2021
Үргэлжлэн ирсээр байгаа илчлэлт
2021 оны 3-р сар


“Үргэлжлэн ирсээр байгаа илчлэлт,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 3-р сар, 16

Сүүлийн үг

Үргэлжлэн ирсээр байгаа илчлэлт

2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс.

Зураг
Анхны үзэгдэл

Зураг чимэглэлийг Бэн Симонсэн

Бошиглогч Иосеф Смит илчлэлтийг тасралтгүй хүлээн авч байжээ. Бошиглогч Иосефын хүлээн авсан олон илчлэлтийг бидэнд зориулан Сургаал ба Гэрээнд хадгалан үлдээсэн байдаг.

Мөн бид “Их Эзэний өмнөөс ярих эрх мэдэлтэй, Түүний томилсон төлөөлөгчдөд үргэлжлэн ирэх илчлэлтээр адислагдсан юм.”1

Их Эзэнээс даруухнаар удирдамж хайж байгаа бүх хүнд хувийн илчлэлт ирэх боломжтой. Энэ нь бошиглолын илчлэлттэй адил чухал билээ.

Хувийн илчлэлт нь Ариун Сүнснээс ирсэн сүнслэг үнэнд тулгуурладаг. Ариун Сүнс бүх үнэнийг, ялангуяа Аврагчийг илчилдэг илчлэгч бөгөөд гэрчлэгч юм. Ариун Сүнсгүйгээр бид Есүс бол Христ гэдгийг үнэхээр мэдэж чадахгүй. Түүний үндсэн үүрэг бол Эцэгийг болон Хүүг мөн Тэдний нэр, алдар сууг гэрчлэх явдал юм.

Биднийг Их Эзэний талбайд даруухан хөдөлмөрлөхөд бидний хүн нэг бүр илчлэлтийн удирдамжийг хүлээн авч чадна гэдгийг би та нарт батлан хэлж байна.

Бидний хүн нэг бүр Аврагч Есүс Христ болон Бурхан Эцэгийг бишрэн шүтэхдээ амьдралыг удирдан чиглүүлэх үргэлжлэн ирсээр байгаа илчлэлтийг эрж хайн, Сүнсийг дагаасай хэмээн би даруухнаар гуйж байна.

Эшлэл

  1. Hugh B. Brown, “Joseph Smith among the Prophets” (Sixteenth Annual Joseph Smith Memorial Sermon, Logan Institute of Religion, Dec. 7, 1958), 7.

Хэвлэх