Их Эзэн яагаад намайг эрүүл байгаасай хэмээн хүсдэг вэ?
Эрүүл мэндийн хувьд сайн байх нь бие даасан байдлын чухал хэсэг юм. Эрүүл мэндээ хамгаалах нь тэнгэрлэг чадавхаа дайчилж, бусдад илүү үр дүнтэй үйлчлэх боломжийг бидэнд олгоно. Бидний биеэ хэрхэн тордож байгаа нь сүнслэг эрүүл мэнд болон Ариун Сүнснээс удирдамж хүлээн авах чадварт нөлөөлдөг. Эрүүл мэндээ хамгаалахын тулд бид мэргэн ухааны үгийг дагаж, тэжээллэг хоол идэн, тогтмол дасгал хийж мөн хангалттай унтаж байх хэрэгтэй.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Их Эзэн яагаад биднийг эрүүл байгаасай гэж хүсдэгийг ойлгоход ямар судар ба материалууд залуу эмэгтэйчүүдэд туслах вэ?
1 Коринт 6:19 (Бидний бие бол Бурханы ариун сүм)
C ба Г 88:124 (Бие болон оюунаа эрүүл байлгах удирдамж)
C ба Г 89 (Мэргэн ухааны үгс)
Томас С.Монсон, “Зарчим ба амлалт,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, , 67–68
Боид К.Пакэр “Мэргэн ухааны үг: Зарчим ба амлалтууд,” Ensign, 1996 оны 5-р сар, 17–19
“Бие махбод ба сэтгэл зүйн эрүүл мэнд,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 25–27
Видео бичлэг: “Цоо шинэ 2010 он: Бие махбодын эрүүл мэнд”
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах мөн гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой.
-
Залуу эмэгтэйн болон ариун сүмийн зургийг зэрэгцүүлэн үзүүл. Та нарын бие яагаад ариун сүм шиг вэ хэмээн залуу эмэгтэйчүүдээс асуу (1 Коринт 6:19-ийг үзнэ үү). Бид өөрсдийн бие махбод болон оюун санааг цэвэр ариунаар хадгалах нь яагаад чухал болох талаар ангийнхаа хэн нэгэнтэй ярилцахад залуу эмэгтэй бүрийг урь.
-
Самбар дээр “Их Эзэн яагаад биднийг эрүүл байлгахыг хүсдэг вэ?” гэж бич. Залуу эмэгтэйчүүдийг хичээлийн туршид боломжтой хариултуудыг хуваалцаж мөн нэмэлт хариултууд олоход урь.
Хамтдаа суралц
Их Эзэн яагаад тэднийг эрүүл байгаасай гэж хүсдгийг ойлгоход нь залуу эмэгтэйчүүдэд доорх үйл ажиллагаа бүр нь туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.
-
Оюун ухаан, бие махбодоо эрүүл байлгахын тулд хийж байгаа зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад залуу эмэгтэйчүүдийг урь. Ангиа хэд хэдэн бүлэг болгож хуваарилан, бүлэг бүрд дараах судруудын нэгийг оноож өгч, оюун ухаан болон бие махбодоо эрүүл байлгахад туслах зөвлөгөөг олохыг хүс: C ба Г 88:124; C ба Г 89:5–9; C ба Г 89:10–16 (Хэрвээ тэдэнд C ба Г 89-д өгөгдсөн зөвлөгөөг ойлгоход тусламж хэрэгтэй байгаа бол Итгэлдээ үнэнч байх нь,хуудас 128–130-ийг үзнэ үү). Бүлэг бүрийг олж мэдсэн зүйлээ илтгэхийг хүс. Хийсэн жагсаалтаа эргэн харж, эрүүл мэндээ хамгаалахын тулд тэдний хийж болох нэмэлт зүйлүүд байгаа эсэхийг тодорхойлохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Одоо болон ирээдүйд адислал нь ирэхээр төлөвлөсөн ямар нэг өөрчлөлтөөсөө хуваалцахыг хүсэж байвал энэ зүйлээ хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь.
-
Шаардлагатай бол мэргэн ухааны үгийг товчхон давтаж, бие махбодын эрүүл мэндийн талаар Их Эзэний өгсөн зөвлөгөөг залуу эмэгтэйчүүд ойлгож байгааг бататга. Самбар дээр “Их Эзэн яагаад бидэнд мэргэн ухааны үгийг өгсөн бэ?” хэмээн бич. Зарим хариултыг санал болгохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Залуу эмэгтэйчүүдийг C ба Г 89:18–21-ийг уншин, мэргэн ухааны үгийг сахигчдад Их Эзэний өгсөн амлалтуудыг олоход урь. Эдгээр амлалт бидний амьдралд хэрхэн биелдэг вэ? (Эдгээр амлалтыг ойлгоход тэдэнд тусламж хэрэгтэй бол ерөнхийлөгч Боид К.Пакэрын “Мэргэн ухааны үг: Зарчим ба амлалтууд ” хэлсэн үгэн дэх тайлбарыг үзэхийг санал болго). Энэ сургаалын талаарх гэрчлэлээ эсвэл мэргэн ухааны үгийг сахин амьдарснаар хүлээн авсан адислалуудынхаа талаар хуваалцахад тэднийг урь.
-
“Бие махбодын эрүүл мэнд” видео бичлэгийг үзүүлж, бид бие махбодоо материаллаг болон сүнслэг шалтгааны аль алиных нь улмаас эрүүл байлгах шалтгаануудыг олж үзэхэд залуу эмэгтэйчүүдийг урь. Тэднээс ойлгосон зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Энэхүү ярилцлагын нэг хэсэг болгож, ерөнхийлөгч Боид К.Пакэрын дараах үгсийг хуваалцах талаар бодож үзээрэй. “Та нарт өөрсдийн сүнслэг, эмзэг, мэдрэмжит хэсгийг сэргэг байлгаж болохын төлөө мэргэн ухааны үг өгөгдсөн. Өөрсдийн мэдрэмжийг ‘сонсож’ сураарай. Та нар удирдуулж, сэрэмжлүүлэгдэж, заалгаж мөн адислагдах болно” (“Мэргэн ухааны үг: Зарчим ба амлалтууд, ” Ensign, 1996 оны 5-р сар). Ерөнхийлөгч Пакэрын амлалт залуу эмэгтэйчүүдийн амьдралд хэрхэн биелж байна вэ?
-
Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос “Бие махбод ба сэтгэл зүйн эрүүл мэнд” хэсгийг уншихад залуу эмэгтэйчүүдийг урь. Өөрсдийн олсон хэд хэдэн зөвлөгөөг самбарт бичихийг залуу эмэгтэйчүүдийн заримаас хүсч, бусдыг нь энэхүү зөвлөгөөг дагасан хүмүүст амлагдсан адислалуудыг жагсаан бичихийг хүс. Өөрсдийн биед хэрхэн хандаж байгаа нь тэдний сүнсэнд нөлөөлдөг талаар ярилцахыг тэднээс хүс. Тэд өөрсдийн жишгийг өөр шашинтай найзууддаа тайлбарлахын тулд самбар дээрх жагсаалтыг хэрхэн ашиглаж болох вэ?
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэд Их Эзэн өөрсдийг нь яагаад эрүүл байгаасай гэж хүсдэгийг ойлгож мэдэж байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:
-
Долоо хоногийн туршид идэж байгаа зүйлсийнхээ тэмдэглэлийг хөтлөөд, биеийн эрүүл мэндийн талаарх Их Эзэний зөвлөгөөг дагаж байгаа эсэхдээ тэд дүгнэлт хийж болно.
-
Хувийн хөгжил дэвшил номын Мэдлэг эрхэмлэх чанарын төсөл 3-ыг хэрэгжүүлж болно.
-
Дасгал хийж, эрүүл мэндэд тустай хоол идэх үйл ажиллагааг багтаасан мючелийн үйл ажиллагааг төлөвлөж болно.