Ирээд, Намайг дага
Боловсрол эзэмшиж, ур чадвараа хөгжүүлэх нь надад яагаад чухал вэ?


Боловсрол эзэмшиж, ур чадвараа хөгжүүлэх нь надад яагаад чухал вэ?

Түүнтэй илүү адил болоход тусалдаг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд боловсрол чухал байр суурийг эзэлдэг. Боловсрол эзэмших нь биднийг бие даасан байдлаа хөгжүүлэхэд туслан, гэр бүлээ ханган тэтгэж, сүм болон дэлхийд илүү их үйлчлэл үзүүлж болох ойлголт болон ур чадвараар хангадаг. 

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Таны амьдралын туршлагуудад боловсрол тань таныг хэрхэн бэлтгэж тусалсан бэ? Энэ нь илүү бие даасан байдалтай болоход тань хэрхэн тусалсан бэ?

Боловсролоо дээшлүүлэх нь залуу эмэгтэйчүүдэд яагаад чухал вэ? Тэд боловсролын талаар ямар бодолтой байдаг вэ? Боловсрол, ур чадвараа хөгжүүлэх нь ирээдүйд залуу эмэгтэйчүүдэд хэрхэн туслах вэ?

Боловсролын ач холбогдлыг ойлгоход нь ямар судрууд мөн хэлсэн үгс залуу эмэгтэйчүүдэд туслах вэ?

Сургаалт үгс 4:7; 2 Нифай 9:29; C ба Г 88:76–80, 118; 90:15; 93:36; 130:18–19 (Бид мэргэн ухаан болон мэдлэгийг эрэлхийлэх хэрэгтэй)

Сургаалт үгс 31:10–31 (Цэвэр ариун эмэгтэй гэр орон, гэр бүлээ халамжлахаар мэргэн ухаан ба ур чадварыг эрэлхийлсэн нь)

Иосеф Смит—Түүх 1:11–17; 1 Нифай 11:1–6; C ба Г 138:1–11 (Мэдлэгийг эрэлхийлсэн судар дахь хүмүүсийн жишээ)

Mэри Н.Күк “Суралцахыг эрэлхийл: Та нарт хийх ажил байна,” Ensign эсвэл Лиахона, 2012 он, 5-р сар, 120–22

Боловсрол,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 9–10

Аврагчийн арга барилаар заах нь

Арвагч Өөрийн зорилгын талаар зааж мөн гэрчлэхдээ судруудыг ашигладаг байсан. Тэр хүмүүст судруудын тухай бодож, тэдгээрийг ашиглан асуултадаа хариулт олох талаар заадаг байсан. Та залуу эмэгтэйчүүдийг судруудаас суралцаж мөн тунгаан бодоход нь хэрхэн урамшуулж чадах вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санааг бодож олоорой:

  • Ангиараа Сургаал ба Гэрээ 88:118-ыг уншиж, суралцах нь яагаад сайн мэдээний чухал зарчим болох талаар ярилц.

  • Сүмийн нэг найз нь сургуулиа орхиж, “Би нэг өдөр гэрлэнэ, бас нөхөр маань намайг тэтгэнэ, тийм болохоор би сургуульд яваад байх хэрэггүй” гэж тайлбарлаж байна хэмээн төсөөлж бодоход залуу эмэгтэйчүүдийг урь. Залуу эмэгтэйчүүд түүнийг сургуульдаа үргэлжлүүлэн сурахад нь хэрхэн урамшуулж болох вэ? Хариултуудаа цаасан дээр бичихийг тэднээс хүс. Цааснуудаа цуглуулж, хариултуудыг уншин, ангийнхантайгаа ярилц. Хичээлийн төгсгөлд сурсан зүйл дээрээ үндэслэн хариултууд нэмэх боломжийг тэдэнд өгөөрэй.

Хамтдаа суралц

Боловсролтой болох нь яагаад чухал болохыг залуу эмэгтэйчүүдэд ойлгуулахад дараах үйл ажиллагаанууд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Мэри Н.Күкийн “Суралцахыг эрэлхийл: Та нарт хийх ажил байна” хэлсэн үгийг залуу эмэгтэйчүүдийн дунд хэсэгчлэн хувааж өгөөд, өөрсдөд нь оногдсон хэсгийг уншиж, чухал гэж бодсон зүйлсийн доогуур нь зурахыг хүс (тэд бас уг ярианы видео бичлэгийг үзээд, чухал саналуудыг нь бичиж авч болох юм). Доогуур нь зурсан хэсгээ ангийнхантайгаа хуваалцаж, тэдний боловсрол ирээдүйн гэр бүлийг нь хэрхэн адисалж болох талаар тайлбарлахад тэднийг урь.

  • Залуу эмэгтэй бүрийг Залуучуудын бат бөх байдлын төлөө авлагын Боловсрол хэсэг дэх таван догол мөрийн нэгийг унших эсвэл “Суралцахыг эрэлхийл: Та нарт хийх ажил байна” хэлсэн үгийн эхэнд буй ерөнхийлөгч Гордон Б.Хинкли болон Томас С.Монсон нарын хэлсэн үгсийг бие даан уншихыг хүс. Ангийнхандаа уншсан зүйлээ тайлбарлаж, сайн боловсрол эзэмшихийн тулд одоо хичээнгүй ажиллах нь яагаад чухал талаар ярилцахыг хүс. Залуу эмэгтэйчүүдийг боловсролоо дээшлүүлэх талаар бодох мөн зорилгоосоо хуваалцахад урь.

  • Ангиа гурван бүлэг болгон хуваа. Эхний бүлэгт Сургаалт үгс 31:10–31-ийг, хоёр дахь бүлэгт энэ тоймд өгөгдсөн бид мэргэн ухаан болон мэдлэгийг эрэлхийлэх ёстой хэмээн заадаг судруудыг, гурав дахь бүлэгт энэ тоймд өгөгдсөн мэдлэгийг эрэлхийлсэн хүмүүсийн жишээ бүхий судруудыг уншихыг хүс. Тэдэнд оноогдсон судрууд нь боловсрол эзэмшиж ур чадвараа хөгжүүлэх нь яагаад чухал гэдгийг хэрхэн зааж байгааг ярилцахыг бүлэг бүрээс хүс. Өөрсдийн ярилцсан зүйлсээ ангийнхаа бусад гишүүдтэй хуваалцахад бүлэг бүрийг урь. Боловсролоо дээшлүүлэх нь залуу эмэгтэйчүүдийн амьдралд хэрхэн туслах вэ? Энэ нь тэдэнд илүү сайн эхнэр, ээж болоход нь хэрхэн туслах вэ?

  • Бишопын зөвшөөрөлтэйгөөр тойргийнхоо хэдэн эмэгтэйг урьж, боловсролоо дээшлүүлэх нь тэднийг болон гэр бүлийг нь хэрхэн адисалж байгаа талаар хуваалцахыг хүс. Энэ нь тэдэнд Бурханы хаант улсын хувь нэмэр оруулагч гишүүн болоход нь хэрхэн тусалдаг вэ? Залуу эмэгтэйчүүдийг боловсролоо дээшлүүлэх талаар асуулт асуухад урамшуул.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд боловсролоо дээшлүүлэхийн чухлыг ойлгож мэдэж байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээлбэл, тэд:

Дараагийн долоо хоногт юу сурах талаар нь залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Тэд хичээлдээ бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой хэлсэн үгийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.