Ирээд, Намайг дага
Амьд бошиглогчдыг сонсож, дагах нь яагаад чухал байдаг вэ?


Амьд бошиглогчдыг сонсож, дагах нь яагаад чухал байдаг вэ?

Бид Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжин баталдаг. Тэдний сургаал Их Эзэний хүслийг илэрхийлдэг. Тэд өнөө үед зориулан Их Эзэний удирдамж, сэрэмжлүүлэг, зөвлөгөөнүүдийг бидэнд өгдөг. Бид тэдний зөвлөгөөг сонсож, дуулгавартай дагасан үед аюулгүй байдал, амар амгалан, сүнслэг хүч чадлаар адислагддаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та нар амьд бошиглогчдын өгсөн ямар зөвлөгөөг өөрсдийн амьдралд хэрэгжүүлсэн бэ? Энэ зөвлөгөөг дагаснаар та нар хэрхэн адислагдсан бэ?

Танай ангийн залуу эмэгтэйчүүдийн хувьд амьд бошиглогчдын талаар гэрчлэлтэй байх нь яагаад чухал вэ? Өнөөдөр тэднийг удирдах амьд бошиглогчидтой байх нь ямар их адислал болохыг ойлгоход та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Дараах судар, материалуудыг залбирч судал. Та залуу эмэгтэйчүүдтэй юуг хуваалцахаар сүнслэгээр өдөөгдөж байна вэ?

Aмос 3:7; С ба Г 1:4, 37–38; Moсе 6:26–38 (Их Эзэн Өөрийн бошиглогчдоор дамжуулан бидэнтэй ярьдаг)

С ба Г 21:1, 4–7 (Их Эзэн бошиглогчийг дагадаг хүмүүст агуу адислалуудыг амласан)

Роналд А.Расбанд, “Сүмийн удирдагчидтайгаа хамт зогсох нь,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 31–34

Дэвид А.Бэднар, “Миний нэрийг гэрчлэхээр сонгогдсон,” Ensign эсвэл Liahona, 2015 оны 11-р сар, 128–131

М.Рассэлл Баллард, “Завиндаа үлдэж, чанга зууран барь!,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 11-р сар, 89-92

Кэрол Ф.Макконки, “Бошиглогчдын үгсийг дагаж, амьдарцгаая,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 11-р сар, 77–79

Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), ii–iii

Итгэлдээ үнэнч байх нь номын “Бошиглогчид” (2004), 129–130

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч заадаг хүмүүстээ асуулт тавьдаг байсан ба асуух боломжийг тэдэнд олгодог байв. Залуу эмэгтэйчүүдийг Бурхан Тэргүүтэний тухай илүү сайн ойлгоход нь туслах ямар асуултыг та асууж болох вэ? Та хэрхэн тэдний хариултыг сонирхож байгаагаа хичээлийн явцад харуулж болох вэ?

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Зураг

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах, гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвүүлэлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж мэдэхэд туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд доорх санаануудаас ашигла эсвэл өөрийн санааг ашиглаарай.

  • Залуу эмэгтэйчүүдээс хэрэв өөр шашин шүтдэг найз нь залуу хүмүүст бошиглогч ямар зөвлөгөө өгснийг асуувал та нар юу гэж хариулах байсан бэ? гэж асуу. Aнгиараа, “Тэргүүн Зөвлөлөөс залуучуудад өгсөн захиас” хэсгийн 1 дэх догол мөрийг Залуучуудын бат бөх байдлын төлөө номноос унш. Яагаад амьд бошиглогчийг сонсож, дагах нь чухал байдаг талаар залуу эмэгтэйчүүд юу гэж бодож байгааг асуу.

  • Залуу эмэгтэйчүүдийг амьд бошиглогчдыг сонсох, тэднийг дагах хэрэгтэй гэдгийг харуулах Мормоны Номын түүхийн талаар бодоод, энэ тухай хуваалцахыг урь. Тухайлбал Лихай, Бенжамин хаан, Абинадайн түүх эсвэл Самуел, Лемен хүний түүх зэрэг байж болно. Тэд эдгээр түүхээс юу сурдаг вэ? Тэд бошиглогчийн зөвлөгөөг дагасан талаар ямар туршлага хуваалцаж болох вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь амьд бошиглогчдыг дагахын ач холбогдлыг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.

  • Залуу эмэгтэй бүрд энэхүү тоймд санал болгосон судруудаас нэгийг оноож, бидэнд бошиглогч хэрэгтэй байдгийн шалтгааныг, мөн бошиглогчийг дагаснаар ирдэг адислалуудыг хайж олохыг тэднээс хүс. Тэднийг өөрсдийн бодлоос хуваалцахад урь. Бошиглогчийн зөвлөгөөг дагасан хувийн туршлагаа хуваалцах юм уу, үүнийг хийснээр сурсан зүйлийнхээ талаар гэрчлэлээ хуваалц. Залуу эмэгтэйчүүдийг өөрсдийн туршлагуудаас хуваалцахад урь.

  • Амьд бошиглогчийг гол дагаж уруудах хөтөчтэй адилтгасан ахлагч Баллардын хэлсэн үгийг хэсэгчлэн уншиж, хөтчийн бошиглогчтой адил зүйлүүдийг жагсаан бич. Бошиглогч, төлөөлөгчдийг дагах нь яагаад чухал болохыг бусдад заахдаа ашиглаж болох бусад ижил төстэй зүйрлэлийн талаар бодож, мөн хуваалцахад ангийн гишүүдийг урь.

  • Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынхны зургуудыг үзүүл (Ensign эсвэл Лиахона сэтгүүлийн чуулганы дугаар дээр гарсан хүмүүс гэх мэт). Эдгээр бүх хүн нь бошиглогч, үзмэрч, илчлэгчид мөн гэсэн өөрийн гэрчлэлийг хуваалц. Амьд бошиглогчдын өгсөн зөвлөгөөнүүдийг самбарт жагсаан бичихэд залуу эмэгтэйчүүдийг урь. (Тэдэнд санахад нь туслахын тулд Ensign эсвэл Лиахона сэтгүүлийн хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы дугаарыг авчир). Энэ зөвлөгөөг дагах нь тэдний болон гэр бүлийнх нь амьдралыг хэрхэн адисалдаг вэ?

  • Залуу эмэгтэй бүрд нэг жижиг карт өг. Залуу эмэгтэйчүүдийг ерөнхийлөгч Монсоны саяхан хэлсэн үгнүүдээс нэгийг уншиж, картан дээрээ бичихийг хүссэн мэдэгдлээ сонгоход урь. Картаа гэртээ аваачин, өрөөндөө ил байрлуулахыг, эсвэл судруудынхаа дунд хавчуулахыг хүс. Сонгосон мэдэгдлүүдээ хуваалцаж, яагаад тэднийг сонгосноо тайлбарлахыг тэднээс хүс.

  • Кэрол Ф.Макконки эгчийн “Бошиглогчдын үгсийг дагаж амьдарцгаая” хэлсэн үгэн дэх “Дэлхийн жишгээр бол, бошиглогчийг дагах нь нийтэд өргөн дэлгэрээгүй бөгөөд улс төрийн хувьд буруу эсвэл нийгмээр хүлээн зөвшөөрөгдөөгүй зүйл юм. Гэвч бошиглогчийг дагах нь үргэлж зөв байдаг” (Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 88) гэсэн өгүүлбэрийг ангийнхантай хуваалц. Бошиглогчийг дагадаггүй хүмүүс ямар шалтгаан хэлдэг вэ?  Ангийн гишүүдийг бошиглогчийг дагасных нь төлөө тэднийг сэтгэлээр унагахыг эрэлхийлж байгаа хэн нэгэнд хандаж юу гэж хэлэхээ мэдэхийн тулд Макконки эгчийн хэлсэн үгийн үлдсэн хэсгийг эсвэл ахлагч Роналд А.Расбандын “Сүмийн удирдагчидтайгаа хамт зогсох нь” хэлсэн үгийг олж уншихад урь. Олсон зүйлсээ хуваалцахыг тэднээс хүс. 

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсээ хуваалцахыг хүс. Амьд бошиглогчид хэрэгтэй гэдгийг тэд ойлгосон уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Цөөн залуу эмэгтэйгээс тэд юу хийхээр сүнслэгээр нөлөөлөгдсөнийг асуу.

Дараагийн долоо хоногт юу сурах талаар нь залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Тэд хичээлдээ бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой хэлсэн үгийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Зураг

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.

Хэвлэх