Ирээд, Намайг дага
Санваар ба санваарын түлхүүрүүд


Санваар ба санваарын түлхүүрүүд

“Бурханы хаант улсын түлхүүрүүд дэлхий дээр хүмүүнд итгэмжлэгдсэн болой” (Сургаал ба Гэрээ 65:2).

Энэхүү хэсгийн тоймууд нь санваарыг болон энэ нь тэднийг одоо болон ирээдүйд Бурханы охидын хувьд үүргээ биелүүлэхэд хэрхэн адислахыг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд туслах юм. Залуу эмэгтэйчүүд Есүс Христэд итгэх итгэлээ тогтмол хөгжүүлж, хүлээн авсан санваарын ёслолуудаараа болон сахидаг гэрээнүүдээрээ дамжуулан Бурханы хүчийг олж авснаар агуу их хүч чадлыг хүлээн авч, өргөмжлөлийн адислалуудаас хүртэх шаардлагыг хангаж чадна. Санваар бол Бурханы эрэгтэй, эмэгтэй бүх хүүхдийг адилхан адислахын тулд ашигладаг Бурханы хүч гэдгийг мэдэж авахад тэдэнд тусал. Түүнчлэн Сүмд үйлчлэхдээ санваарын түлхүүрүүд атгадаг удирдагчдын удирдлаган доор үйлчилдэг гэдгийг ойлгоход тэдэнд тусал. Тиймээс тэд санваарын ажилд оролцдог.

Энэ сард сонгох тоймууд:

Багшид зориулсан зөвлөмж

Гэрт нь санваарын эрх мэдэлтэй хүн байдаггүй эсвэл амьдралд нь сөрөг үлгэр дуурайл үзүүлдэг хүмүүс байдаг залуу эмэгтэйчүүдэд мэдрэмжтэй ханд. Хэдийгээр хамгийн сайн сайхан зүйлийг заах нь чухал ч дээрх нөхцөл байдалд нарийн мэдрэмжтэй хандана уу.

Мючел

Та үйл ажиллагаануудыг өсвөр үеийнхний суралцаж байгаа зүйлстэй хэрхэн холбон төлөвлөж болох талаар бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Түүнчлэн эдгээр тойм дээрх суралцах олон үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжтой. Ням гарагт залуу эмэгтэйчүүдийн ойлгож мэдсэн зүйлийг бататгахын тулд тохиромжтой үйл ажиллагаануудыг сонгон, төлөвлөхдөө ангийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.

Хэвлэх