2010
Их Эзэний өргөө
2010


Их Эзэний өргөө

Ариун сүм нь Аврагчийг дэлхий дээр амьдарч байх үед Түүний хувьд суралцах газар, амьдралынх нь чухал хэсэг байлаа. Ариун сүмийн адислал бидэнд өнөө үед дахин боломжтой болсон юм” (Жеймс И.Фауст, “The Restoration of All Things,” Лиахона, 2006 оны 5-р сар, 67).

Ариун сүм бол чухамдаа Их Эзэний өргөө юм. Энэ бол Бурхан хүүхдүүддээ заавар өгч, Түүний оршихуйд эргэн очиход нь тэднийг бэлтгэдэг газар юм. Ариун сүм нь бидний гэр бүлээрээ нэгдэж, Их Эзэний арга замуудыг суралцдаг газар юм.

“Бид өвөг дээдсээ мэдэж, өөрсдийнхөө төлөө тэдний хийж чадахгүй ёслолуудыг гүйцэтгэснээр Есүс Христийн Цагаатгалын хязгааргүй ач гавьяаг гэрчилдэг” (Д.Тодд Кристофферсон, “The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” Лиахона, 2001 оны 1-р сар, 11).

“Баптисмын усанд орсноор эхэлдэг Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах үйл явц Их Эзэний өргөөнд үргэлжилж, өргөжин тэлдэг. Бид ариун сүм дэх ёслолуудаар Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ илүү бүрэн дүүрэн авдаг (Давид A.Беднар, “Honorably Hold a Name and Standing,” Лиахона, 2009 оны 5-р сар, 98).

Ариун сүм харанхуйг нэвтлэн гийгүүлэгч гэрлээрээ сүр жавхланг нь харсан хүн бүрт гэрэлт цамхаг лугаа адил санагддаг билээ. “Ирцгээ! Их Эзэний өргөөнд ирцгээ. Энд зовж зүдрэгсэд амралтыг, хүмүүний бодгаль амар амгаланг олдог билээ. … Гэр уруугаа—тэнгэр дэх гэр уруугаа, халуун ам бүл уруугаа, Бурхан өөд гэр уруугаа буцаж очих зам дээр гарсан хүн бүрийг [ариун сүм] бэлтгэдэг юм” (Toмас С.Moнсон, “Days Never to Be Forgotten,” Ensign, 1990 оны 11-р сар, 67, 70).

Колумб дүүргийн Вашингтоны Ариун сүм. 1974 оны 11-р сарын 19-нд онцгойлон адисалжээ.

Фаунтейн, Нашвилл Теннесийн Ариун сүм.

Нью-Йоркийн Палмирагийн Ариун сүм (зүүн цаад талд), ганддаггүй шил.

Хятадын Хонг Конгийн Ариун сүм. 1996 оны 5-р сарын 26-нд онцгойлон адислагдсан байна.

Аркес, Ютагийн Баунтифул Ариун сүм.

Боливийн Кокавамба Ариун сүм. 2000 оны 4-р сарын 30-нд онцгойлон адислагджээ.

Альбертын Кардстон Ариун сүмийн чулуун өрлөг.

Калифорнийн Сакраментогийн Ариун сүмийн хашаа.

Ганын Аккрагийн Ариун сүм. 2004 оны 1-р сарын 11-нд онцгойлон адислагдсан ажээ.