Ирээд, Намайг дага
Би хөрвөгдөж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?


Би хөрвөгдөж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Хөрвөлт нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан амьдралын турш явагдах Христтэй илүү адилхан болох үйл явц юм. Энэ нь зөвхөн бидний зан байдлын өөрчлөлтийг төдийгүй хүсэл сонирхол, эгэл байдлаа өөрчлөхийг хэлдэг. Энэ нь дахин төрөлт, зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт гэж Их Эзэний нэрийдсэн чухал өөрчлөлт юм (Moзая 27:25; Алма 5:14-ийг үзнэ үү). Бид нүгэл хийх хүслээ хаян, хайраар дүүргэгдэж, бусадтай сайн мэдээг хуваалцахыг эрэлхийлэх үедээ өөрсдийгөө Их Эзэнд хөрвөгдөж байгааг мэдэж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Ямар туршлагууд таны хөрвөлтийг гүнзгийрүүлсэн бэ? Та сайн мэдээний дагуу амьдрахын тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөснөөр амьдралдаа ямар өөрчлөлтүүд гарахыг харсан бэ?

Та залуу эмэгтэйчүүдийн хөрвөгдөж байгаа ямар нотолгоонуудыг харсан бэ? Тэд хөрвөлтийн тухай ойлгохын тулд юуг мэдэх хэрэгтэй вэ?

Ямар судар болон суралцах материалууд залуу эмэгтэйчүүдэд Их Эзэнд хөрвөгдөж байгаагаа мэдэхэд туслах вэ?

Инос 1:1–19, 26–27; Мозая 5:1–5; 27:23–37; Алма 23:6–7; Хиламан 3:35; 4 Нифай 1:1–4, 15 (Хөрвөлтийн жишээнүүд)

Линда К.Бөртон, “Итгэлтэй эмэгтэйчүүд,” Ensign, 2017 оны 5-р сар, 12–15 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 130-133

Бонни Л.Оскарсон, “Би итгэдэг үү?” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 71–73

Дэвид А.Бэднар, “Их Эзэнд хөрвүүлэгдэв,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 11-р сар, 106–9

Хөрвүүлэг,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 212–216

Видео бичлэгүүд: “ Дамаск орох замд хүлээн сууна,” “Хүчирхэг өөрчлөлт: Хөрвүүлэг”

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч шавь нартаа заах, үйлчлэх, бусдыг адислах чухал үүрэг хариуцлагуудыг итгэлтэй даалгадаг байжээ. Түүний зорилго бол бусдад үйлчлэх үйлчлэлээрээ дамжуулан хөрвөгдөхөд нь тэдэнд туслах явдал байв. Та зааж буй залуу эмэгтэйчүүддээ үйлчлэл хийж, өсөж хөгжих боломж олгох ямар боломжуудыг өгч болох вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах мөн гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд эдгээр санаанаас сонго эсвэл өөрийн санааг ашиглаарай.

  • Залуу эмэгтэйчүүдийг цагийн явцад хувирч өөрчлөгддөг зүйлсийг жагсааж бичихэд урь (мод болж ургадаг үр эсвэл мэлхий болон хувирдаг шанаган хорхой байж болно). Тэд эдгээр зүйлийг бусдад хөрвөлтийн талаар заахдаа хэрхэн ашиглаж болох вэ?

  • Хөрвөлт гэж самбар дээр бичиж, залуу эмэгтэйчүүдийг хөрвөлт гэж юу болох талаар ойлгоход нь тусалсан үг, хэллэгүүдийг Мозая 27:25–26-аас олоход урь. Тэднийг эдгээр үг, хэллэгээс хөрвөлтийн талаар сурсан зүйлсийнхээ талаар ярилцахад урь.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь залуу эмэгтэйчүүдэд хөрвөлтийн тухай суралцаж, өөрсдийнх нь хөрвөлтийг нотлох нотолгоонуудыг таньж мэдэхэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Залуу эмэгтэйчүүдийг Линда К.Бөртон эгчийн хэлсэн “Итгэлтэй эмэгтэйчүүд” үгээс “итгэлтэй эмэгтэйчүүд”-ийг хэрхэн тодорхойлсныг нь хайж олоод, олсон зүйлээ самбарт бичихэд урь. Бөртон эгчийн энэ хэлсэн үгэндээ хуваалцсан эмэгтэйчүүдийн жишээнээс хэрхэн Аврагчийн илүү сайн шавь байх талаар бид өөр юу сурч болох вэ? Залуу эмэгтэйчүүдийг  Миний сайн мэдээг номло  удирдамжийн 143-р дахь хуудсан дээрх “Зан чанарын үйл ажиллагаа”-г хийж, Христийнхтэй адил зан чанарыг хэр сайн хөгжүүлж байгаагаа үнэлж дүгнэхийг хүс. Тэд Есүс Христийн үнэнч шавь, “итгэлтэй эмэгтэйчүүд” болохын тулд юу хийж болох вэ?

  • Хичээл орохоос цөөн хоногийн өмнө нэг залуу эмэгтэйг хүү Итан нь хүндээр өвдөх үед Мишээл Карнэсэккагийн туулсан туршлагыг Бонни Л.Оскарсон эгчийн “Би итгэдэг үү?” хэлсэн үгээс хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь. Та “Би итгэдэг үү эсвэл итгэдэггүй юү?” гэсэн асуултыг самбар дээр бичиж болно. Ангийнхныг Оскарсон эгчийн бидний итгэдэг зүйлийн талаар хэлсэн тодорхойлолтуудыг унших үед залуу эмэгтэйчүүдийг уг асуултыг тунгаан бодоход урь. Хичээлийн дараа залуу эмэгтэйчүүдэд энэ үгэн дээр гарч буй тэдний итгэдэг сайн мэдээний сургаалын талаар гэрчлэлээ хуваалцах боломж гаргаж өг. Тэд хэрхэн эдгээр зүйлд итгэдэг болсон бэ? 

  • Залуу эмэгтэйчүүдийг энэ тоймд санал болгосон хэлсэн үгүүдээс аль нэгийг сонгож уншаад, олсон мэдээллээ ашиглан “Би хөрвөгдөж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?” асуултад хариулах зурагт хуудас хийхэд урь. Залуу эмэгтэйчүүдээс зурагт хуудас болон сонгосон үгээ нэг нэгэндээ хөрвөлтийн тухай заахад ашиглахыг хүс.

  • Залуу эмэгтэйчүүдийг “Итгэлдээ үнэнч байх нь” товхимол дахь Хөрвүүлэг хэсгээс суралцаж эсвэл энэ тойм дахь судруудыг судалж, өөрсдийнхөө хөрвөлтийн үйл явцыг үнэлж дүгнэх асууж болох асуултуудыг жагсааж бичихэд урь. Жагсаалтандаа юуг, ямар учраас оруулснаа хуваалцах цагийг ангийн гишүүдэд гаргаж өг. Эдгээр асуултад хэрхэн хариулж болох талаар бодож тунгаахад тэднийг урь.

  • Энэ тоймд байгаа видео бичлэгүүдийн аль нэгийг үзүүлж, залуу эмэгтэйчүүдийг уг бичлэгээс хөрвөлтийн талаар юу сурснаа хуваалцахад урь. Та илүү сайн хөрвөгдөхөд тусалсан туршлагаасаа залуу эмэгтэйчүүдэд ярьж өгч, тэднийг өөрсдийн туршлагыг хуваалцахад урь.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэд амьдралдаа хөрвөлтийг хэрхэн таньж мэдэхээ ойлгож байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлагатай юу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээлбэл, тэд:

  • Илүү сайн хөрвөгдөх хичээл зүтгэлээ нэмэгдүүлэхийн тулд хийх тодорхой хэдэн зүйлсийг сонго.

  • Тэд өөрсдийгөө хөрвөлтийн үйл явцын хаана нь явж байгаа гэж мэдэрч байгааг тэмдэглэлийн дэвтэрт нь бичүүл. Хөрвөлтийг нь гүнзгийрүүлсэн явдал тохиолдох бүрд тэд тэмдэглэлийнхээ дэвтэрт бичиж болно.

Та залуу эмэгтэйчүүдтэй ирэх долоо хоногт юу сурах талаар хуваалцаарай. Тэдэнд энэ сэдвийн талаар ямар бодол, асуулт байна вэ? Тэд хичээлдээ бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараагийн долоо хоногийн хичээлтэй холбоотой хэлсэн үгийг уншиж, видео бичлэг үзэж, судраас суралцаж болно.