Ирээд, Намайг дага
Би хэрхэн хувийн илчлэлт хүлээн авах вэ?


Би хэрхэн хувийн илчлэлт хүлээн авах вэ?

Бидний хүн нэг бүр өөрсдийн амьдралыг удирдах хувийн илчлэлт хүлээн авах эрхтэй. Хувийн илчлэлт хүлээн авахад бэлтгэхдээ зөв зохистой амьдарч, судруудыг судлан, тунгаан бодох ёстой. Бид эрэлхийлж мөн асуух аваас Бурхан бидэнд Ариун Сүнсээрээ дамжуулан хүслээ илэрхийлэх болно.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та хувийн илчлэлт хүлээн авснаа хэрхэн мэддэг вэ? Хувийн илчлэлтээ таньж сурах нь хэрхэн таны амьдралыг  адисалсан бэ?

Танай ангийн залуу эмэгтэйчүүд хувийн илчлэлт хүлээн авахад суралцах нь яагаад чухал гэж та үзэж байна вэ? Та хэрхэн тэдэнд хувийн илчлэлтээ таньж сурахад нь тусалж болох вэ?

Бэлдэж байхдаа эдгээр судар болон материалыг залбирч судлаарай. Та залуу эмэгтэйчүүдтэй юуг хуваалцахаар сүнслэгээр өдөөгдөж байна вэ?

Хаадын дээд 19:9–12; Хиламан 5:30; С ба Г 6:14–16, 23; 8:2–3; 11:12–14 (Сүнс бидэнтэй ярьдаг арга замууд)

Иохан 14:26–27 (Ариун Сүнс бидэнд аливааг санаж, амар амгаланг мэдрэхэд тусалдаг)

Ифер 2–3; С ба Г 9:7–9 (Хувийн илчлэлт нь таныг тунгаан бодож, суралцсаны дараа ирдэг)

Роналд Р.Расбанд, “Ариун Сүнс биднийг хөтлөг,” Ensign, 2017 оны 5-р сар, 93–96 эсвэл 2017 оны 4 дүгээр сарын Ерөнхий чуулган, 81–84

Хэнри Б.Айринг, “Илчлэлт үргэлжлэн ирсээр байгаа,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 11-р сар, 70-73

Ричард Г.Скотт, “Хувийн амьдралдаа илчлэлт, Сүнсний удирдамжийг хэрхэн авах вэ,Ensign ба Liahona, 2012 оны 5-р сар, 45–47

Сүнсний өдөөлтийг ялган танихад суралцахуй,Миний сайн мэдээг номло (1999), 107-108

Итгэлдээ үнэнч байх нь номын “Илчлэлт,” (2004), 140–144

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийг нь дагадаг хүмүүсийг итгэлтэйгээр үйлдэхэд мөн Өөрийнх нь заасан үнэнүүдийн дагуу амьдрахад урьдаг. Тэрээр Өөрийн дагалдагчдыг суралцах хүчирхэг туршлагуудаар ханган, бүхий л зүрх сэтгэлээрээ сайн мэдээг дагахад туслахын тулд анхаардаг байсан. Та хэрхэн итгэлтэй үйлдэж, сурсан үнэнийхээ дагуу амьдрахыг залуу эмэгтэйчүүдэд зааж чадах вэ?

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаа

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж мэдэхэд туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд доорх санаануудаас эсвэл өөрийн санааг ашиглаарай.

  • Ариун Сүнс бидэнтэй хэрхэн харьцдагийг харуулах өөр ямар үгсийг залуу эмэгтэйчүүд мэддэг вэ?

  • Самбар дээр “Би_____________________үедээ хувийн гэрчлэл хүлээн авдаг гэдгийг мэддэг” гэж бич. Залуу эмэгтэйчүүдээс энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээж болохыг асуу. Хичээлийн турш энэхүү өгүүлбэрийн тухай тунгаан бодож хариултууд нэмж олохыг тэднээс хүс.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь залуу эмэгтэйчүүдийг хэрхэн хувийн илчлэлт хүлээн авах талаар ойлгоход туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг эсвэл түүнээс дээш үйл ажиллагааг сонго.

  • Самбар дээр Роналд А.Расбандын хэлсэн “Ариун Сүнс биднийг хөтлөг” гэх үгийг гарчиг болгон бичээд, дөрвөн санааг нь төлөөлөн багана зур. Хэсэг бүрийг хамтдаа уншаад, залуу эмэгтэйчүүдийг хувийн илчлэлт хүлээн авахын тулд юу хийж болох талаар ахлагч Расбандын санал болгосон зүйлсийг багануудад бичихэд урь. Танай тойрогт гал сөнөөгч, цагдаагийн офицер гэх мэт эхний хариулагч байдаг уу? Байдаг бол эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд эсвэл байгалийн гамшгийн үед эхний хариулагч байна гэдэг нь юу гэсэн үг болох талаар ангийнхандаа яриулахаар түүнийг урь. Тэр ийм нөхцөлд хариу үзүүлэхэд хэрхэн бэлддэг вэ? Залуу эмэгтэйчүүдээс сүнслэг байдлын хувьд хэрхэн эхний хариулагчид байх талаар энэ хэлэлцүүлгээс сурсан зүйлээ ярилцахыг хүс.

  • Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Илчлэлт үргэлжлэн ирсээр байгаа” хэлсэн үгийн эхний гурван догол мөрийг хамтдаа унш. Залуу эмэгтэйчүүдээс тэдэнд эсвэл тэдний таньдаг хэн нэгэнд хувийн илчлэлт шаардлагатай болох хэд хэдэн нөхцөлийг жагсаан бичихийг хүс. Залуу эмэгтэйчүүдийг ерөнхийлөгч Айрингийн хэлсэн үгээс эсвэл видео бичлэг үзэж, сурсан зүйлүүдээсээ хуваалцахад урь. Хувийн илчлэлт эрэлхийлэхийн тулд юу хийх хэрэгтэйг тунгаан бодоход тэднийг урь.

  • Энэ сурах тоймд санал болгосон судрын эшлэлүүдийг самбар дээр бич. Залуу эмэгтэй бүрийг судруудыг нэг нэгээр нь уншиж, Ариун Сүнс бидэнтэй хэрхэн харилцаж чадах талаар юу зааж байгааг тодорхойлохыг хүс. Залуу эмэгтэйчүүдийн олсон зүйлүүдийг самбар дээр холбогдох судруудынх нь хажууд бичүүл. Ариун Сүнс эдгээр арга замын аль нэгээр тэдэнтэй ярьсан ямар нэгэн туршлагаасаа хуваалцахад тэднийг урь.

  • Миний сайн мэдээг номло номын 107-108-р хуудсан дээрх хүснэгтийг залуу эмэгтэй бүрд хувилж өг. Ариун Сүнс бидэнтэй хэрхэн харилцдаг талаарх энэ хүснэгтийг болон үүний тодорхойлолтуудыг дүгнэн үзэхэд хүн бүрийг урь. Энэ хүснэгтэд дүрсэлсэн мэдрэмж, бодол, сэтгэгдлүүдийг мэдэрсэн үеэ бичихэд залуу эмэгтэйчүүдийг урь. Тэдний заримыг бичсэн зүйлсээ ангийнхантайгаа хуваалцахад урь.

  • Бид өөрсдийгөө бэлтгэж чадах өөр ямар арга замууд байдаг вэ? (3 Нифай 13:17:2–3; С ба Г 9:7-8-ыг үзнэ үү.) Энэ видео бичлэг дээрх өсвөр үеийнхэнд тохиолдсон сорилт бэрхшээлийг хүлээж авахад залуу эмэгтэйчүүдийг урамшуулан дэмжиж, дараа нь ангидаа туршлагуудаа хуваалцахад урь.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд хувийн илчлэлт хэрхэн хүлээн авах талаар одоо илүү сайн ойлгосон уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:

  • Сонголт ба хариуцлага эрхэмлэх чанарын 5-р туршлагыг Хувийн хөгжил дэвшил номоос гүйцэтгэж болно.

  • Долоо хоногийн туршид өөрсдийн хүлээн авсан мөн тэдгээрийн дагуу үйлдсэн сүнслэг, тодорхой нэгэн өдөөлт эсвэл сэтгэгдлийн талаар бичиж болно. Тэд сүнслэг өдөөлтийг дагахад нь юу тохиолдсоныг мөн ямар адислалууд хүлээн авснаа өдрийн тэмдэглэлдээ бичиж болно.

Дараагийн долоо хоногт юу сурах талаар нь залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Тэд хичээлдээ бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой хэлсэн үгийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.