсийг Их Эзэний ажилд оролцоход урих тэмдгүүд хийхэд урь. Тэднийг тэмдгүүддээ уг ажлыг хийх зарим шаардлагыг болон үүнээс ирэх адислалуудыг багтаан бичихэд урь. Тэднийг тэмдгүүдээ болон Их Эзэний ажилд оролцсоноор олж авсан туршлагаа хуваалцахад урь.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэд Их Эзэний ажлыг яаравчлуулахад хэрхэн оролцохоо ойлгож байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээлбэл, тэд:

  • Найзыгаа Мючелийн үйл ажиллагаанд эсвэл Сүмийн бусад үйл ажиллагаанд урих

  • Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сайн мэдээний тухай гэрчлэлээ хуваалцах