2021
Таны зүрх сэтгэлийн толь
2021 оны 3-р сар


“Таны зүрх сэтгэлийн толь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 3-р сар, 6-8.

Зүрх сэтгэлийн тань толь

Шашин хоорондын наадамд тойргийнхоо найрал дууны хамтлагт дуулах үедээ эдгээр өсвөр үеийнхэн дуу хөгжим хэрхэн өөр шашны итгэгчдийг нэг дор цуглуулж чаддаг талаар олон зүйлийг сурч авсан юм.

Зураг
Гурван өсвөр үеийнхэн

Мэган С., Этан М., Роми С. нарт нэг нийтлэг зүйл бий. Тэд хүндэтгэл бишрэлийн дуу хөгжимд дуртай. Тэд хүндэтгэл бишрэлийн дуу хөгжмийн тэдэнд төрүүлдэг мэдрэмж болон тэднийг дэмжин урамшуулдаг байдалд нь дуртай. Мөн энэ нь бусдыг хэрхэн дэмжиж,урамшуулж байгааг тэд харах дуртай.

Мэган, 18; Этан, 19; Ромни, 17, нарт нэг нийтлэг зүйл бий: Тэд бүгд АНУ-ын Флорида муж дахь тойргийнхоо найрал дууны хамтлагт дуулдаг. Саяхан найрал дууны хамтлаг нь тэдэнд шашин хоорондын хөгжмийн наадамд оролцон өөрсдийн дуу хөгжмийг хайрлах хайраа хуваалцах илүү сайхан боломжийг олгосон байна.

“Миний амьдардаг газарт өөр өөр итгэл үнэмшилтэй хүмүүсийг хамтад нь цуглуулахад маш их зүйл хийдэг шашин хоорондын эвсэл гэж байдаг” хэмээн Этан тайлбарлав. Жишээ нь, ифтар (Мусульман шашинтнууд өөрсдийн ариун Рамада сарын турш өдөр бүр барьдаг мацгийнхаа төгсгөлд зооглодог оройн хоол) хэмээх оройн зоогийн үеэр хэлэлцүүлэг өрнүүлэх, гачигдалтай хүүхдүүдэд сурагчийн цүнх бэлтгэх, нэгнээ мэдэхгүй хүмүүс нэг ширээнд зэрэгцэн сууж өөрсдийн соёл дахь өөрийн таалдаг сүсэг бишрэл, зан заншил, хоолны талаар ярилцах хэд хэдэн үдийн хоолны потлак зохион байгуулах гэх зэрэг олон үйлчлэлийн төслийг уг эвслээс зохион байгуулж байсан.

Зураг
Өсвөр үеийнхэн зоог барьж, дуулж, үйлчилж байна

Найрал дууны хамтлагийн гишүүд өөр итгэл бишрэлийн хүмүүстэй хамтдаа үйлчилж, зоог барьж байгаадаа баяртай байлаа.

Найз нөхөд болцгооё

Мэдээж, энэ эвслийн зорилго бол өөр өөр итгэл үнэмшилтэй хүмүүсийг найз нөхөд болоход туслах явдал юм.

Шашин хоорондын үдийн зоог дээр надтай байнга таардаг нэг турк гэр бүл ирсэн байсан бөгөөд тэд над руу ирээд, “Чамайг дахин харсандаа баяртай байна” гэж хэлсэн. Роми “Итгэл үнэмшил болон шашны эсрэг ихээхэн дарамт хавчлагатай ертөнцөд бид хамтдаа цугларан бие биетэйгээ ярилцана гэдэг сайхан зүйл юм” гэж хэлжээ. Эдгээр үйлчлэлийн төслийн нэгэнд “өөр сүмийн эгч нар маш эелдэг найрсаг байсан,” “Тэдэнд бусдын итгэл үнэмшил хамаагүй байлаа. Тэд тэнд зөвхөн бусдад тусламжийн гараа сунгахаар ирсэн байв. Энэ үнэхээр онцгой содон байсан” гэж тэр ярьсан юм.

“Бид өөр өөр зүйлд итгэдэг байж болно, гэвч би үргэлж бусад хүний итгэл үнэмшлийг хүндэтгэдэг байсан ба бие биенийхээ талаар суралцахыг хүссэн энэхүү үйл ажиллагаанд тэднийг илүү таньж мэдэх нь сайхан байсан” гэж Мэган ярьсан юм.

“Манай сүм энэхүү эвслийн шинэхэн гишүүдийн нэг. Тэгээд, тэд бидэнд хэрхэн сайхан хандаж, биднийг хүлээж авч байгааг хараад би үнэхээр их баярласан. Зарим газар хүмүүс манай сүмийг буруу ойлгодог гэдгийг би мэднэ. Тиймээс хүмүүс нэг нэгнийхээ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, ижил төстэй зүйлсээ эрэлхийлэн харахад би үргэлж баярладаг” гэж Этан хэлэв.

Ижил төстэй зүйл

Мөн бүх шашны бүлэгт байдаг түгээмэл зүйлсийн нэг нь дуу хөгжим юм. Шашин хоорондын хөгжмийн наадам нь итгэгчдэд Бурханыг магтан дуулахдаа нэгдэх маш сайхан боломж байх юм. Тойргийн найрал дууны хамтлаг нь хот даяарх итгэгчдийг төлөөлж буй найрал дууны зургаан хамтлагийн нэг бөгөөд

тэнд “Хонхон хөгжмийн хамтлаг, хослон дуулаач, олон хүнтэй найрал дууны хамтлаг, цөөн хүнтэй найрал дууны хамтлаг, лимбэ болон төгөлдөр хуурын хослол гэх мэт олон өөр хамтлаг байсан” гэж Мэган тайлбарлав. “Хамтлаг бүр хоёр үзүүлбэр үзүүлэх даалгавартай байв” хэмээн

Мэган үргэлжлүүлэн хэлээд “Дуулсан дуу маань биднийг хүмүүст Есүс Христ болон Тэнгэрлэг Эцэгт итгэдэг гэдгийг мэдрүүлнэ гэдэгт бид итгэлтэй байхыг хүсэж байлаа. Бид сүсэг бишрэлийн мэдрэмжийг бий болгохыг хүссэн” гэв.

Уг найрал дууны хамтлаг өмнө нь үзүүлж байсан дараах хоёр үзүүлбэрээ үзүүлэхээр шийджээ: Стивэн Капп Пэрригийн “Агуу зүйлс ба өчүүхэн зүйлс” мөн Жанисе Капп Пэрри, Стивэн Капп Пэрри, Линн Пэрри Кристофэрсоны “Ариун ёслолууд ба Бэлгэ тэмдэгүүд”.

“Эхний дуу нь баяр баяслын тухай. Энэ дуу нь танд Бурханаар дамжуулан өчүүхэн жижиг ч бай, нүсэр том ч бай хамаагүй бүх зүйлийг хийж чадна гэсэн баталгааг өгдөг” гэж Этан хэлэв. “Хоёрдахь дуу нь гүн гүнзгий хүндэтгэл бишрэлийг агуулсан. Энэ нь бараг л магтан дуу бөгөөд хүндэтгэл бишрэлийн мэдрэмжийг төрүүлдэг.”

Ахин дахин дадлага хий

Тэд дуулах бэлтгэлээ хийж байх үед Этан өмнө нь хэрэглэж байсан аргаа ашиглажээ. “Би дуундаа уусан ороход чухалчлахыг хичээдэг” гэж тэр хэлэв. “Дууныхаа утга учирт анхаарлаа хандуулж чадах үедээ би дуундаа илүү дуртай болж байгаагаа олж мэдсэн юм. Мэдээж би зөв дуулж байгаа эсэхдээ анхаардаг ч тухайн дуу ямар захиас хүргэхийг зорьж байгаад өөрийгөө нийцүүлснээр энэ нь илүү хялбар болж байгааг мэдэж авсан юм. Би сүнслэг бэлтгэл гэдэг үгэнд онцгой анхаарал хандуулах дуртай.”

Мэган хэлэхдээ “Бид ариун ёслолын цуглаанд дуулахын хажуугаар бусад зүйлсийг ч мөн сургуулилах хэрэгтэй байв. Гэхдээ шашин хоорондын үйл ажиллагааны чухлыг мэдэж байсан учир хэсэг тус бүр нь бэлэн болсон байхад анхаарч байв. Бид шаргуу хөдөлмөрлөсөн.

Хоёр дахь үзүүлбэртээ зориулж 14 гишүүнтэй найрал дууны хамтлагаа 8 хүнтэй болгож багасгасан. Залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдээс өмнө мягмар гаргуудад бид бэлтгэл хийдэг байсан” гэж ярив. “Энэ нь намайг дууныхаа талаар бүтэн долоо хоног, бүтэн сарын турш бодоход хүргэсэн. Үнэн шүү. Би ер нь ингэдэггүй ч дуугаа Youtube дээрээс олоод дахин дахин тоглуулж байв. Би сайжрахыг хүсэж байлаа. Бусад хүнд нөлөөлж болохын тулд сайн дуулах юмсан гэж би хүссэн.”

Этан, Меган, Роми нар бүхий л бэлтгэл нь өөр олон үр өгөөжийг дагуулсан гэдэгтэй санал нийлж байна. “Дууг дахин дахин давтах үед тухайн дуунд орших захиас оюун болон зүрх сэтгэлд чинь хоногшдог” гэж Роми хэлсэн юм.

Зураг
өсвөр үеийнхний найрал дуу

Найрал дууны хамтлаг шашин хоорондын хөгжмийн наадамд дуулав.

Оюун бодолд, Зүрх сэтгэлд

Найрал дууны хамтлагийн гишүүд дуулах үед дуу нь тэдний оюун бодол, зүрх сэтгэлд хоногшсон байсан нь илэрхий байв. “Хоёр дуу хоёулаа гайхалтай сайхан байсан” гэж Роми хэлэв. “Дуунуудыг дуулах үед үзэгчид тун чимээгүй болсон ба бүгд Сүнсийг мэдэрч байлаа. Бид бүгд нэгдмэл байгаагаа мэдэрсэн.”

“Эхний дуу нь миний хувьд үргэлж л баяр хөөрийн дуу байсан.” “Энэ дууны наадам дээр байсан хүмүүст уг мэдрэмжийг төрүүлсэн гэж надад мэдрэгдэж байлаа. Үүнийг дуулж байхад надад сайхан байсан ба бусад хүнд ч мөн сайхан мэдрэмж төрсөн гэдэгт би найдаж байна. Харин хоёрдахь дуу, хоолойнууд маш сайн хосолсон. Сонссон хүн бүр Бурханаас эмээх айдас болон хүндлэлийн Сүнсийг мэдэрсэн гэж би бодож байна.

Үдшийн төгсгөлд бид оролцогчид болон үзэгчидтэй ярилцах боломжтой байв. Хүмүүс манай найрал дууны удирдаачаас бидний дуулсан дууны талаар “Энэ ямар төрлийн хөгжим байсан бэ?”, “Хэрхэн ингэж зохион байгуулсан бэ?” гэж асууж байсан. Бид хоорондоо яриа өрнүүлж, бусдадаа хуваалцсан дуу хөгжмийнхөө талаар ярилцсан. Надад яг л тэдний дуу хөгжмөөр дамжуулж би тэднийг илүүтэй ойлгосон мэт мөн бидний дуу хөгжмөөр дамжуулж тэд биднийг илүүтэй ойлгосон мэт санагдсан” гэж Мэган хэлэв. Дуу хөгжим бол таны зүрх сэтгэлийн толь юм.”

Хэвлэх