2021
Бат бөх суурь
2021 оны 3-р сар


“Бат бөх суурь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 3-р сар, 14-15

Бат бөх суурь

Авирах хана

Зураг
Залуу эмэгтэйчүүд авирдаг хана дээр байна

Зураг чимэглэлийг Алисса Пэтэрсэн

Хорин залуу эмэгтэй миний хажууд зогсоод, 5 метр өндөр хана руу ширтэж байв. Бидний зорилго бол охин бүрийг ханыг давж гарахад нь туслах явдал байлаа. Ихэнх охид Залуу эмэгтэйчүүдийн зугаалганд анх удаа явж байсан юм. Би болон насаар эгчмэд охид өсвөр үеийнхний удирдагч нь байсан бөгөөд бид өмнө нь ийм үйл ажиллагаанд огтхон ч оролцож байгаагүй юм. Бид бүгд сэтгэл догдлон дүрэмтэйгээ танилцлаа.

Залуу эмэгтэй бүр ханыг давах ёстой байв. Давсан хүн нь орой дээр зогсоод бусдыгаа татна. Газарт хүрсэн хүн үлдсэн охидыг татах боломжгүй болох юм.

Эхлээд бидэнд хэцүү байсан ч удалгүй хамтдаа хичээж бусад охидоо татаж эхлэв. Аюулгүйн хамгаалалтууд байсан ч зарим охид татуулан өндөрт гарахаас айж байв. Бусад нь сандарсан байдалтай өөрийн хүчээр оройд хүрэхээр тэмүүлж байв. Бид бие биедээ итгэн, нэгнээ дэмжих шаардлагатай байлаа. Эцэст нь бид сорилыг амжилттай дуусгаж чадсан юм.

Сүүлийн охин доош бууж ирэх үед бид энэхүү хананд авирах үйл ажиллагаанаас сурсан зүйлсээ ярилцахаар цуглав.

Бид бүгд давах боломжгүй мэт санагдах зүйлтэй учирдаг. Гэвч бид ганцаараа биш. Эргэн тойрон дахь хүмүүс маань биднийг өргөн, дэмждэг. Биднийг өөрсдөд нь хандах үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд хүч чадал, дэмжлэг өгдөг.

Мэган Б., АНУ-ын Огайо муж

“Би ирнэ гэж амласан”

Зураг
залуу эрэгтэйчүүд

Би үргэлж бусадтай сайн мэдээг хуваалцахыг хүсдэг байсан ч Тиаго гэдэг хөвгүүнтэй танилцах хүртлээ олон жилийн турш би амжилт олоогүй юм. Бид ойролцоо амьдардаг байсан учир өдөр бүр сургуулиа тараад гэр лүүгээ хамтдаа алхдаг байв.

Нэг өдөр бид гэр лүүгээ өөр замаар явсан ба миний явдаг сүмийн цуглааны байрны хажуугаар өнгөрсөн юм. Би түүнд олон жилийн турш энэ сүмийн гишүүн байгаагаа хэлэв. Би түүнд бид юунд итгэдэг, миний гэр бүл хэчнээн их адислагдсан талаар хэлэв. Ням гарагт би Тиагог сүмд ирэхийг урьхад тэр ирнэ гэж хэлсэн.

Ням гарагт би түүнийг сүм дээр сэтгэл догдлон хүлээсэн ч тэр ирээгүй. Дараа долоо хоногт би түүнийг дахин урилаа. 2, 3 сар болсон ч тэр үргэлж ирэхгүй байх шалтаг гаргадаг байв. Гэвч би түүнийг урихаа зогсоогоогүй юм.

Нэгэн ням гаргийн өглөө би ариун ёслол дээр Тиагог ирсэн зогсож байхыг харав. Түүнийг хараад би гайхсан бөгөөд тэр миний хажууд ирж суугаад “Би ирнэ гэж амласан байх аа” гэв.

Би түүнийг номлогчидтой танилцуулсан ба тэд түүнд зааж эхэлсэн. Хожим нь тэр баптисм хүртсэн юм. Одоо бид хоёулаа номлолд явахаар бэлтгэж байгаа. Би түүнийг орхиогүйдээ маш их баярладаг!

Мэри Р., Бразил

Бурханы цаг хугацаанд итгэ

Манай нагац эгч зөвхөн түүний том хүү баптисм хүртээд байх үед нөхрөөсөө салсан юм. Хүүхдүүдийнхээ төрсөн эцэгтэй найрсаг харилцаатай байж, бусад хүүхэддээ баптисм хүртээлгэхийн тулд нөхрийнхөө зөвшөөрлийг тэр авахыг хүсч байлаа. Харамсалтай нь нөхөр нь олон жилийн турш зөвшөөрөл өгөөгүй юм.

Эцэст нь нагац эгч маань нөхрийнхөө зөвшөөрлийг үл харгалзан хүүхдүүддээ баптисм хүртээлгэхээр шийдсэн байв. Гэвч манай нагац эгч болон үеэлүүд тухайн шийдвэрийн талаар мацаг барьж залбирсан ба тэд үргэлжлүүлэн хүлээх ёстой гэсэн мэдрэмжийг хүлээн авсан юм.

Тэр долоо хоногт манай үеэлүүдийн төрсөн эцэг нагац эгчид хүүхдүүдээ номлогчидтой уулзуулж, баптисм хүртээлгэхийг хүсч байгаагаа хэлэв. Ээж маань уг мэдээг дуулгахад мэдэрсэн баяр баясгаланг би одоо хүртэл санадаг. Их Эзэн үеэлүүдийг маань олон жил тэвчээртэй хүлээснийх нь дараа адисалсан гэдгийг би мэднэ.

Их Эзэн залбиралд маань хэзээ хариулахыг бид байнга мэдэхгүй байж болох ч Тэр хариулдаг гэдгийг би мэднэ. Их Эзэн яагаад манай үеэлүүдийг баптисм хийлгэхээ хүлээхийг хүссэнийг би мэдэхгүй. Гэхдээ тэдний итгэлтэй байдлын улмаас Тэрээр тэднийг адисласан гэдгийг би мэднэ.

Брэ Ж., АНУ-ын Флорида муж

Хэвлэх