Ирээд, Намайг дага
Санваарын ажилд миний гүйцэтгэх үүрэг юу вэ?


Санваарын ажилд миний гүйцэтгэх үүрэг юу вэ?

Санваарын ажил гэдэг нь санваартны үүргүүдээс илүү олон зүйлийг багтаадаг. Энэ нь Бурханы ажил бөгөөд Түүний хүүхдүүдийг адисалж, өргөмжилдөг мөн Түүний гэрээгээ сахидаг хүүхдүүдээр гүйцэтгэгддэг юм. Эмэгтэйчүүд санваарын ажлыг гүйцэлдүүлэхэд зайлшгүй шаардлагатай хүмүүс юм. Бид тусламж хэрэгтэй хүмүүст тусалж, сайн мэдээг заан, бүх хүмүүнийг Христэд ирэхэд урьдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та санваарын ажилд хэрхэн оролцдог вэ? Та залуу эмэгтэйчүүдэд Их Эзэний ажил дахь өөрсдийн үүргийг ойлгоход нь туслах ямар туршлагуудыг хуваалцаж болох вэ?

Танай ангид байгаа залуу эмэгтэйчүүд өөрсдийгөө санваарын ажилд оролцох зайлшгүй шаардлагатай хүмүүс гэдгийг мэдэж байна уу? Тэдэнд Их Эзэний ажлыг гэр орон, сүм дээр болон найз нөхөдтэйгөө хамт хийсэн бусадтай хуваалцах ямар туршлага байна вэ?

Та заахаар бэлтгэхдээ эдгээр судар ба материалыг залбирч судлаарай. Залуу эмэгтэйчүүдтэй юу хуваалцах хэрэгтэй гэж танд сүнслэгээр мэдрэгдэж байна вэ?

С ба Г 20:38–60 (Санваартнуудын үүргүүд)

Лук 8:1–3; Үйлс 9:36–40; Ром 16:1–2 (Бусдад номлож буй жишээнүүд)

Алма 56:47–48; 57:21; С ба Г 25:6–8; Мосе 5:11–12 (Сайн мэдээг зааж буй жишээнүүд)

Лук 2:36–38; Иохан 20:11–18; Алма 19:16–17 (Бусдыг Христэд ирэхэд урьж буй жишээнүүд)

Хэнри Б.Айринг, “Тайтгаруулагч,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 136–140

Даллин Х.Өүкс “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн дагалдагчдыг Сүнс тэдний зүрх сэтгэлд нөлөөлсөн туршлагыг гэрчлэхэд урьдаг байлаа. Санваартнуудтай хамтран ажилласан талаар залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаж болох ямар туршлага танд байдаг вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад төрсөн сэтгэгдлээ ярих, заах санаа болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж харахад туслах болно.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд эдгээр санаанаас сонго эсвэл өөрийн санааг ашиглаарай:

  • “Санваартны үүргүүд юу вэ?” гэж самбар дээр бич. Залуу эмэгтэйчүүдээс өөрсдийн санаанд орж ирсэн бүх үүргийг жагсааж бичээд, дараа нь Сургаал ба Гэрээ 20:46–60-аас олж авсан үүргүүдийг нэмж бичихийг хүс. Тэд эдгээр үүргээс алийг нь залуу эрэгтэйчүүдтэй хамтдаа хүлээдэг болохыг бодоход тэднийг урь.

  • Ангиараа уг тоймын эхэнд байгаа догол мөрийг уншиж, залуу эмэгтэйчүүдийг санваарын ажил гэж юу болохыг ойлгоход нь туслах үг хэллэгүүдийг самбар дээр бичихэд урь. Тэд залуу эмэгтэйчүүдийн амлалт болон Сургаал ба Гэрээ 20:46–60-д жагсаасан санваартны үүргүүдийн хооронд ямар уялдаа холбоо байгааг мэдэж байна уу?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь залуу эмэгтэйчүүдийг санваарын ажилд оролцоход нь урамшуулан дэмжихэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Бид Сургаал ба Гэрээ 20:53 ба 59-өөс санваартны үүрэг нь Сүмийн гишүүдтэй хамт байж, тэднийг бэхжүүлэн мөн Христэд ирэхэд бүхнийг урих  хэмээн мэдэж авдаг. Залуу эмэгтэйчүүдийг ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн “Tайтгаруулагч” үгийн хэсгүүдийг давтахад урь.  Гэрээгээ сахиж мөн санваарын ажилд оролцоход маань Ариун Сүнс хэрхэн тусалж чадах талаар тэрээр бидэнд юу гэж заадаг вэ?

  • Хичээл эхлэхийн өмнө залуу эмэгтэйчүүдийг номлож, сайн мэдээг зааж, бусдыг Христэд ирэхэд урьдаг үлгэр жишээч эмэгтэйн талаар Сүмийн түүх, судар (энэ тоймд санал болгосон жишээнүүд байж болно) эсвэл гэр бүлийн гишүүнээсээ суралцахад урь. Хичээлийн эхэнд тэднийг сурсан зүйлээ хуваалцахад урь. Эдгээр эмэгтэй санваарын ажилд ямар арга замуудаар оролцож байсан бэ? Эдгээр түүх хэрхэн залуу эмэгтэйчүүдэд сүнслэг мэдрэмж төрүүлж байна вэ? Тэд санваарын ажилд оролцож байгаагаа хэрхэн харж байна вэ?

  • Ангиараа “Relief Society: A Restoration of an Ancient Pattern”-г унш. Залуу эмэгтэйчүүдийг санваарын ажил дахь эмэгтэйчүүдийн үүргийн талаарх сэтгэгдлээ хуваалцахад урь. Эмэгтэйчүүд түүхийн турш юу хийсэн тухай унших нь залуу эмэгтэйчүүдийг уг ажилд оролцоход нь хэрхэн сүнслэгээр нөлөөлж байна вэ? Залуу эмэгтэйчүүдийг Daughters in My Kingdom номыг хувиараа судлахад урамшуулан дэмж. Хэрэв боломжтой бол та тэдэнд уг номыг өгч болно.

  • Ахлагч Даллин Х.Өүксийн “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл” хэлсэн үгийн дөрөв дэх хэсгийг хамтдаа унш. Залуу эмэгтэйчүүдээс тэднийг урамшуулсан хэсгийг хуваалцахыг хүс. Бишопын зөвшөөрлөөр тойргийн нэг эгчийг дуудлагаа биелүүлэх чадварыг нь санваарын эрх мэдэл хэрхэн нэмэгдүүлсэн туршлагаа хуваалцахад урь. Та энэ эгчийг урьж байгаагаа хэдэн өдрийн өмнө мэдэгдэх хэрэгтэй.

  • Энэхүү тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэгийг үзүүлээд,  видео бичлэгт гарч буй эмэгтэйчүүд ямар арга замаар санваарын ажилд оролцож байгааг олж тодорхойлохыг  залуу эмэгтэйчүүдээс хүс. Эдгээр видео бичлэгэн дээрх жишээ ба Сүмийн удирдагчдын зөвлөгөө нь тэднийг энэ ажилд илүү бүрэн оролцоход хэрхэн  нөлөөлж болох вэ?  

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд санваарын ажилд хэрхэн оролцож болохоо ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээлбэл, тэд:

  • Санваарын ажил дахь үүргүүдээ биелүүлэх төлөвлөгөө гаргаж болно.

  • Өнөөдөр санваарын ажлын талаар сурсан зүйлсээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж болно.

Залуу эмэгтэйчүүдтэй дараагийн долоо хоногт юу сурах талаар нь хуваалцаарай. Тэд хичээлдээ бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой хэлсэн үгийг уншиж, видео бичлэг үзэж, судраас суралцаж болно.