Ирээд, Намайг дага
Санваарын түлхүүрүүд гэж юу вэ?


Санваарын түлхүүрүүд гэж юу вэ?

Санваарын түлхүүрүүд нь Тэнгэрлэг Эцэгийн дэлхий дээрх санваарын хүчний хэрэгцээг удирдуулахаар санваарын удирдагчдад өгсөн эрх мэдэл юм. Есүс Христ санваарын бүх түлхүүрийг атгадаг. Сүмийг удирдахад зайлшгүй шаардлагатай “энэ эрин үеийн түлхүүрүүд” нь бошиглогч Иосеф Смитэд хүртээгдсэн (С ба Г 110:16-г үзнэ үү). Өнөөдөр Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд эдгээр түлхүүрийг атгадаг. Санваарын түлхүүрүүд нь мөн Далын ерөнхийлөгчийн зөвлөлд; ариун сүм, номлол, гадас, дүүргийн ерөнхийлөгчид; бишоп, салбарын ерөнхийлөгчид болон Аароны санваарын чуулгын ерөнхийлөгчид түүнчлэн чуулгын ерөнхийлөгчдөд өгөгддөг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Өөрсдийн амьдралд байгаа санваарын удирдагчдын талаар бод. Тэд Бурханаар дуудагдсан гэх гэрчлэлийг та хэрхэн олж авсан бэ?

Сүм дэх санваарын түлхүүрүүдийн ач холбогдлыг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд туслахын тулд та юу хийж болох вэ? Залуу эмэгтэйчүүд санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг хүмүүсийн үйлчлэлээр хэрхэн адислагддаг вэ? Санваарын түлхүүрүүдийг атгагчдын удирдлага залуу эмэгтэйчүүдийн хувьд тэдний хийдэг үйлчлэлд хэрхэн нөлөөлдөг вэ?

Эдгээр судар, материалыг залбиралтайгаар судлаарай. Залуу эмэгтэйчүүдэд санваарын түлхүүрүүдийг ойлгоход юу туслах вэ?

Maтай 16:18–19 (Петрт Бурханы хаант улсын түлхүүрүүд амлагдсан юм)

Moзая 25:19 (Санваарын түлхүүрүүдээр дамжуулан Сүмийг байгуулах эрх мэдлийг Moзая Aлмад өгсөн билээ)

С ба Г 65:2 (Сайн мэдээг дэлгэрүүлэхэд санваарын түлхүүрүүд зайлшгүй чухал)

С ба Г 124:123, 142–43 (Ерөнхийлөгчид үйлчлэлийн ажлыг удирдах санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг)

С ба Г 132:7 (Сүмийн ерөнхийлөгч бол санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл олгогдсон дэлхий дээрх цорын ганц хүн мөн)

Гари Э.Стивэнсон, “Санваарын түлхүүр ба эрх мэдэл хаана байна вэ?” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 13-16

Боид K.Пакэр, “Арванхоёр,” Ensign эсвэл Liahona, 2008 оны 5-р сар, 83–87

Рассэлл М.Нэлсон, “Санваарын түлхүүрүүд,” Ensign, 1987 он, 36-39

Даллин Х.Өүкс, “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 5-р сар

Санваарын түлхүүрүүд,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 168–169

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн Сүмийг удирдан чиглүүлэх удирдагчдыг дуудаж мөн адисалдаг билээ (Maтай 10:1–5-ыг үзнэ үү). Та залуу эмэгтэйчүүдийг тэдэнд үйлчилж, туслахаар дуудагдсан хүмүүст талархдаг байхад хэрхэн тусалж болох вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад төрсөн сэтгэгдлээ ярих, заах санаа болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж харахад туслах болно.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа дараах санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой.

  • Залуу эмэгтэйчүүдээс “Санваарын түлхүүрүүд гэж юу вэ?” гэж асуу. Залуу эмэгтэйчүүдэд уг тоймын эхэнд байгаа догол мөрийг уншиж өгөн, яагаад түлхүүр гэдэг үг санваар ашиглахыг хэрхэн удирддагийг тодорхойлоход тусалж байгааг асуу.

  • Дараах асуултуудтай адил асуултуудыг тунгаан бодож, хариулахад залуу эмэгтэйчүүдийг урь. Тухайлбал: Санваарын түлхүүрүүд гэж юу вэ? Сүмд санваарын түлхүүрүүдийг хэн атгадаг вэ? Итгэлдээ үнэнч байх нь товхимлын 168–169-р хуудсанд буй “Санваарын түлхүүрүүд”-ээс хариултаа олж мэдэхийг тэднээс хүс.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь санваарын түлхүүрүүдийг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Ахлагч Гари Э.Стивэнсон “Санваарын түлхүүр ба эрх мэдэл хаана байна вэ?” хэлсэн үгэндээ  санваарын түлхүүрүүдийг машины түлхүүртэй  харьцуулж тайлбарласан. Залуу эмэгтэйчүүдийг энэ адилтгалыг унших үедээ уг адилтгал дахь юу нь санваар, санваарын түлхүүрийг болон түлхүүр атгадаг санваарын удирдагчдыг төлөөлдгийг олж мэдэхийг хүс. Ахлагч Стивэнсон “түлхүүрүүдийг олж авч” болох  ямар ямар арга замыг залуучуудад санал болгосон бэ?  Бид хэрхэн түүний зөвлөгөөг дагаж чадах вэ? Залуу эмэгтэйчүүдийг санваарын түлхүүрүүдийг тайлбарлахдаа ашиглаж болох бодит жишээний талаар бодоход урь. 

  • Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич. Матай 16:18–19; С ба Г 124:123, 142–43; С ба Г 132:7. Залуу эмэгтэйчүүдийг судар болгоныг уншиж, шүлэг бүрд санваарын түлхүүрүүдийн тухай юу сурснаа дүгнэн, нэг өгүүлбэр бичихийг хүс. Нэг залуу эмэгтэйгээс аль нэг өгүүлбэрээ чанга уншихыг хүсээд, бусад залуу эмэгтэйгээс түүний өгүүлбэр аль судрыг төлөөлж байгааг асуу. Залуу эмэгтэйчүүдээс санваарын түлхүүрүүд өнөөдөр дэлхий дээр байгаа нь тэдэнд ямар ач холбогдолтой болохыг асуу.

  • Ерөнхийлөгч Боид К.Пакэрын “Арванхоёр” хэлсэн үгийн эхний гурван догол мөрөөс Дани улс дахь Сүмд айлчилсан түүхийг уншихыг залуу эмэгтэйчүүдээс хүс (эсвэл тэд “Санваарын түлхүүрүүдийн сэргээлт” видео бичлэгийг үзэж болно). Энэ хэлсэн үгээс санваарын түлхүүрүүдийн тухай сурсан зүйлээ бие биедээ заахад урь. Санваарын түлхүүр атгагчдын үйлчлэлээр дамжуулан тэдэнд ямар адислал ирж байсан бэ?

  • Залуу эмэгтэй бүрийг ахлагч Даллин Х.Өүксийн “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл” хэмээх хэлсэн үгийн гурав дахь хэсгийг уншиж, санваарын түлхүүрүүдийн талаар юу сурснаа өөрийн үгээр товч дүгнэж бичихэд урь. Залуу эмэгтэйчүүдэд бичсэн зүйлээ хуваалцаж, санваарын түлхүүрүүдийн талаар ямар нэгэн асуулт байвал асуух цаг олго.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг хүс. Тэд санваарын түлхүүрүүдийн тухай сайн ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаалд илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээ нь, тэд:

  • Санваарын түлхүүрүүдийг атгадаг хүмүүсийн үйлчлэлээр дамжуулан адислагдсан арга замуудыг хайж олж болно.

  • Гэр бүлийн гишүүддээ санваарын түлхүүрүүдийн талаар юу сурснаа зааж болно.

Залуу эмэгтэйчүүдтэй дараагийн долоо хоногт юу сурах талаар хуваалцаарай. Тэд хичээлдээ бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой хэлсэн үгийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Зураг

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.

Хэвлэх