Ирээд, Намайг дага
Бошиглогчид ба илчлэлт


Бошиглогчид ба илчлэлт

“Бурханы илчилсэн бүгдэд, эдүгээ түүний илчилж буй бүгдэд бид итгэдэг, мөн Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг Тэрээр цаашид илчлэх болно гэдэгт бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:9).

Энэхүү хэсгийн тоймууд нь Их Эзэнийг судруудаар болон амьд бошиглогч, дагалдагчдаар мөн тэдний зүрх сэтгэл, оюун ухаанд Ариун Сүнсээр ирэх хувийн илчлэлтээр дамжуулан ярих үед дуу хоолойг нь таньж сурахад залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Залуу эмэгтэйчүүд одоо мөн ирээдүйд сорилттой эсвэл хэцүү асуудалтай тулгарах үедээ удирдамж эрэлхийлэн, судруудад болон залбиралд мөн амьд бошиглогчдын үгсэд шууд ханддаг болохын тулд Их Эзэний үгийг хайрлаж, итгэдэг болоход тэдэнд туслаарай.

Энэ сард сонгох тоймууд:

Мючел

Та үйл ажиллагаануудыг өсвөр үеийнхний суралцаж байгаа зүйлтэй хэрхэн холбон төлөвлөж болох талаар бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Түүнчлэн эдгээр тойм дээрх суралцах олон үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжтой. Ням гарагт залуу эмэгтэйчүүдийн ойлгож мэдсэн зүйлийг бататгахын тулд тохиромжтой үйл ажиллагаануудыг сонгон, төлөвлөхдөө ангийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.

Хувийн хөгжил дэвшил

Хувийн хөгжил дэвшил номын дараах туршлагууд нь энэхүү бүлгийн хичээлүүдтэй холбоотой. Үүнд

Хэвлэх