Сүмийн албан тушаалтнуудыг дэмжин батлах нь
Хайрт ах, эгч нар аа, ерөнхийлөгч Монсон надаас Сүмийн ерөнхий эрх мэдэлтэн, Бүсийн дал болон туслах бүлгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийг та бүхэнд танилцуулж, дэмжүүлэн батлуулахыг хүссэн юм.
Бид Томас Спэнсэр Монсонг бошиглогч, үзмэрч, илчлэгч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр, Хэнри Бэннион Айрингийг Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр мөн Дийтр Фрийдрих Угдорфыг Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр тус тус дэмжин батлахыг санал болгож байна.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөнө үү.
Рассэлл М.Нэлсонг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчөөр, мөн Рассэлл М.Нэлсон, Даллин Х.Өүкс, M.Рассэлл Баллард, Робэрт Д.Хэйлс, Жэффри Р.Холланд, Дэвид А.Бэднар, Квинтин Л.Күк, Д.Тодд Кристоффэрсон, Нийл Л.Андэрсэн, Роналд А.Расбанд, Гэри И.Стивэнсон, Дэйл Г.Рэнланд нарыг тус чуулгын гишүүнээр дэмжин батлахыг санал болгож байна.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байгаа хүмүүс мөн гараа өргөнө үү.
Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжин батлахыг санал болгож байна.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байвал мөн гараа өргөнө үү.
2016 оны 12-р сарын 28-нд нас барсан бидний анд, хамтран зүтгэгч, ахлагч Брүс Д.Портэрийн үйлчлэлд бид талархаж байгаагаа илэрхийлж байна. Бид Сюзан Портэр эгч, тэдний хүүхдүүд, ач зээ нарт чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлье. Бид та нарт хайртай. Бид энэ сайн хүнтэй хамт үйлчилсэндээ талархдаг.
Бид Тэйлор Г.Годой, бага Жон К.Пингрий нарыг Бүсийн далаас чөлөөлөх санал оруулж байна. Энэ ах нарын үйлчлэлд талархлаа илэрхийлэхийг хүсэж буй хүмүүс гараа өргөнө үү.
Бид Линда К.Бөртон, Кэрол М.Стэфэнс, Линда С.Рийвс эгч нарт чин сэтгэлээсээ талархан, Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлөөс чөлөөлж байна. Бид мөн Халамжийн нийгэмлэгийн ерөнхий хорооны бүх гишүүнийг чөлөөлж байна.
Бидэнтэй хамт эдгээр эгчийн гайхамшигт үйлчлэл, үнэнч байдалд талархлаа илэрхийлэхийг хүсэж буй хүмүүс гараа өргөнө үү.
Бид Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл дэх нэгдүгээр зөвлөх Жийн Б.Бингам болон Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл дэх хоёдугаар зөвлөх Бонни Х.Кордон эгч нарыг чөлөөлж байна.
Эдгээр эгчид талархаж байгаа гишүүд гараа өргөнө үү.
Бид дараах ах нарыг Бүсийн далын шинэ гишүүнээр дэмжин батлах санал оруулж байна: Тэйлор Г.Годой, Жони Л.Коч, Адилсон дэ Паула Паррелла, Жон С.Пингрий, Брайн К.Тайлор, Таниела Б.Ваколо.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байвал мөн гараа өргөнө үү.
Бид Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчөөр Жийн Б.Бингам, нэгдүгээр зөвлөхөөр Шарон Л.Юбанк, хоёрдугаар зөвлөхөөр Рэйна И.Абурто нарыг дэмжин батлах санал оруулж байна.
Бид Бонни Х.Кордон эгчийг Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн 1-р зөвлөхөөр, Кристина Б.Франког хоёрдугаар зөвлөхөөр дэмжин батлах санал оруулж байна.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байгаа хүмүүс мөн гараа өргөнө үү.
Бид дараах Бүсийн шинэ далыг дэмжин батлах саналыг оруулж байна. Үүнд: Льюс Р.Арбизу, Дэвид А.Вэналказар, Бөрн С.Бродбэнт, Дэвид Л.Бакнэр, Л.Тодд Бадж, Лучиано Каскарди, Tинг Цунг Чанг, Пабло Х.Чавэз, Рэймонд А.Катлэр, Фэрнандо П.Дэл Карпио, Хосэ Луйз Дэл Гэрсо, Алэксандр А.Драчёв, И.Рэймонд Эгбо, бага Карлос Р.Фуско, Хорхэ А.Гарсиа, Гэри Ф.Гэссэл, Гэрмо И.Жиардиа, Maрсэл Гээй, Хосэ Хэрнандэз, Kaрл Д.Хөрст, Рэн С.Жонсон, Жэй Б.Жонс, Aнтони М.Каку, Пол Н.Лэкиас, Жон А.Маккьюн, Toмас С.Мэрджиа, Aртур Ж.Миранда, Эллий К.Монга, Хуан К.Позо, Aнтони Квьюзайe, Жэймс Р.Расбанд, бага Карлос Г.Рэвилло, Maртин К.Риос, Жонни Ф.Руйз, K.Рой Tанниклифф, Мойсэс Виллануэва нар болно.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байгаа хүмүүс мөн гараа өргөж болно.
Бид ерөнхий эрх мэдэлтэн, Бүсийн дал, Туслах бүлгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийг хэвээр батлах саналыг оруулж байна.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байвал мөн гараа өргөнө үү.
Санал хурааж дууслаа. Татгалзах санал ирүүлсэн хүмүүс гадасныхаа ерөнхийлөгчтэй холбогдоно уу.
Хайрт, ах эгч нар аа, Сүмийн удирдагчдынхаа өмнөөс та бүхний итгэл, залбиралд талархлаа илэрхийлье.
Бид шинэ ерөнхий эрх мэдэлтнүүд болох Далын ахлагчид, Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдийг индэр дээр гарч ирэн, суудлаа эзэлнэ үү хэмээн урьж байна. Ерөнхийлөгч Монсон үүнийг үргэлж “урт зам шүү” гэж хэлдэг. Баярлалаа, эгч нар аа. Баярлалаа, ах нар аа. Франко эгч одоогоор нөхөртэйгээ хамт Аргентинд номлолд үйлчилж байгаа. Тэр одоогоор зүгээр л дэмжин батлагдсан. 7-р сард буцаж ирээд, албан ёсоор үйлчлэлээ эхлүүлэх болно.