2021
Шоронд хоригдож буй хүмүүст тохинуулах
2021 оны 1-р сар


Шоронд хоригдож буй хүмүүст тохинуулах

Гэмт хэрэгт холбогдсоноор уг хүний бодгалийн үнэ цэн буурахгүй.

collage image showing four different pictures of life in prison

Зургуудыг Getty Images-ээс авав

Яг одоо 10 сая гаруй хүн дэлхий даяар шоронд хоригдож байна.1 Хүн бүрийг хайрладаг, саад бэрхшээл бүхнийг ойлгодог Есүс Христ биднээс Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд, түүний дотор шоронд хоригдож буй хүмүүст хүртэл тохинуулахыг хүсдэг. “Зөвт хүмүүс Түүнд, Эзэн, бид хэзээ Таныг шоронд байхыг тань хараад … очсон юм бэ?

Тэгэхэд Хаан тэдэнд, үнэнээр би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол, Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ (Maтай 25:36–40).

Бид хэрхэн Аврагчийн хүссэн зүйлсийг үйлдэж, шоронд хоригдож байгаа хүмүүст аюулгүй тохинуулж чадах вэ? Энэ нийтлэл эхлэх үндсэн зарчмуудыг гаргаж өгдөг. Танай хэсэгт тохирох, ухаалаг зүйлийг орон нутгийн Сүмийн удирдагчидтай хамт залбирч, ярилц.

Бурханы адил тэгш хүүхдүүд

Шүүх эрх мэдлийн тогтолцоо ялгаатай боловч шоронд хоригдох асуудал үндэстэн, соёл болгонд байдаг. Даг Риченс шоронд хоригдож байгаа Сүмийн гишүүдтэй уулзалт зохион байгуулдаг. Түүнчлэн тэрээр нөхцөл байдал, шашин шүтлэг зэргээс нь үл хамааран шоронд байгаа хүмүүст туслахын тулд өөр шашны хүмүүстэй болон олон нийтийн бүлгүүдтэй хамтран ажилладаг.

“Шоронд хоригдож буй хүмүүсийн талаарх нэг нийтлэг хэвшмэл ойлголт бол тэд бүгд найдваргүй, хэрцгий, аюултай байдаг” гэсэн ойлголт юм гэж Риченс ах хэлэв. “Гэвч ихэнхдээ ийм биш болохыг би олж мэдсэн. Ихэнх хүн хийсэн үйлдэлдээ харамсдаг. Тэд өнгөрсөн үеийн муу сонголтоосоо өндийж, сайн сайхан амьдрахыг хичээж байдаг.”

Зарим улс оронд нийт иргэдийн бараг тэн хагасынх нь гэр бүлийн аль нэг гишүүн шоронд хоригдож байна.2 Эдгээр шоронд хоригдож буй ах эгч, эцэг эх, хүүхдүүд нь дэлхийн ямар нэгэн харилцаагаар тодорхойлогдохоос гадна Бурханы адил тэгш хүүхдүүд юм.

Мөнх бус амьдрал ба мөнхийн шүүлт

Амьдрал биднээс шүүхийг шаарддаг боловч Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр л хэн нэгнийг нөхцөл байдал, үйлдэл, хүсэл сонирхолд нь үндэслэн төгс шүүх цорын ганц шүүгчид юм (1 Самуел 16:7-г үзнэ үү). Энэ төгс шүүлтээр, хүмүүсийг шоронд хоригдоход хүргэдэг бөгөөд гэр бүлээс үүдэлтэй сэтгэл санааны шарх, үе дамжсан ядуурал, мансууруулах бодис хэрэглэх соёл гэх мэт тэдний төрж өссөн нөхцөл байдлуудыг авч үзэх нь гарцаагүй. Олон хүчин зүйл хүний эрүүл мэнд, сайн сайхан зэрэг сайн сонголтууд хийх чадварт нөлөөлдөг.3 Нийгэмд олон нийтийг аюулгүй байлгах хууль хэрэгжүүлэх нь чухал боловч бид энэ бүхнийг хийхдээ бидний ухаарч чадахгүй олон зүйл байгааг ойлгон, нигүүлслийг болон мөнхийн харах өнцгийг баримталж чадна.

“Хийсэн хамгийн муу зүйлээр тань амьдралын тань турш таныг шүүвэл ямар санагдах талаар бодож үзээрэй” гэж хоригдлуудыг өмгөөлөх бүлгийг үүсгэн байгуулахаасаа өмнө хуулийн албанд ажиллаж байсан Сүмийн гишүүн Танжа Шаффэр хэлсэн юм. “Их Эзэн өршөөх түүнийгээ Тэрээр өршөөх болно, харин Тэрээр бүх хүмүүнийг уучлахыг зарлигладаг” (Матай 18:21–22-ыг үзнэ үү).

Бурханы төгс шүүлтийн зарчим нь гэмт хэргийн хохирогч хүмүүст тайтгарах эх үүсвэр болж өгдөг. Заримдаа бусдыг хохироож байсан хүмүүс дэлхий дээр хэзээ ч шийтгэл амсахгүй байж болно. Гэмт хэрэгтний хоригдох хугацаа дууссаны дараа ч хохирогчид удаан хугацаагаар зовж шаналж болох юм. Шоронд хоригдсон байдал нь нөлөөлж байгаа олон хүн өөр өөр цаг үед хохирогч, гэмт хэрэгтэн аль аль нь байсан байдаг. Энэ нь амьдрал бол бусдад ямар нэг байдлаар нөлөөлж байдаг, харилцаа болон шийдвэрүүдийн төвөгтэй уялдаа холбоо гэдгийг бидэнд сануулдаг юм. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр энэ бүгдийг ойлгодог гэдэгт итгэснээр бид тайвширч чадна. Тэдний шүүлт төгс байх болно. Тэдний эдгээлт буюу гэм зэмгүйчүүд болон наманчлагчдад хоёуланд нь зориулсан эдгээлт бүрэн дүүрэн байх болно (Илчлэл 21:4-ийг үзнэ үү).

Удирдагчдын хайраар дүүрэн үлгэр жишээ

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гэррит В.Гонг эргэн тойронд нь хүн бүр цагаан хувцас өмссөн нэгэн уулзалтыг дүрслэн ярьсан юм. Тэнд хүмүүс дуулж, бас залбирч, Бурханы хайр дүүрэн байлаа.4 Бидний ихэнх нь үүнийг ариун сүмийн цуглаан гэж бодож байж магадгүй ч тийм биш байв. Энэ бол цагаан өмсгөлийг стандарт дүрэмт хувцас болгосон шоронд хийж буй тохинууллын айлчлал байв.

“Сүмийн удирдагчид гэмт хэрэгт холбогдож, шоронд орсон бүх хүнд анхаарал тавьдаг талаар Риченс ах гэрчлээд, нэг удирдагч сар бүр шоронд айлчилж очдог хүндээ Сүмийн сэтгүүлээ өгдөг байсныг тайлбарласан юм.” “Тэд шоронд хоригдож буй хүмүүс дээр байнга очиж, гэр бүлийг нь дэмжиж, хохирогчдыг өр зөөлөн сэтгэлээр халамжилдаг.”

Шоронд хоригдогчдод тохинуулах нь томилогдсон хэсгийнхээ хүмүүсийн хэрэгцээг хангахаар тойргийнхоо удирдагчидтай хамтран ажиллаж байгаа гадасны ерөнхийлөгчийн үүрэг юм. Танай гадасны удирдагчид шоронд хоригдож буй гишүүддээ тохинуулах, сэтгэл санааг нь өргөсөн захиас хуваалцахын тулд юу хийж байна вэ? Зарим газарт Сүмийн гишүүд хоригдож буй хүмүүс дээр очиж, тэдэнд заахаар дуудагдаж болно. Ийм дэмжлэг үзүүлэхээр дуудагдсан гишүүд эхэндээ жаахан айдаг боловч дараа нь энэ дуудлага хэзээ ч чөлөөлөгдмөөргүй утга учиртай дуудлага гэдгийг ойлгодог гэж Риченс ах хэлсэн.

“Энэ бол цэвэр сүсэглэл” (Иаков 1:27-г үзнэ үү) хэмээн тэр хэлж билээ.

Бид таньж мэдэхгүй, шоронд хоригдож буй хүмүүс дээр очих ёстой гэсэн дарамтыг мэдрэх ёсгүй ч аюулгүй тохинуулах өөр арга замууд байдаг. Энд хэдэн жишээ авч үзье.

  • Хоригдож буй хүмүүсийг, ялангуяа нэрээр нь мэддэг бүх хүнээ залбиралдаа оруулаарай. Залбирал бол хүчтэй.

  • Орон нутгийн шоронгуудад хандивын эд зүйлс хэрэгтэй эсэхийг мэд. Зүүгээр юм нэхэх зэрэг гар урлал, ном унших, урлагийн төсөл, гэр бүлийн түүх судлах гэх мэт зүйлсийг олон газар зөвшөөрдөг.

  • Хэрэв та хоригдож байгаа хүнийг таньдаг бол тэдэнд сэтгэл санааг нь өргөсөн захидал бичээрэй. Харилцаж байхдаа ухаалаг, аюулгүй сонголтууд хийгээрэй. Сүнсийг дагаж, зохих хил хязгаарыг дагаж мөрд.

  • Хоригдож буй хүмүүсийн ар гэрийнхэнтэй, ялангуяа хүүхдүүдтэй нь харьцахдаа хайрлаж, хүндэлж, урьж оролцуулсан байдлаар харьц. Ерөнхийдөө гэр бүлийн гишүүд бас гэм зэмгүй хохирогчид гэдгийг сана. Гэр бүлийн бүх гишүүнд хэрхэн хамгийн сайнаараа тохинуулахаа мэдэж авахад Ариун Сүнс бидэнд тусалж чадна.

woman sitting on bed and praying

Ариун Сүнс бол хязгааргүй

Шоронд хоригдох нь хүний амьдралын маш хүнд бэрхшээлтэй цаг үе байж болно. Гэвч Ариун Сүнс хана, цоож, гинжээр хязгаарлагдахгүй. Залбирах, судраас судлах, даруу байх зэрэг нь Түүний тайтгарууллыг шоронд байгаа ч шоронд байхгүй юм шигээр хурдан урьж чадна. Энэ бүхний ачаар шорон гайхамшгийн газар болж болно.

Шоронд хоригдож байхдаа блог хөтөлдөг байсан Сүмийн гишүүн Поршиа Лаудэр шоронд өнгөрүүлсэн үеэ итгэл болон өөрийгөө олох хүндхэн аялал байсан хэмээн дүрсэлсэн байдаг. “Би амьдралдаа нэлээд ноцтой бэрхшээлүүдийг туулж байсан ч дүрслэхийн аргагүй хайраар эдгэрч байгаагаа мэдэрдэг” гэж тэр бичжээ. “Та одоо ямар ч саад бэрхшээлтэй тулгарч байлаа гэсэн, аяллынхаа хаана явж байгаагаас үл хамааран бүү бууж өг!”

Шоронд салбарын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Гарфф Каннон Сүнс хэцүү амьдралыг туулсан, хатуу сэтгэлтэй шоронгийн хоригдолтой хэрхэн эелдэг харьцахад өдөөсөн тухай тайлбарласан байдаг. “Таны сая надад хэлсэн үгс миний амьдралдаа сонссон хамгийн сайхан үгс байлаа. Хэн нэгэн хүн сайхан сэтгэлээр, санаа тавин ярьж байсныг би хэзээ ч санахгүй байна. Баярлалаа” гэж тэр хэлжээ. Тэд энэ айлчлалаа энэ хүний олон жилийн туршид сонссон анхны залбирлаар дуусгажээ.

“Тийм ээ, Ариун Сүнс үнэхээр хоригдох газарт байдаг. Бурханы хүүхдүүд энд байгаа бөгөөд Тэр тэднийг эргэн ирэхийг хүсдэг” гэж Каннон ах гэрчилсэн юм.

Бурхан Өөрийнх нь тухай Ням гаргийн ангид эсвэл шоронд эхэлж сонссоноос үл хамааран Өөрийг нь дагахыг сонгодог бүхэнд хүчирхэг амлалтуудыг өгдөг. Езекиел 36:26 дээр “Тэгээд Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг өгнө” хэмээн хэлсэн.

Дахин нийгэмших нь үнэхээр хэцүү байдаг

Гэмт хэрэгт холбогдсоноор хүний үнэ цэн буурахгүй (Сургаал ба Гэрээ 18:10-ыг үзнэ үү). Хэн нэгнийг илүү сайн хүн болж өөрчлөгдөхийг хүсэж байгаа үед бид тэдэнд өсөж хөгжин, өршөөгдөхийг нь хүлээн зөвшөөрдөг үү?

“Бурханы ач ивээл, нигүүлсэл агуу юм” гэж Риченс ах хэлсэн. “Заримдаа шоронд хоригдож байгаа хүмүүс засгийн газар, нийгэм эсвэл бүр Сүмийн зарим гишүүн өөрсдийг нь уучлахаас ч өмнө Их Эзэний өршөөлийг мэдэрдэг.”

Хоригдож байгаад эргэн нийгэмшихэд хэцүү. Хоригдож байсан хүмүүст ажлын байр, гэр оронтой болох тал дээр ихэвчлэн асуудал үүсдэг. Бид тэдэнд эрүүл зөв газраа аюулгүй байж, эрүүл хоббитой болоход нь тусалж чадна. Магадгүй бидний хийж чадах хамгийн чухал зүйл бол эерэг, хүчирхэгжүүлэн дэмжих найз нь болох явдал юм. Иосеф Смит ерөнхийлөгчийн сонгуульд оролцон, шоронгийн шинэчлэлийн талаар хөндөн ярьж байхдаа “хатуу дэглэм болон тусгаарлалт хүний төрөлх занг хэзээ ч ёс суртахуун болон нөхөрлөл шиг шинэчилж чадахгүй”5 гэжээ.

Өршөөнгүй байх нь өөрчлөлтийг авчирдаг

Иуда гэгээнтнүүдэд “өршөөнгүй байхыг” (Иуда 1:22) урамшуулсан. Түүний үгс шоронд байгаа хүмүүсийг сана гэсэн Аврагчийн гуйлтыг давтдаг. Бид эдгээр урилгад юу гэж хариулж болох вэ? Хоригдлуудыг болон тэдний гэр бүлийг Бурханы сайн сайхан сэтгэлээр тэтгэхийн тулд хичээцгээе. Бидний өршөөл өөрчлөлт авчирч чадна.

Эх сурвалж

  1. “World Prison Population List: Eleventh Edition,” National Institute of Corrections, nicic.gov-ийг үзнэ үү.

  2. “Half of Americans Have Family Members Who Have Been Incarcerated,” Dec. 11, 2018, Equal Justice Initiative, eji.org/news-ийг үзнэ үү.

  3. “Traumatic Brain Injury in Criminal Justice,” University of Denver, du.edu/tbi-ийг үзнэ үү.

  4. Priesthood and Family Department Christmas devotional, December 2019.

  5. “Joseph Smith as a Statesman,” Improvement Era, May 1920, 649.