Ирээд, Намайг дага
Би хэрхэн залбирлаа илүү утга учиртай болгох вэ?


Би хэрхэн залбирлаа илүү утга учиртай болгох вэ?

Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай бөгөөд биднийг залбирлаар дамжуулан Түүнтэй харилцдаг байгаасай гэж хүсдэг. Бид залбирч байхдаа зүрх сэтгэлдээ мэдэрч байгаа зүйлсээ Тэнгэрлэг Эцэгтээ хэлдэг байх хэрэгтэй. Бид утгагүй үг хэллэгүүдийг давтах хэрэггүй. Бид чин сэтгэлээсээ залбирснаар Тэнгэрлэг Эцэгтэйгээ ойр байгаагаа мэдэрч чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Залбиралтай холбоотой ямар туршлага танд байдаг вэ? Эдгээр туршлага Тэнгэрлэг Эцэгтэй харьцах талаар танд юу заасан бэ? Залбирлаа илүү утга учиртай болгохын тулд та юу хийсэн бэ?

Залуу эмэгтэйчүүд ангидаа залбирч байхыг та хэзээ сонссон бэ? Тэдэнд залбирлаа илүү утга учиртай болгоход нь та хэрхэн тусалж болох вэ? Тэнгэрлэг Эцэгтэй хэрхэн харьцахаа ойлгох нь тэдэнд одоо ба ирээдүйд нь хэрхэн тусалж болох вэ?

Та хичээлдээ бэлтгэх үедээ эдгээр материалыг залбирч судал. Залбирлын талаар залуу эмэгтэйчүүдийг юу мэдээсэй гэж та хүсч байна вэ?

Лук 22:41–42; Хиламан 10:5; С ба Г 46:30–31 (Бид залбирч байх үедээ Их Эзэний хүслийг эрэлхийлэх хэрэгтэй)

3 Нифай 14:7; С ба Г 9:7–8 (Залбирлыг итгэлтэй хүчин чармайлт дагалдах ёстой)

3 Нифай 17–19 (Есүс Христ нифайчуудтай залбирч тэдэнд залбирлын талаар заадаг)

Моронай 10:3–5 (Итгэл, чин сэтгэл, үнэн хүсэлтэйгээр залбир)

Кэрол Ф.Макконки, “Бодгалийн чин сэтгэлийн хүсэл,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 10-13

Хуан А.Юсэда, “Их Эзэн Есүс Христ бидэнд залбирахыг заасан,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17-19

Библийн лавлах, “Залбирал” 752–53

Дэвид А.Бэднар “Итгэлээр асуу” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 94–97

Дэвид А.Бэднар, “Үргэлж залбир,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 11-р сар, 41–44

Залбирал,Итгэлдээ үнэнч байх нь (2004), 101–106

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн зааж буй хүмүүсийг хайрлаж, тэдний төлөө залбирдаг байсан. Бид зааж буй хүмүүсээ таньж мэдэн, хайрлах үедээ хүн нэг бүрийн нэрийг хэлж, тэдний төлөө мөн тэдэнд тулгарч байгаа сорилт ба боломжуудын төлөө залбирдаг.

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонго эсвэл өөрийн санааг ашигла:

  • Ахлагч Хуан А.Юсэдагийн “Их Эзэн Есүс Христ бидэнд залбирахыг заасан” үгэн дээрх түүхийг хуваалц. Энэ түүхийн аль хэсэг залуу эмэгтэйчүүдийн сэтгэлийг хөндсөн бэ? Та болон залуу эмэгтэйчүүд залбирлын талаар өөр ямар туршлагатай вэ? 

  • Ангиараа залбирлын талаарх дууллыг дуул эсвэл үгийг нь унш (сүмийн дууны номын сэдвийн индексээс тохирох дууг ол). Эдгээр дууллаас залуу эмэгтэйчүүд залбирлын талаар юу сурч болох вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь залуу эмэгтэйчүүдийг залбирлаа хэрхэн илүү утга учиртай болгохыг ойлгоход нь туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Бурхан Тэргүүтэний гишүүдийн нэрийг самбар дээр бич. Залуу эмэгтэйчүүдийг Кэрол Ф.Макконки эгчийн х“Бодьгалын чин сэтгэлийн хүсэл” үгийг уншаад, биднийг залбирах үед Бурхан Тэргүүтэний гишүүн нэг бүр хэрхэн оролцдогийг жагсаан бичихэд урь. Залуу эмэгтэйчүүдээс Макконки эгчийн үгээс дараах асуултын хариултыг олохыг хүс. Үүнд: “Яагаад бид Тэнгэрлэг Эцэгт хандан залбирдаг вэ? Есүс Христийн нэрээр залбирах гэдэг нь ямар утга учиртай вэ? Ариун Сүнс бидний залбиралд хэрхэн нөлөөлж болох вэ?” Тэднийг залбирлаа илүү утга учиртай болгохын тулд хийж болох зүйлсийг жагсаалт гаргахад урь. Тэд энэ жагсаалтаа гэртээ ил гаргаж тавиад, долоо хоног бүр нэг зүйл дээр төвлөрч болно. 

  • Сүнслэг нөлөө бүхий залбирлын жишээг судруудаас олоход (хэрэв шаардлагатай бол энэхүү суралцах тоймд зөвлөмж болгосон судруудыг тэднээр уншуул) эсвэл “Өдөр бүрийн талх: Туршлага” видео бичлэгийг үзэхэд залуу эмэгтэйчүүдийг урь. Олж мэдсэн зүйлээ болон залбирлын талаар энэ жишээнээс сурсан зүйлээ хуваалцахыг тэднээс хүс.

  • Залуу эмэгтэй бүрд залбирлын тухай судрын хэсгийг оноож өг (энэхүү тоймд санал болгосон тэдгээрээс). Тэднийг залбирлын талаар судраас мөн өөрсдийн болон бусдын амьдралаас сурсан энэ зарчмын жишээг бичихийг хүс. Юу бичсэнээ ангийн бусад залуу эмэгтэйтэй хуваалцахад тэднийг урь. Залуу эмэгтэйчүүд залбирлаа илүү утга учиртай болгоход туслах юуг бие биенээсээ сурсан бэ?

  • Залуу эмэгтэй бүрд энэхүү тоймд санал болгосон ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн үгсийн зарим хэсгийг өг. Залуу эмэгтэйчүүдийг ахлагч Бэднарын өгсөн, залбирлаа илүү утга учиртай болгоход туслах зөвлөгөөний доогуур зурахыг хүс. Олж мэдсэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс. Тэгээд хэн нэгэнд залбирлын талаар зааж байна хэмээн төсөөлөхөд тэднийг урь. Тэд юуг, хэрхэн заах байсан бэ? Зааж байгаа мэт уур амьсгалыг бүрдүүлэн, дүрд тоглож болно.

  • Залуу эмэгтэйчүүдэд 3 Нифай 17, 1819-р бүлгүүдийг хуваарилж өг. Залуу эмэгтэйчүүдийг эдгээр шүлгийг уншаад залбирлын талаар Есүс Христийн жишээ ба заасан зүйлсээс мөн Түүний шавь нарын жишээнээс юу сурснаа хуваалцахыг хүс. Залбирахдаа эдгээр жишээг дагахын тулд тэд юу хийж болох вэ?

  • Залуу эмэгтэй бүрд Итгэлдээ үнэнч байх нь номоос 101–106-р хуудсуудыг эсвэл Библийн лавлахаас залбирлын талаар хэлэлцсэн зарчмуудаас нэгийг оноож өг. Залуу эмэгтэйчүүдийг сурсан зүйлээ ангийнхандаа зааж өгөхийг хүс. Заахдаа өөрсдийн жишээнээсээ хуваалцахад нь тэднийг дэмж.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсээ хуваалцахыг хүс. Залбирлаа хэрхэн илүү утга учиртай болгохыг тэд сурч авсан уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаалд илүү хугацаа зарцуулах шаардлагатай байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээ нь тэд:

  • Тэд хувийн залбиралаа сайжруулах тодорхой зорилго тавьж болно.

  • Итгэл эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлагууд 1-ийг Хувийн хөгжил дэвшил номноос гүйцэтгэ.

Дараагийн долоо хоногт залуу эмэгтэйчүүд юу сурах талаар тэдэнтэй хуваалцаарай. Хичээлдээ бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео үзэж, судраас суралцаж болно.

Хэвлэх