2021
Холбох
2021 оны 3-р сар


“Холбох,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 3-р сар, нүүр хуудасны дотор тал

Холбох

Лиа Т.

16 настай, АНУ-ын Луизиана муж

Зураг
Зурж буй залуу эмэгтэй

Хөгжим бол миний амьдралын томоохон хэсэг. Би энгийн хийл болон эрдүү хийл тоглох дуртай. Намайг жаахан байхад ээж маань Хүүхдийн хэсэгт дуу хөгжим заахаар дуудагдсан юм. Тэр надад Хүүхдийн дууны номонд байгаа дуунуудыг хайрлахыг заасан ба тэдгээрийг тоглох бүрдээ би Сүнсийг мэдэрдэг.

Түүнчлэн би Луизиана Винтаж Дэнсэрс бүжгийн клубт бүжиглэдэг ба ээж аавдаа болон гэртээ зориулж зотон даавуун дээр зураг зурдаг. Бидний сүм дээр хардаг уран зургуудыг зурахад цаг заваа зарцуулдаг хүмүүст би маш их талархдаг. Миний бодлоор уран зураг бол хүмүүс сайн мэдээний талаарх мэдрэмжээ хуваалцаж болох бас нэгэн арга зам юм.

2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Геррит В.Гонг ойн цаана жаргах нарны дүрслэл бүхий уран зургийг иш татсан байдаг. Тэрхүү зураг маш үзэсгэлэнтэй байв! Тэр зураг харанхуй шөнийн дараа нар үргэлж манддагийг надад сануулж байлаа.

Сайн мэдээ бол миний амьдрал. Би урлагийг хайрлах хайраа сайн мэдээтэй холбох дуртай. Заримдаа Бурханы хайрыг мэдрэхийн тулд миний хувьд энэ нь заавал шашны сэдэвтэй уран зураг байх шаардлагагүй! Би бүр өмнө нь шувуудын зургийг үзээд “Хөөх, Бурхан энэ шувууг миний төлөө бүтээсэн” гэж бодож байсан удаатай.

Хэвлэх