2022
Би Түүнийг сонсохыг сонгоно
2022 оны 3-р сар


“Би Түүнийг сонсохыг сонгоно,” Лиахона, 2022 оны3/4-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой: Итгэлтэй эмэгтэйчүүд

Би Түүнийг сонсохыг сонгоно

Түүнийг бялуу гэж хэлэхэд нь би дээшээ хараад анхаарлаа хандуулж эхлэв.

залбирч буй эмэгтэйн наана, ширээн дээр багцтай түлхүүр байгаа нь

Би сургаалд өссөн учраас Хүүхдийн хэсгийн болон өсвөр үеийнхний үйл ажиллагаанд оролцдог байв. Дуу болон хичээлүүдээс нь болоод би Хүүхдийн хэсэгт дуртай байсан.

Гэвч өсвөр насандаа шинэ тойрогт шилжээд удалгүй би уналтад орж эхлэв. Өсвөр үеийнхний үйл ажиллагаанд ихэнх долоо хоногт очдог байсан ч, ганцаараа байж, нэг их оролцдоггүй байлаа. Би зарим ням гарагт Сүмд очдог байсан ч дуртай байгаагүй. Би сайн мэдээнд болон сургаалд бодитоор хөрвөөгүй гэдгээ ойлгосон юм. Надад өөрийн гэсэн гэрчлэл байсангүй.

Мацгийн болон гэрчлэлийн цуглааны үеэр ердийн адил би өөр зүйлсийн талаар бодож суулаа. Тойргийн гишүүдийн гэрчлэлийг сонсоогүй ч би гэрчлэл бүрийн төгсгөлд амен гэж хэлж байлаа. Тэр үед нэг эгч индэр дээр гараад, гэрчлэлээ хуваалцаж эхлэв. Түүнийг бялуу гэж хэлэхэд нь би дээшээ хараад анхаарлаа хандуулж эхлэв.

“Би бялуу хийж байхдаа ч, үргэлж Тэнгэрлэг Эцэгтэй ярьдаг. Бялуу маань сайн хөөж, гоё болоосой гэж залбирдаг. Тэр бидний залбиралд хариулдгийг би мэднэ” гэж тэр хэлэв.

Дэлгүүр явж хоол хүнс авах шаардлагатай болсон үед машин маань асаагүй тэр өдрийг хүртэл би энэ гэрчлэлийн талаар нэг их юм бодоогүй юм. Тэр мөчид өнөөх эгчийн хэлсэн үг санаанд оров. Тиймээс би машинаа асаахад маань туслахыг Бурханаас гуйхаар унтлагын өрөө рүүгээ буцлаа. Би өвдөг сөгдөөд, залбирав. Залбирч дуусаад машины түлхүүрээ аваад түлхүүрдэв. Машин асах дуу гарч, залбирлын маань хариулт ирэв.

Энгийн нэг залбирлын хариултын ачаар бараг л унаж байсан би хувийн гэрчлэл олж, сайн мэдээнд бүрэн хөрвөхөд тусалсан зам руу орсон юм. Миний дуртай Хүүхдийн хэсгийн “Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” 1 гэсэн дуу надад илүү утга учиртай болов. Тэр дууны үг миний жинхэнэ мэдрэмжийг илэрхийлдэг болсон билээ.

Би бүх зүйлийн талаар залбирдаг болсон. Хэдий хариулт эсвэл цаг хугацаа нь үргэлж миний хүссэн шиг байдаггүй ч гэсэн, Нифайн “Гэвч болгоогтун, та нар үргэлж залбирах ёстойг мөн шантрах ёсгүйг би та нарт хэлье” (2 Нифай 32:9) гэсэн үгийг санахдаа би Түүнийг сонсохыг сонгодог.