Патриархын адислал надад хэрхэн тусалж болох вэ?
Патриархын адислал бол бидэнд зориулсан хувийн илчлэлт юм. Хэрэв бид итгэлтэй байвал патриархын адислал бидэнд өөрсдийн чадвар болон хүлээн авч болох адислалуудаа ойлгоход туслах болно. Энэ нь бидний амьдралыг удирдан чиглүүлэх амлалт, сануулга эсвэл анхааруулгыг агуулдаг. Энэ нь түүнчлэн Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрийг мэддэг мөн санаа тавьдаг гэдгийг мэдэхэд бидэнд тусалдаг.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Бэлдэж байхдаа дараах судар, материалуудыг залбирч судлаарай. Таны зааж байгаа залуу эмэгтэйчүүдэд хамгийн их туслах зүйл юу байна гэж та бодож байна вэ?
Aлма 16:16–17; 3 Нифай 17:2–3 (Бид Их Эзэнээс удирдамж хүлээн авахын тулд зүрх сэтгэлээ бэлтгэх хэрэгтэй)
3 Нифай 20:25–27 (Израилийн угсаа дэлхийн гэр бүлүүдийг адисалдаг)
С ба Г 82:10; 130:20–21 (Адислалууд дуулгавартай байдалд тулгуурладаг)
Хэнри Б.Айринг, “Өндөр зорилго тавихад нь хүүхдүүддээ тусал,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 11-р сар, 60–67
Жюли Б.Бэк, “Та нар заяагдсан ариун нандин эрхтэй,” Ensign ба Лиахона, 2006 оны 5-р сар, 106–8
Карлос А.Годой, “Их Эзэнд бидэнд зориулсан төлөвлөгөө бий!” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 96-98
“Патриархын адислалуудын тухай,” New Era, 2004 оны 3-р сар, 32–35; мөн Лиахона, 2004 оны 3-р сар, 18–21
Итгэлдээ үнэнч байх нь номын “Патриархын адислалууд” (2004), 149-151
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж мэдэхэд туслах юм.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонгох юм уу, өөрөө шинэ санаа бодож олоорой:
-
Хэрэв та патриархын адислалаа авсан бол агуулгыг нь хуваалцалгүйгээр түүнийг залуу эмэгтэйчүүдэд үзүүл.Энэ нь таны амьдралыг хэрхэн адисалсныг тэдэнтэй хуваалц.
-
“Патриархын адислал надад хэрхэн тусалж болох вэ?” гэж самбар дээр бич. Эдгээр асуултад хариулахыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Хичээлийн турш энэ асуултыг дахин асууж болно. Ярилцлагынхаа нэг хэсэг болгож, патриархын адислал нь түүнд амьдралдаа чухал шийдвэр гаргахад нь хэрхэн тусалсан тухай ахлагч Карлос А.Годойн түүхийг хуваалцах талаар бодож үз. (“Их Эзэнд бидэнд зориулсан төлөвлөгөө бий!” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 96-98-ыг үзнэ үү).
Хамтдаа суралц
Эдгээр үйл ажиллагаа нь залуу эмэгтэйчүүд патриархын адислалын талаар суралцахад туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Нэг буюу түүнээс олон залуу эмэгтэйг патриархын адислал хүлээн авсан талаарх туршлагаасаа хуваалцахад урь (эсвэл та өөрийн туршлагаасаа хуваалц). Патриархын адислал тэдэнд хэрхэн тусалсан бэ? (Залуу эмэгтэйчүүдэд патриархын адислалын агуулга нь ариун нандин бөгөөд энэ талаар ярилцах хэрэггүйг сануул.) “Патриархын адислалуудын тухай” нийтлэлийг хувилж тэрхүү хувиа хэд хэдэн хэсгүүдэд хуваан хайчил. Нэг хэсэг дээр нэг асуулт тавин түүнийгээ ангийнхантайгаа хуваалц. Тэдэнд өөр ямар асуулт байна вэ?
-
Бишопын зөвшөөрлөөр залуу эмэгтэйчүүдтэй патриархын адислалын талаар ярилцахаар гадасны патриархыг урь. Залуу эмэгтэйчүүд өөрсдөдөө буй аливаа асуултаа патриархаас асуухад нь тэднийг дэмж.
-
Патриархын адислалын талаар өөрсдөдөө байгаа асуултуудаа бичихийг залуу эмэгтэйчүүдээс хүс. Ангиараа Итгэлдээ үнэнч байх нь номны 149–152 хуудсууд дээрээс хариултаа хай.
-
Ангиараа Жюли Б.Бэкийн “Та нар заяагдсан ариун нандин эрхтэй” хэлсэн үгийн хэсгээс мөн патриархын адислалын талаарх ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Өндөр зорилго тавихад нь хүүхдүүддээ тусал” хэлсэн үгэн дэх тайлбараас унш. Хэсэг бүрийг уншсаны дараа залуу эмэгтэйчүүдийг патриархын адислалын талаар юу сурснаа дүгнэж бичихэд урь.
-
Энэхүү тоймд санал болгосон судруудыг уншихыг залуу эмэгтэйчүүдэд уриалан, тэднийг патриархын адислалын талаар судар болгоны зааж байгаа зүйлийг хуваалцахад урь.
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Патриархын адислалын талаар тэд илүү сайн ойлголтыг авсан уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлагатай байна уу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээлбэл:
-
Tэд Хувь хүний үнэ цэнэ Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх шаардлагатай туршлагууд 2-ыг Хувийн хөгжил дэвшил номноос биелүүлж болно.
-
Хэрэв тэд патриархын адислалаа хүлээн авсан бол үүнийгээ судалж түүнд агуулагдсан зөвлөгөө, сэрэмжлүүлэг, сүнслэг бэлэг мөн адислалуудыг тэмдэглэж авч болно.