Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Хоёрдугаар сар: Бид зөвийг сонгосноор адислагддаг


Хоёрдугаар сар

Бид зөвийг сонгосноор адислагддаг

“Хэрэв та нар түүний зарлигуудыг дагавал тэр та нарыг адисалж мөн та нарыг дэгжээх бөлгөө” (Moзая 2:22).

Дуу: “Choose the Right” (Зөвийг сонго)

(Hymns, no. 239)

Энд дурдсан санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Нэгдэх долоо хоног: Ноа зөвийг сонгосныхоо төлөө адислагдсан юм.

Сургаалыг тань (тохируулах тоглоом тогло): Энгийн хөвөгч авдрыг самбар дээр зур. Хэд хэдэн адилхан хоёр амьтны зургийг бэлтгэ. Хүүхэд бүрт нэг зураг өг. Хүүхдүүдийг босч зураг дээрх амьтан яаж дуугардгийг дуурайн авиа гаргахыг мөн өөртэй нь адилхан авиаг гаргасан хүнийг сонсохыг хүүхдүүдээс хүс. Тохирох зурагтай хүүхдүүд бие биенээ олж, бүх амьтад хос хосоороо болж дуустал хамтад нь зогсооно. Амьтдаа хосоор нь болгож дууссаны дараа зургаа хөвөгч авдар дээр тавихыг хүүхдүүдээс хүс. Тэгээд хүүхдүүдээс ингэж асуу, “Их Эзэн ямар бошиглогчоос амьтдыг хөвөгч авдарт оруулахыг хүссэн бэ?” Ийм олон амьтныг хөвөгч авдарт цуглуулах нь хэцүү боловч, Ноа Их Эзэний зарлигийг дуулгавартай дагахаар сонгосон юм.

Зураг
ark

Ойлголтыг урамшуулан дэмж (судар унш): Сургаалыг номлож байгаа Ноагийн зургийг хүүхдүүдэд үзүүлж, Мосе 8:20-ийг унш. Хүмүүс яагаад Ноаг сонсоогүй гэж боддогийг нь хүүхдүүдээс асуу. Самбарыг хоёр хувааж нэг тал дээр нь дараах асуултуудыг, нөгөө тал дээр нь судрын эшлэлүүдийг дэс дарааллыг нь харгалзахгүйгээр бич. Их Эзэн ёс бусчуудыг устгахын тулд юу хийсэн бэ? (Эхлэл 6:17). Их Эзэн Ноаг гэр бүлээ аврахын тулд юу хий гэсэн бэ? (Эхлэл 6:18). Ноа зөвийг сонгохын тулд юу хийсэн бэ? (Эхлэл 7:5). Судруудыг уншаад асуулт бүрд аль нь хариулж байгааг олохыг хүүхдүүдээс хүс. Хөвөгч авдар барьж байгаа Ноагийн зургийг хүүхдүүдэд үзүүл. Зөвийг сонгох нь зарим үед хэцүү байдгийг тайлбарла. Асуулт: “Ноа зөвийг сонгосныхоо төлөө хэрхэн адислагдсан бэ?” Зөвийг сонгосноороо хэрхэн адислагдах тухайгаа хуваалцахад нь хүүхдүүдийг урамшуулан дэмж.

Хоёрдахь долоо хоног: Есүсийн шавь нар зөвийг сонгосноороо адислагдсан юм.

Ойлголтыг урамшуулан дэмж (судрууд уншиж, зураг будан, хүүхэлдэйнүүдийг ашигла): Есүсийн шавь нар зөвийг хэрхэн сонгож байсан тухай дараах шастируудыг хүүхдүүдтэй хамт унш: Лук 10:38–42 (Mариа); Maтай 4:18–20 (Петр, Андрей хоёр); Үйлс 9:1–9, 17–20 (Паул). Зөвийг сонгосныхоо төлөө эдгээр хүмүүсийн хүлээн авсан зарим адислалуудын тухай ярилц. Хүүхэд бүрд зориулан энгийн дүрс зур (эсвэл “Funstuf,” Friend, 2006 оны 1-р сар, 35; мөн “Funstuf,” Friend, 2006 оны 2-р сар, 31 дэх судрын баатруудыг ашигла). Хүүхдүүдээр зураг будуулж, хайчлуулан, савх эсвэл савхан хүүхэлдэй хийлгэ. Хүүхэлдэйгээ ашиглан судрын түүхүүдийн нэгийг дахин ярихад хүүхдүүдийг урь. Жишээ нь: “Миний нэр Паул. Би Есүсийг дагасан хүмүүсийг хавчиж байсан. Би Есүсийн тухай үзэгдэл үзсэн. Өөрийг нь хавчихыг зогсоохыг Есүс надаас хүссэн. Би Есүсийг дагахаар сонгож, амьдралынхаа үлдсэн хугацаанд номлогч болсон.”

Зураг
children with puppets

Хичээлийн нэг хэсгийг жүжигчилсэн тоглолт болгоход энгийн хүүхэлдэйнүүдийг ашиглаж болно. Жүжигчилсэн тоглолт нь гол санааг бататгах болон хүүхдүүдийн анхаарлыг татах үнэ цэнэтэй арга хэрэгсэл мөн (TNGC, 176–77-г үз).

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (судрын түүхүүдийн нэгтгэн дүгнэ) Хүүхэлдэйгээ ашиглан судрын түүхүүдийг гэрийнхэндээ ярьж өгөхөд хүүхдүүдийг урь. Судрын түүхүүд дэх хувь хүмүүс хэрхэн зөвийг сонгосон болон хэрхэн адислагдсан тухай гэрийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урамшуулан дэмж. Ирэх долоо хоногт хэрхэн зөвийг сонгохыг нь тэднээс асуу.

Зураг
puppet template

Савхан хүүхэлдэйнүүдийг sharingtime.lds.org-с харж болно.

Гуравдахь долоо хоног: Нифай зөвийг сонгосны учир адислагдсан.

Ойлголтыг урамшуулан дэмж (жүжигчилсэн тоглолтонд хүүхдүүдийг оролцуул): Нифай аавыгаа болон Их Эзэнийг дуулгавартай дагасан үеийн тухай хүүхдүүдээр жүжигчилсэн тоглолт хийлгэ. (жишээ нь, 1 Нифай 16:18–24, 30–32; 1 Нифай 17:8, 17–18, 48–53; 1 Нифай 18:9–21-ийг үз). Энгийн хувцас өмсгөл, эд хэрэглэлийг тэднээр ашиглуулж болно (жүжигчилсэн тоглолтын тухай мэдээллийг TNGC, 165–66-гаас үзнэ үү). 1 Нифай 17:3 дахь Нифайн хэлсэн үгсийг хамт унш.

Зураг
children role playing

Үзүүлэн сургалтын үр дүнг дээшлүүлж чадна. Энгийн үзүүлэнгүүдийг хийж ашиглаад хадгал. Энэ нь хүүхдүүд үзүүлэн дээр биш харин хичээлийн захиаст анхаарлаа илүү хандуулах боломжийг олгоно.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (нэг дуу дуул): Нэгдүгээр сард хэрэглэсэн “сонголт ба үр дагавар” савааг үзүүлж, сонголт ба үр дагаврын тухай санаж байгаа зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Бидний хүлээн авсан олон адислал бол бидний хийсэн зөв сонголтуудын үр дагавар мөн гэдгийг тэдэнд хэл. Нифайтай адилхан болж, зөв сонголтууд хийж болох арга замуудын тухай бодоход хүүхдүүдийг урь. “Нифайн зориг” (CS, 120–21) дууг хүүхдүүдээр дуулуулж, тэднийг дуулж байх үеэр “сонголт ба үр дагавар” савааг хүүхдүүдэд дамжуулан үзүүл. Хөгжмийг гэнэт зогсоо. Хөгжим зогсоход савааг гартаа барьж байгаа хүүхдийг өөрийнхөө хийж болох нэг зөв сонголтын тухай хуваалцахад урь. Нөгөөх хүүхдийг саваагаа өөр нэг хүүхдэд өгч, зөв сонголт хийснээр ирэх адислалын тухай хуваалцана уу гэж урь. Цаг байвал үргэлжлүүлэн хий.

Дөрөвдэх долоо хоног: Өнөөдөр Сүмийн гишүүд зөвийг сонгосныхоо төлөө адислагдаж байна.

Ойлголтыг урамшуулан дэмж (түүхүүдийг хуваалц): Хүүхдийн Хэсгийн хүүхдүүдийн хэд хэдэн эцэг эх эсвэл өвөө, эмээ нарыг урьж, тэд өөрсдөө болон өвөг дээдэс нь хэрхэн зөвийг сонгож байсан тухайгаа ярихыг тэднээс хүс. Үүнд: Тэд хэрхэн сүмд нэгдэхийг сонгосон тухай түүх байж болно. Ийнхүү түүх бүрийг ярихын өмнө Сүмийн эдгээр гишүүд зөвийг сонгосноороо хэрхэн адислагдсан арга замуудыг анхааралтай сонсохыг хүүхдүүдээс хүс. Түүх бүрийг ярьсны дараа тэдгээр гишүүд зөвийг сонгосныхоо төлөө хэрхэн адислагдсаныг ярихыг хүүхдүүдээс хүс. Сонссон түүхийнхээ тухай зураг зурж, тэр зургаа Хүүхдийн Хэсэг дэх бусад хүүхдүүд болон гэрийнхэнтэйгээ хуваалцахыг тэднээс хүсч болно.

Хэвлэх