Ирээд, Намайг дага
Ажиллаж хөдөлмөрлөх нь яагаад сайн мэдээний чухал зарчим болдог вэ?


Ажиллаж хөдөлмөрлөх нь яагаад сайн мэдээний чухал зарчим болдог вэ?

Их Эзэн бидэнд бүү залхуур хэмээн тушаасан. Ажиллах хүсэл болон чадвараа хөгжүүлэх нь амьдарч байгаа дэлхийдээ хувь нэмэр оруулахад маань бидэнд тусалдаг. Энэ нь өөрсдийгөө үнэлэх мэдрэмжийг маань нэмэгдүүлдэг. Энэ нь одоо ч, ирээдүйд ч биднийг болон гэр бүлийг маань адисалдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Таны амьдралд ажил хөдөлмөр ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Энэ нь таныг болон таны гэр бүлийг материаллаг ба сүнслэг байдлын хувьд хэрхэн адисалдаг вэ?

Таны заадаг залуу эмэгтэйчүүд ажил хөдөлмөрийг боломж гэж үзэж байна уу эсвэл зайлсхийж байх зүйл гэж үзэж байна уу? Та ажиллаж хөдөлмөрлөснөөр ирдэг олон адислалуудыг таньж мэдэн мөн хөдөлмөрлөх хүслийг нь хөгжүүлэхэд тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Ажиллаж хөдөлмөрлөх нь яагаад сайн мэдээний чухал зарчим болох талаар ойлгоход нь залуу эмэгтэйчүүдэд ямар судрууд болон хэлсэн үгс туслах вэ?

Эхлэл 3:19; Галат 6:3–5; 1 Тесалоник 4:11; Мозая 10:4–5 (Бидэнд ажиллахыг зарлигласан)

Сургаалт үгс 31:27; Алма 38:12; C ба Г 58:27; 60:13; 75:29 (Бүү залхуур)

Мосе 1:39 (Бурханы ажил мөн алдар суу)

Дийтр Ф.Угдорф “Эдийн засгийн хоёр зарчим,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 11 сар, 55–58

Х.Дэвид Бөртэн “Ажил хөдөлмөрөөс ирэх адислалууд,” Ensign, 2009 оны 12 сар, 43–46

Ажил хөдөлмөр ба бие даах чадвар,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 40–41

Видео бичлэг: “Амархан хөтлөгдөх нь”

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн заах хүмүүсийг мэддэг байсан ба өөр өөр хүмүүст хүргэхийн тулд сургаалаа тэдэнд тохируулан заадаг байсан. Та заахаар бэлтгэж байхдаа залуу эмэгтэйчүүдийн талаар бодож, судар ба бусад материалуудыг уншин мөн ангийн гишүүн бүрд хүргэхийн тулд юу хийж чадах талаараа тунгаан бодоорой.

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах мөн гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой:

  • Залуу эмэгтэйчүүдийг “Амархан хөтлөгдөх нь” видео бичлэгийг үзэхдээ шаргуу ажилласнаар ирдэг адислалуудыг олж харахыг хүс. Шаргуу ажилласнаар хүлээн авсан адислалуудынх нь талаар залуу эмэгтэйчүүдээс асуу.

  • Нэг залуу эмэгтэйг ангийнхантайгаа авьяасаа хуваалцан, уг авьяасаа хөгжүүлэхийн тулд юу хийснээ тайлбарлахыг урь. Авьяасаа хөгжүүлэхээр шаргуу ажиллахад нь юу түүнийг урамшуулж байсан бэ? Ямар нэгэн амжилтанд хүрэх гэж ажилласан туршлагаасаа хуваалцахад ангийнхаа бусад гишүүдийг урь. Тэнгэрлэг Эцэг яагаад биднийг ажиллаж сураасай гэж хүсдэг вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр залуу эмэгтэйчүүдийг ажил хөдөлмөрийн үнэ цэнийн талаар сурахад тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Ажил хөдөлмөрийн тухай судрын эшлэлийг залуу эмэгтэй бүрд өг (энэ тоймд өгөгдсөн судрууд гэх мэт). Тэднийг судраа уншиж, уг сударт заагдаж байгаа зарчмыг харуулах жишээг өөрийн эсвэл өөр хэн нэгний амьдралаас бодож олохыг хүс. Судраас болон бодсон жишээнээсээ хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь. Ажил хөдөлмөр нь бидний амьдралыг хэрхэн адисалдаг вэ?

  • Энэ тойм дахь судруудаас нэгийг залуу эмэгтэй бүрд өгөөд, судрын дүгнэлтийг цаасан дээр бичихийг хүс. Дүгнэлтүүдээ самбар дээр байрлуулахыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Залуу эмэгтэй бүрд өөр өөр судар хуваарилж өгөөд, түүнийгээ уншаад уг сударт тохирох дүгнэлтийг самбар дээрээс олохыг хүс. Эдгээр судраас ажил хөдөлмөр нь чухал болох талаар залуу эмэгтэйчүүд юу сурсан бэ? Залуу эмэгтэйчүүд шаргуу хөдөлмөрлөснөөрөө хэрхэн адислагдаж байсан бэ?

  • Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос “Ажил хөдөлмөр ба бие даах чадвар” хэсгийг мөн энэ тоймд санал болгосон хэлсэн үгсийг эсвэл LDS.org дээрээс Work хуудсыг ашиглан, залуу эмэгтэйчүүдэд хэрэгтэй гэж бодож байгаа, ажил хөдөлмөрийн талаарх өгүүллүүдийг сонгоорой. Уг өгүүллүүдийн хуулбарыг залуу эмэгтэй бүрд өг. Уг өгүүллийг чимээгүйхэн уншаад, хажууд сууж байгаа хүндээ дамжуулахыг хүс. Хүн бүр өгүүллүүдийг уншиж дуустал ийн үргэлжлүүлэхийг залуу эмэгтэйчүүдээс хүс. Бүх өгүүллүүдийг самбарт байрлуулаад, өөрт нь маш чухал нэг өгүүллийг сонгон, яагаад чухал гэж бодож байгаагаа хуваалцахыг залуу эмэгтэй бүрээс хүс. Тэд ажиллаж хөдөлмөрлөх нь чухал болох талаар эдгээр өгүүллээс юу сурч байна вэ? Ажиллаж хөдөлмөрлөн, суралцах нь тэднийг болон гэр бүлийг нь одоо мөн ирээдүйд хэрхэн адислах вэ?

  • Энэ тоймд санал болгосон хэлсэн үгсээс үүнд хамаарах хэсгийн хуулбарыг залуу эмэгтэйчүүдэд өг. Уг хэсгүүдийг дор бүрнээ уншин, ажил хөдөлмөрөөс ирэх адислалуудыг дүрсэлж байгаа үгсийн доогуур зурахад тэднийг урь. Тэднээс олсон судрын хэсгээ өөр нэг суралцагчтай хуваалцахыг хүс. Залуу эмэгтэйчүүд гэр бүлээсээ ажил хөдөлмөрийн талаар юу сурсан бэ? Тэд өөрсдийнх нь гэр орныг адислах ямар ажлыг одоо хийж чадах вэ? Одооноос ажиллаж сурах нь эх хүн болсных нь дараа тэдэнд хэрхэн туслах вэ?

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд ажил хөдөлмөрийн ач холбогдлыг илүү сайн ойлгож авсан уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:

Дараагийн долоо хоногт юу сурах талаар нь залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Тэд хичээлдээ бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой хэлсэн үг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.