Би хэрхэн гэрчлэлээ хүчирхэгжүүлэх вэ?
Гэрчлэл нь Ариун Сүнсээр өгөгддөг, үнэний талаарх сүнслэг гэрч юм. Бид Сүмийн гишүүдийн хувьд өөрсдийн гэрчлэлүүдийг олж авах ариун нандин боломж хийгээд үүрэгтэй хүмүүс билээ. Хэрэв бид судалж, залбирч, сайн мэдээний дагуу амьдарснаар гэрчлэлтэй болохыг эрэлхийлбэл сайн мэдээ үнэн гэдгийг олж мэдэхэд маань Ариун Сүнс бидэнд туслах болно.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Дараах судар, материалуудыг залбирч судал. Та залуу эмэгтэйчүүдийг гэрчлэлтэй болоход юу сүнслэгээр нөлөөлнө гэж үзэж байна вэ?
Иохан 7:16–17 (Хэрэв бид Их Эзэний хүслийг биелүүлбэл гэрчлэлтэй болно)
1 Коринт 2:9–13; Aлма 5:45–46; С ба Г 8:2–3 (Ариун Сүнс үнэнийг гэрчилдэг)
Иаков 1:5; 1 Нифай 10:17–19; 15:11; 3 Нифай 18:20; Moронай 10:3–5 (Гэрчлэлтэй болохын тулд бид асууж, мөн эрэлхийлэх ёстой)
Moзая 26:3; Aлма 12:11 (Гэрчлэлтэй болоход тулгарах бэрхшээлүүд)
Aлма 32:27–34 (Итгэх хүсэлтэй эхэл)
С ба Г 9:7–9 (Бид асуухаасаа өмнө өөрсдөө суралцах ёстой)
Роналд А.Расбанд, “Та мартахгүйн тулд,” Ensign эсвэл 2016 оны Ерөнхий чуулган, 110-114
Томас С.Монсон “Итгэ, дуулгавартай бай, мөн тэвч,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 5-р сар, 126–129
Дийтр Ф.Угдорф, “Гэрэл ба үнэний гэрчийг хүлээн авах нь,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11 сар, 20-23
Бонни Л.Оскарсон, “Хөрвөгдөцгөө, та нар минь,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 11-р сар, 76–78
Итгэлдээ үнэнч байх нь“ номын Гэрчлэл” (2004), 178–180
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж харахад туслах юм.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонгох юм уу, өөрийн санааг ашиглаарай.
-
Залуу эмэгтэйчүүдээс энгийн туршилтын үр дүнг урьдчилан хэлэхийг хүс. Жишээ нь, та “Би үүнийг унагавал юу болох вэ?” эсвэл “Хэрэв чийдэнгийн унтраалгыг дарж асаавал юу болох вэ?” гэж асууж болно. Тэднээс энэ туршилтыг хийхээс өмнө юу болохыг тэд хэрхэн урьдчилан мэдэж байгааг асуу. Гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд үгийг туршиж үзэх шаардлагатай бөгөөд (Алма 32:27-г үзнэ үү) цаг үргэлж хийх юм бол туршилтын үр дүнд итгэлтэй болдог болохыг тэдэнд тайлбарла.
-
Гэрчлэл гэдэг үгийн тодорхойлолтыг бичихийг залуу эмэгтэйчүүдээс хүс. Тэднийг тодорхойлолтоо ангийнхантайгаа хуваалцахад урь. Та тэднийг Итгэлдээ үнэнч байх нь номын “Гэрчлэл” хэсгийг уншихад урьж болно.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь гэрчлэлээ хэрхэн олж авахад суралцахад нь залуу эмэгтэйчүүдэд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.
-
Залуу эмэгтэйчүүдэд үрнүүдийг савтай цэцэгнүүдийн хамт үзүүл. Үрнүүд ургамал болж ургахын тулд яах хэрэгтэйг тэднээс асуу. Алма 32:27–34-ийг уншаад, ургамал ургуулахыг гэрчлэл олж авахтай харьцуулахыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Тэдний гэрчлэл хэрхэн өсөж байгаа вэ? Гэрчлэлээ хөгжүүлэхийн тулд тэд юу хийж чадах вэ? Өөрсдийнх нь гэрчлэл хэрхэн өсөж байгааг мөн тэд гэрчлэлээ өсгөхийн тулд юу хийж чадах талаар тэмдэглэл дээрээ бичихэд тэднийг урь.
-
Ангиараа судрууд дээрх гэрчлэл олж авсан хүмүүсийг жагсаан бич. Энэ хүмүүсийн хийсэн зүйлсийг болон тэд хэрхэн сүнслэг гэрчлэлтэй болсон талаар ярилц (1 Нифай 10:17–19; Алма 5:45–46-г үзнэ үү). Өөрсдийнх нь гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн туршлагуудаа хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь.
-
Залуу эмэгтэй бүрийг энэ тоймд орсон судрууд болон ахлагч Рональд А.Расбандын “Та мартахгүйн тулд” эсвэл ерөнхийлөгч Томас С.Монсоны “Итгэ, дага, эцсээ хүртэл тэвч” үгийн 12, 13-р догол мөрүүдийг уншаад, залуу эмэгтэйчүүдийн хувьд гэрчлэлийг сулруулж болох зүйлс болон гэрчлэлийг хүчирхэгжүүлж болгох арга замуудын жагсаалт гаргахад урь. Залуу эмэгтэйчүүдийг жагсаалт дээрх зарим санаагаа хуваалцахад уриад, дараа нь бусдад гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд залуу эмэгтэйчүүд хэрхэн тусалж болох талаар ангиараа ярилцахад урь. Тэд гэр бүлийнхэндээ болон найзууддаа хэрхэн тусалж чадах вэ?
-
Гэрчлэлдээ эргэлзэж байгаа таньдаг хэн нэгэн хүний талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Гэрэл ба үнэний гэрчлэлийг хүлээн авах нь” хэлсэн үгийг судалж, тэр хүнд тус болж болох зүйлүүдийг хайж олоход тэднийг урамшуулан дэмж. Тэд тэр хүнтэй юуг хуваалцаж болох вэ?
-
Долоо хоногийн дундуур, залуу эмэгтэйчүүдийн нэгийг Бонни Л.Оскарсоны “Хөрвөгдөцгөө, та нар минь” хэлсэн үгээс Агнес Хогганы гэрчлэл түүний шийдвэрүүдэд нөлөөлсөн талаарх Агнесын түүхийг ярихаар бэлдэж, ирэхийг хүсэж болно. Оскарсон эгчийн хэлсэн үгээс гэрчлэлээ хүчирхэгжүүлэх талаар ямар нэг зарчим зааж буй өгүүлбэрийг нарийхан цаасан дээр бичиж, залуу эмэгтэй бүрд өг. Өгүүлбэрээ ангийнхантайгаа хуваалцаж, эндээс сурсан зүйлээ ярилцахыг залуу эмэгтэй бүрээс хүс. Мөн хуваалцах ямар нэгэн зүйл байгаа эсэхийг тэднээс асуу.
-
Гэрчлэл олж авч, мөн хүчирхэгжүүлэх арга замуудыг эсвэл гэрчлэлтэй болоход бидэнд саад болдог зүйлүүдийг олж мэдэхийн тулд энэ тоймд агуулагдаж байгаа судруудаас нэгийг уншихад залуу эмэгтэй бүрийг урь. Тэднийг зарим санаагаа хуваалцсаны дараа бусдад гэрчлэлээ хөгжүүлэхэд нь тусалж чадах арга замуудын талаар бодохыг тэднээс хүс. Тэд гэр бүлийн гишүүддээ болон сургуулийн найзууддаа хэрхэн тусалж чадах вэ?
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд хэрхэн гэрчлэлтэй болох талаар ойлгосон уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:
-
Ангидаа гэрчлэлээ хуваалцаж болно.
-
Тэд сурсан зарчмуудаасаа нэгийнх нь дагуу амьдарч, өөрсдийн гэрчлэлээ хүчирхэгжүүлэх зорилго тавьж болно.
-
Дараагийн долоо хоногт найз эсвэл гэр бүлийнхээ хэн нэгэнтэй гэрчлэлээ хуваалцаж болно.